ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil...

20
АДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Г Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар нь Төрийн албаны тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай хууль болон холбогдох дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон гадаадын болон өөрийн орны иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч 2020 оны эхний хагас жилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлангийн хугацаанд түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх гадаадын иргэдэд холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг үндэслэн 2199 визийн зөвшөөрөл, 5736 виз олгож, 17 орны 68 гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон байна. 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 45 визийн зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн 1544 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7138 иргэний оршин суух 1.1. ВИЗ, ЗӨВШӨӨРӨЛ, ХАРЬЯАТЫН ЧИГЛЭЛЭЭР 1

Transcript of ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil...

Page 1: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

АДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Г

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар нь Төрийн албаны тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай хууль болон холбогдох дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон гадаадын болон өөрийн орны иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэхэд анхаарч 2020 оны эхний хагас жилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Тайлангийн хугацаанд түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суухаар ирэх гадаадын иргэдэд холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлтийг үндэслэн 2199 визийн зөвшөөрөл, 5736 виз олгож, 17 орны 68 гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон байна.

1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үүнээс “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 45 визийн зөвшөөрлийг хүчингүй болгосон.Мөн 1544 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7138 иргэний оршин суух

1.1. ВИЗ, ЗӨВШӨӨРӨЛ, ХАРЬЯАТЫН ЧИГЛЭЛЭЭР

1

Page 2: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

2

зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 8378 иргэний бүртгэлд хасалт хийсэн бөгөөд статус нь өөрчлөгдсөн 212 гадаадын иргэний визийн ангиллыг сольсон. Монгол Улсад түр ирэгчээр ирсэн гадаадын 2146 иргэнийг бүртгэлээ. Монгол Улсад оршин суух үнэмлэх 5328 ширхгийг шинээр хэвлэн, 3837 ширхэг үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгаж, 483 ширхэг үнэмлэхэд хаягийн хөдөлгөөний бичилт хийн, гадаадын 24 иргэнд регистрийн дугаар олгосон байна. Үйлчилгээний танхимаар 6499 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Нийт 8227 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгснөөс 1800-1882 дугаарын утсаар 6730, 7585-1882 дугаарын утсаар 267, 7013-3459 дугаарын утсаар 103, биечлэн 1031, автомат хариулагчаар 3423 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Мөн

Тайваний төлөөлөгчийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хот дахь консулын газрын ажилтанд утсаар, Оросын Холбооны Улсын Улаан-Үд хот дахь консулын газрын ажилтан, Гадаад харилцааны яамны Консулын газрын ажилтан, 11 улсын 45 гадаадын иргэнд цахим шуудангаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.

Цахим визийн зөвшөөрлийн хүрээнд олон улсын хилийн боомт дээр “J” ангиллын 22, “S” ангиллын 200, “А2” ангиллын 54, “O” ангиллын тав, “В” ангиллын нэг болон хоёр удаагийн орох 61, “В” ангиллын олон удаагийн гарах-орох 199 визийн зөвшөөрөл олгож, нийт давхардсан тоогоор 388 аж ахуйн нэгж, байгууллагын 741 хүсэлтийг хүлээн авч хянан, 319 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 567 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг холбогдох хууль, журмын дагуу хянан цахимаар шийдвэрлэжээ.

визийн зөвшөөрөл2199

5736

68 гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгосон байна.

виз олгож

17 орны

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Page 3: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвд тус байгууллагын хоёр мэргэжилтэн ажиллаж 186 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, гадаадын 135 иргэнд визийн зөвшөөрөл, 147 иргэнд оршин суух зөвшөөрөл олгож, 364 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 43 иргэний ангиллыг сольж, 69 иргэнд хасалт хийсэн байна. Мөн хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 360 иргэнд зохих ангиллын виз олголоо.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэгч /HG/, хөрөнгө оруулагч /T/ гадаадын иргэдийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн сунгалтыг цахимаар авч эхэлсэн бөгөөд тайлангийн хугацаанд “Т” ангиллын 57 аж ахуйн нэгж, байгууллагын 72 гадаадын иргэн, “HG” ангиллын 52 аж ахуйн нэгж, байгууллагын 106 гадаадын иргэн, нийт 109 аж ахуйн нэгж, байгууллагын 178 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан.

2020 оны эхний хагас жилийн дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 83.7 хувиар, виз олголт 60.9 хувиар, хувийн урилга олголт 55.3 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 81.1 хувиар, оршин суух зөвшөөрөл сунгалт 34.1 хувиар, түр ирэгчийн бүртгэл 80.7 хувиар, түр ирэгчийн хасалт 73.4 хувиар, визийн сунгалт 10.1 хувиар тус тус буурсан,

харин оршин суух зөвшөөрлийн хасалт 36.0 хувиар өсжээ. Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олголт, Монгол Улсад түр ирэгч болон албан, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний тус байгууллагаас авах үйлчилгээний тоо буурсан үзүүлэлттэй байна.

3

Page 4: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

4

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ХҮҮХЭД ҮРЧЛЭЛТ, ОЛОН УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР:

Тайлангийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр удаагийн зарлигаар харьяалалгүй хоёр хүн Монгол Улсын харьяат болсон бол 14 удаагийн зарлигаар 236 иргэн гадаадын есөн улсын харьяат болохоор Монгол Улсын харьяатаас

гарсан байна. Дээрх иргэдийн мэдээлэл болон Ерөнхийлөгчийн зарлигийг Гадаад харилцааны яамны Консулын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яаманд хүргэх ажлыг зохион байгууллаа.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан нэг улсын долоон иргэн, харьяалалгүй нэг хүний хүсэлтийг хүлээн авсан ба хуульд заасан шалгуурыг хангаагүй дөрвөн иргэний хүсэлтийг буцааж, гадаадын нэг улсын хоёр иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авах ажиллагааг хийж байна.Монгол Улсын харьяатаас гарч гадаадын долоон улсын харьяат болох хүсэлт гаргасан 117 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч, гадаадын найман улсын харьяат болох хүсэлт гаргасан 132 иргэний

харъяат болсон2

236харъяатаас гарсан

14 удаагийн зарлигаар

хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авах ажиллагааг хийж байна. Мөн гадаадын найман улсын харьяат болох хүсэлт гаргасан 115 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч дүгнэлт гарган Ерөнхий сайдад танилцуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, зургаан улсын харьяат болох хүсэлт гаргасан 129 иргэний хүсэлтийг Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлэв.

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй 10 хүний хүсэлтийг шинээр хүлээн авч, холбогдох байгууллагаас санал авах ажиллагааг хийж байна. Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй 11 хүний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч дүгнэлт гарган Ерөнхий сайдад танилцуулахаар Засгийн газрын Хэрэг

эрхлэх газарт, харьяалалгүй найман хүний хүсэлтийг Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлээ.Мөн хоёрдмол харьяалал үүсгэсэн 138 иргэнийг шинээр бүртгэж мэдээллийн санд оруулсан ба 2020 оны эхний хагас жилийн байдлаар тус байгууллагын мэдээллийн санд хоёрдмол харьяалал үүсгэсэн 3667 иргэн бүртгэлтэй байна.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Page 5: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Тайлангийн хугацаанд салбар, төлөөлөгчийн газар шинээр нээн ажиллуулах хоёр, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын 35 хүсэлтийг хүлээн авсан. Мэргэжлийн зөвлөлийн дөрвөн удаагийн хурлаар олон улсын болон гадаад улсын 19 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын асуудлыг хэлэлцэн нэг байгууллагад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээр олгож, 18 байгууллагын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунган ажиллалаа.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн 50 газрын 2019 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хүлээн авсан. 2020 оны эхний хагас жилийн байдлаар тус байгууллагад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй 90 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар байна.

... 90 ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ...

Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан гадаад улсын нэг гэр бүлтэй байгууллагын даргын 2010 оны А/395 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх хүсэлт гаргасан гадаадын иргэнтэй ярилцлага хийх журам”-ын дагуу ярилцлага хийн, Мэргэжлийн зөвлөлийн

хурлаар хэлэлцүүлснээр Монгол Улсын харьяат нэг хүүхдийг үрчлүүлж, үрчлэгч эцэг, эхтэй үрчлэлтийн дараах хяналт тавих хоёр талт гэрээг байгуулсан. Мөн гадаадын хоёр улсын есөн гэр бүлд үрчлүүлсэн есөн хүүхдийн үрчлэлтийн дараах тайланг хүлээн авч, мэдээллийн нэгдсэн санд баяжилт хийлээ.

5

Page 6: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

6

1.2. ХЯНАЛТ ШАЛГАЛТ, АЛБАДАН ГАРГАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР

Тайлант хугацаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 15 улсын 113 иргэнийг байгууллагын даргын 40 удаагийн тушаалаар тус улсаас албадан гаргасан ба мэдээллийг холбогдох газруудад албан бичгээр хүргүүлэх ажлыг зохион байгуулав.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан үндэслэлээр найман улсын 37 иргэнийг байгууллагын даргын 19 удаагийн тушаалаар Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, 11 удаагийн тушаалаар дөрвөн улсын 16 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээн ажиллалаа.

Мөн байгууллагын даргын дөрвөн удаагийн тушаалаар гадаадын таван улсын 17 иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг сунгаж, нэг удаагийн тушаалаар гадаадын нэг иргэний Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг хугацаанаас нь өмнө сэргээсэн.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр гурван улсын дөрвөн иргэнд гарах сануулга өгч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн есөн удаагийн захирамжаар гадаадын дөрвөн улсын есөн иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа

хяналт шалгалт40

37

113

гарахыг түдгэлзүүлсэн

гадаадын иргэнийг албадан гаргасан

15 улсын

Баривчлах төвийн байранд саатуулж, нэг удаагийн захирамжаар нэг иргэний саатуулах хугацааг сунгав. Гадаадын иргэнийг зохих ангиллын визээр урьж, ажиллуулж байхыг анхааруулан 105 аж ахуйн нэгж байгууллагад хяналтын улсын байцаагчийн албан шаардлага өгсөн.

Тайлангийн хугацаанд есөн удаагийн төлөвлөгөөт, 31 удаагийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, нийт 339 аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын 531 иргэнийг хамруулсан. Түүнчлэн гадаадын 368 иргэн, 490 аж ахуйн нэгж, байгууллага /гадаадын 967 иргэн/, 13 уригч иргэн /гадаадын 13 иргэн/-д Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулж, 389,820,000 /гурван зуун наян есөн сая найман зуун хорин мянга/ төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

2020 оны эхний хагас жилийн дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэн 41.5 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээд 16.9 хувиар, зөрчил гаргасан уригч иргэн 18.8 хувиар, албадан гаргагдсан гадаадын иргэн 34.7 хувиар тус тус буурсан, харин гарахыг түдгэлзүүлсэн гадаадын иргэн 1.3 дахин өссөн байна.

Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэр, “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гадаадын иргэдэд тавих хяналт шалгалтын тоо буурсан.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Page 7: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2 УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 2019 оны 2020 оны эхний хагас жилийн хэрэгжилт, Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоолын тус байгууллагад холбогдох арга хэмжээний 2019 оны хэрэгжилт, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тус байгууллагад холбогдох арга хэмжээний 2019 оны хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу тус байгууллагад холбогдох хэсгийн 2019 оны дөрөвдүгээр улирал, 2020 оны нэгдүгээр улирлын тайлан, Эрх зүйн сургалт, сурталчилгааны чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний тус байгууллагад холбогдох арга хэмжээний хэрэгжилт, Үндэсний хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилт, 2019 онд хүний нөөцийн чиглэлээр хийсэн ажлын тайлан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа хууль сахиулах байгууллагуудын жендерийн нэгдсэн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайлан, “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2020 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” албан даалгаврыг 2018-2020 онд

2.1. ТАЙЛАН, ТӨЛӨВЛӨГӨӨ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ, ДОТООД АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР

хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний 2020 оны эхний хагас жилийн хэрэгжилт, Улсын онцгой комиссын есдүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх “Амны хаалтаа зүүцгээе” аяны мөрөөр төв болон орон нутаг дахь газруудад хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хоёр удаа нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд;

Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн холбогдох арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт;

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөө, 2020 оны төлөвлөгөөний нэгдүгээр улирлын биелэлт, Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд;

Дэлхийн Монголчууд хөтөлбөрийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний улирлын биелэлтийг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яаманд тус тус хүргүүлэв.

7

Page 8: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

8

, Засгийн газрын 2018 оны “Хилийн хяналт шалгалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 306 дугаар тогтоолын хүрээнд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх албанаас хамтран Улаанбаатар хотноо “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем (API/PNR)”-ийг нэвтрүүлэх үндэсний семинарыг 2020 оны 01 дүгээр сарын 22-оос 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн ч “COVID-19” вирусийн халдварын тархалтын улмаас уг ажил зогсонги байдалд ороод байна. Тус тогтоолын хэрэгжилтийн талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх нэгдсэн төлөвлөгөөний гишүүн байгууллагуудын хамтарсан долоодугаар хуралд танилцууллаа.Байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгтгэн Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн ажилласан. Мөн байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт болох байгууллагын 2020 оны сургалтын

Байгууллагын даргын 2019 оны А/461 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийн 2019 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх “Үнэлгээний баг” байгуулж, 01 дүгээр сарын 21-ээс 22-ны өдрүүдэд төрийн захиргааны 157 албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэллээ.

Төв болон орон нутаг дахь газарт нийт 375 өргөдөл, зургаан гомдол ирснийг хүлээн авч, бүртгэлжүүлэн харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 365 өргөдөл, таван гомдол шийдвэрлэгдэж, 10 өр-гөдөл, нэг гомдол хуульд заасан хугацааны хүрээнд шийдвэрлэлтийн шатандаа байна.

2020 онд иргэдээс ирүүлсэн хоёр гомдол, мэдээлэл, байгууллагын дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн нэг мэдээллийн үндсэн дээр байгууллагын дэргэдэх Ёс зөвлөлийн хоёр удаагийн хуралдаанаар дөрвөн албан хаагчид холбогдуулан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянан хэлэлцэж, хариуцлага тооцож шийдвэрлэсэн.

төлөвлөгөө, албан хаагчдын нийгмийн баталгаа хангах хөтөлбөрийг 2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний саналыг зохион байгуулалтын нэгжүүдээс авч нэгтгэн, Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлснээр 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгууллагын дарга баталж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичгээр хүргүүлсэн ба 01 дүгээр сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд баталсан.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Page 9: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

... ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ҮНДЭСЛЭН 194 АЛБАН ХААГЧИД 51.7 САЯ ТӨГРӨГ, ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАСАН 15 АЛБАН ХААГЧИД 7.8 САЯ, ХИЛИЙН БООМТОД АЖИЛЛАСАН ГУРВАН АЛБАН ХААГЧИД 62.1 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ...

Байгууллагын үүсэл, хөгжил, үйл ажиллагааны онцлогийг харуулсан түүхчилсэн гэрэл зургийн цомгийг бэлтгэн 400 ширхэг хэвлүүлэн холбогдох байгууллага, албан хаагчдад хүргүүлсэн.

Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын дагуу болзол хангасан төрийн үйлчилгээний 37, төрийн захиргааны 57 албан хаагчид таваас 25 хүртэл хувийн нэмэгдлийг байгууллагын даргын тушаалаар, Засгийн газрын 2019 оны 472 дугаар “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг үндэслэн байгууллагын төвийн газар, хэлтсийн 95, орон нутаг дахь газар, хэлтсийн 156 албан хаагчийн албан тушаалын цалинг шинэчлэн тогтоож байгууллагын даргын тушаалаар тус тус баталсан.

Засгийн газрын 382 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл олгох тухай” журамд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан цэргийн сургуулийн сонсогчоор суралцаж байсан хугацаа болон цэргийн хугацаат албыг биеэр хаасан албан хаагчдын судалгааг гаргаж, байгууллагын даргын 2020 оны Б/151 дүгээр тушаалаар 18 албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгож эхлэв. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/82 дугаар тушаалаар төрийн захиргааны хоёр албан хаагчид зэрэг дэвийг шинээр, зургаан албан хаагчид зэрэг дэвийг ахиулан шинэчлэн олголоо.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР:Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлагдсантай холбогдуулан төрийн үйлчилгээний 32 албан тушаалд ажиллаж байгаа 82 албан хаагчийн хөдөлмөрийн гэрээний гэрээг шинэчлэн байгуулсан.

2020 оны нэгдүгээр улирлын төрийн захиргааны албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, төрийн үйлчилгээний албан хаагчдын хөдөлмөрийн гэрээний биелэлт, нийт 251 албан хаагчийн дүнг нэгтгэж 194 албан хаагчид 51.7 сая төгрөг, хөлсний гэрээгээр тохиролцсон ажлаа хангалттай биелүүлсэн хоёр ажилтанд 445.5 мянган төгрөг, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан 15 албан хаагчид 7.8 сая, хилийн боомт, орон нутаг дахь албанд таваас доошгүй жил ажилласан гурван албан хаагчид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41.8-д заасны дагуу 62.1 сая төгрөгийн урамшууллыг тус тус олгов.

Байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд одон медаль болон хууль зүйн салбарын шагналд нэр дэвшүүлэхээр Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 16 албан хаагчийн материалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, дөрвөн албан хаагчийн материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ.

9

Page 10: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

10

Улсын онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлээр өгсөн чиглэлийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр сарын 13-ний өдрийн 141 дүгээр тогтоол гарч, хялбаршуулсан горимоор тусгай шалгалт зохион байгуулах аргачлалын дагуу ажиллалаа. Тус тогтоолын дагуу Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөл хуралдаж, шалгалтын комиссыг таван албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулан, гүйцэтгэх есөн албан тушаалын сонгон шалгаруулалтын товыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулсан бөгөөд Захиргаа, удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, Өмнөд бүс дэх газрын Дундговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, Зүүн бүс дэх газрын мэргэжилтний албан тушаалын шаардлага, баримт бичгийн бүрдэл хангасан дөрвөн иргэнийг бүртгэж, шалгалтыг зохион байгуулснаар гурван иргэнийг томилсон. Түүнчлэн тус байгууллагын зургаан сул орон тооны сонгон шалгаруулалтад албан тушаалын шаардлага хангасан албан хаагч байгаагүй тул “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа

Байгууллагын 2020 оны сургалтын төлөвлөгөөний дагуу “Удирдах албан тушаалтан, албан хаагчдын цугларалт, сургалт, “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох сургалт”, “Худалдан авах ажиллагааны эрх олгох /А3/ сургалт”, “Орон нутаг дахь газрын албан хаагчдыг дадлагажуулах сургалт”-ыг тус тус зохион байгуулсан. Мөн албан хаагчдын мэдээллийн цагаар “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт”, “Гүйцэтгэлийн төлөвлөгөө үнэлэх аргачлал”, “ХАСХОМ-ийг хэрхэн мэдүүлэх”, “Төрийн албаны шинэтгэл” сэдвээр тус тус сургалт, мэдээллийг зохион байгуулж давхардсан тоогоор байгууллагын төвийн 104, онлайн хэлбэрээр орон нутаг дахь газар, хэлтсийн 78 албан хаагч тус тус хамрагдлаа.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 3.1.1-т хувийн хэргийн анх бүрдүүлэхдээ үндсэн баримт бичгийг дарааллын дагуу цахим болон бичгийн хэлбэрээр бүрдүүлж, хавтас үүсгэн хадгалах гэж заасны дагуу нийт 91 албан хаагчийн төрийн албаны хувийн хэргийн 7107 хуудас материалыг цахим хэлбэрт шилжүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн нэгдсэн системд давхардсан тоогоор байгууллагын төв болон орон нутаг дахь газрын 1183 албан хаагчийн цалин, сар бүрийн тогтмол нэмэгдэл, нийтийн тээвэр, хоолны хөнгөлөлт, 573 албан хаагчийн зэрэг дэв, 503 албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, 76 албан хаагчийн хавсран ажилласан болон бусад төрлийн нэмэгдэл мэдээллийг шинэчлэн оруулав.

иргэдээс нөхөх хоёр дахь шатны шалгаруулалтыг нийтэд зарлах санал, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн хүрээнд төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэлийн ангилалд хамаарах нийт 21 албан хаагчийн дэлгэрэнгүй судалгааг тус тус Төрийн албан зөвлөлд хүргүүлснээр Төрийн албаны зөвлөлийн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад хамрагдаж тэнцсэн Агаарын замын боомт хариуцсан газрын дарга, Баруун бүс дэх газрын даргыг тус тус томиллоо.

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Page 11: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Удирдлагын академиас зохион байгуулсан богино хугацааны мэргэшүүлэх сургалтад гурван албан хаагч, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад нэг албан хаагч, дунд хугацааны мэргэшүүлэх сургалтад нэг, давтан сургалтад нэг албан хаагч, Төрийн захиргааны менежментийн дипломын сургалтад нэг албан хаагч тус тус хамрагдаж төгссөн ба эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад нэг албан хаагч, дунд хугацааны мэргэшүүлэх давтан сургалтад хоёр албан хаагч хамрагдаж байна. Мөн Монголын

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ЧИГЛЭЛЭЭР:

Хэвлэлийн Хүрээлэнгээс зохион байгуулсан олон нийттэй харилцах мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх дээд курсийн дипломын сургалтад нэг албан хаагч, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хот дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хилийн менежментийн коллежид зохион байгуулагдах “Хилийн менежмент аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын ахлах, дунд түвшний албан хаагчдын 26 дахь удаагийн сургалтад нэг албан хаагчийг тус тус хамрууллаа.

Байгууллагын цахим хуудаст 69 мэдээлэл нийтэлснээс 41 мэдээ, дөрвөн ярилцлага, долоон видео бичлэг, найман үйл ажиллагааны тайлан мэдээ, долоон өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ, гурван тендерийн шалгаруулалтын зар мэдээ байна. Дээрх мэдээ, ярилцлагууд 84 цахим хуудас, 11 телевиз, 13 сонинд нийтлэгдэв.

Байгууллагын хэрэгжүүлж буй чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “MNB World” сувагтай хамтран “Гадаадын иргэн ба ёс заншил” сэдвийн хүрээнд “Монголчуудын цагаан сар” 40 минутын танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж ажиллалаа. Мөн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Иргэдийн эрх зүйн боловсролд” нэвтрүүлэгт Виз, зөвшөөрөл, харьяатын газрын хүүхэд үрчлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн оролцсон бөгөөд нэвтрүүлэгт ашиглагдах тоон мэдээлэл, дүрс бичлэгийг нэвтрүүлгийн багт хүргүүлэн зохион байгуулсан.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гадаадын иргэдийн хил нэвтрэлттэй холбоотой асуудлаар Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Монголын Мэдээ” сувгийн “Өдрийн онцлох зочин” 20 минутын шууд ярилцлагад байгууллагын дарга оролцсон. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон байгууллагын хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг танилцуулсан байгууллагын

даргын ярилцлага өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд “Д.Мөрөн: Коронавирусийн үед гадаадын иргэд эх орон руугаа буцах хүсэлгүй байна” гарчигтайгаар нийтлэгдсэн ба шашны байгууллагуудын талаар Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчаас тодруулга ярилцлага, Захиргаа, удирдлагын газрын даргын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлээр хийгдсэн дэлгэрэнгүй ярилцлагыг бэлтгэн, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд авлигын хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий зурагт хуудас, 10 секундийн видео бичлэгийг англи, монгол хэл дээр, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах суваг, аргачлалыг танилцуулсан 37 секундийн видео танилцуулгыг бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 дугаарын утсанд иргэдийн ирүүлсэн түгээмэл асуулт хариултуудыг нэгтгэж англи, монгол хэлээр зургаан цуврал мэдээлэл бэлтгэж хүргэв. Зарим төрлийн оршин суух үнэмлэхийг цахимаар сунгаж буй талаарх мэдээлэл “MNB World” сувгаар цацагдсан бөгөөд англи хэлээр нэвтлүүлсэн тус нэвтрүүлгийг байгууллагын цахим хуудас болон цахим сүлжээнд байршуулсан.

11

Page 12: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

12

Байгууллагын даргын 2018 оны А/107 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан зохион байгуулалтын нэгжээс байгууллагын архивт баримт хүлээн авах хуваарийн дагуу 2019 онд үүсэж бий болсон нийт 1838 хадгаламжийн нэгжийг хүлээн авч, байгууллагын архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлтийг хийлээ.Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны

“Цасны хачир” ХХК-тай №0044 дугаар бүхий хамтран ажиллах гэрээг байгуулан байгууллагын төвийн А, Б байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг албаны өрөө тасалгаа, цайны газар, спорт заал, авто граж, хонгилуудад гурван удаа хийсэн. Мөн “COVID 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад зориулж нэг удаагийн амны хаалт 2925 ширхэг, даавуун амны хаалт 2103 ширхэг, шүүлтүүртэй амны хаалт 380 ширхэг, хамгаалах хувцас 122 ширхэг, нүүрний пластик хамгаалалт 100 ширхэг, нэг удаагийн малгай 153 ширхэг, нэг удаагийн бээлий 1150 ширхэг, хамгаалах нүдний шил 20 ширхэг, гар ариутгалын халдваргүйжүүлэгч бодис 175 литр, эмнэлгийн спирт 15 литр, ариутгалын бодис 258 хайрцаг, халуун хэмжигч 20 ширхгийг хүлээн авч хуваарийн дагуу орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлсэн.

“COVID 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус байгууллагад нэвтрэх иргэдийг угтах, халууныг хэмжих, бүртгэл хийх албан хаагчдын 03-06 дугаар сард ажиллах хуваарь, мөн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэл Гадаадын иргэн, харьяатын газрын “COVID 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан баталсан. Гадаадын иргэн, харьяатын газрын “COVID 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байгууллагын Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб нэг удаа хуралдав. “Заавар батлах тухай” Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 120 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар”-ын дагуу тус байгууллагын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллалаа. Улсын онцгой комиссын шуурхай штабт халдвар хамгааллын хэрэгслийн судалгаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 24,998 долларын судалгааг гарган хүргүүлсэн. Байгууллагын эмчээс байгууллагын төв байрны бүх өрөө, тасалгаагаар явж албан хаагчдад “COVID 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хичээлийг зааж, орон нутаг дахь газар, хэлтэст 14 цуврал зурагт сануулга, зөвлөмжийг хүргэсэн.

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР:

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР:

мэдээллийн технологи нэвтрүүлэх /2016-2020/ үндэсний хөтөлбөрийн дөрөв дэх шатны зорилт, байгууллагын даргын 2017 оны А/37 дугаар тушаалын дагуу Цаасан суурьтай баримтыг тоон системд шилжүүлэх ажлын хүрээнд 2019 оны байгууллагын даргын баталсан тушаалын таван хадгаламжийн нэгж бүхий 1159 хуудас баримтыг “Цахим архив” программд холбосон.

Мөн байгууллагаар үйлчлүүлсэн болон нэвтэрсэн иргэдийг бүртгэж, халууныг хэмжин шаардлагатай тохиолдолд асуумж авч, зөвлөгөө өгөн ажиллаж 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 5624 иргэд нэвтэрч бүртгүүлснээс биеийн дундаж температур 36.4°С байв.

Байгууллагын гар бөмбөг, сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг төв, орон нутаг дахь нийт газар, хэлтсийн албан хаагчдын дунд зохион байгуулж спортын шилдгүүдээ тодруулан, шилжин явах цомын эзэн багаа тодруулсан.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Page 13: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Санхүү, эдийн засгийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны тухай” 2002 оны 142/124 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болгуулахаар хамтарсан тушаалын төслийг боловсруулж, холбогдох материалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлснийг хоёр сайдын 2020 оны 34, А/29 дүгээр тушаалаар хүчингүй болгож ирүүлсэн.

“Виз, зөвшөөрлийн бүртгэл хөтлөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулан, мөн “Хөдөлмөрийн дотоод журам”, “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгох журам”-ыг шинэчлэн, “Гадаадын иргэнд үрчлүүлсэн Монгол Улсын харьяат хүүхдийн хувийн хэрэг бүрдүүлэх, мэдээллийн сан үүсгэх журам”-ыг шинээр боловсруулан баталлаа.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмын төсөлд тусгах саналыг албан бичгээр тус тус Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэв.

2.2. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР

Байгууллагын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 176 албан хаагчийн /гаргах шаардлагатай 179/ нэрсийн жагсаалтыг Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хүргүүлсэн ба www.meduuleg.iaac.mn цахим хуудаст хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 179 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар хянан, баталгааны маягтыг хүлээн авч баталгаажуулсан. Албан хаагчдын 2019 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан, мэдүүлэг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан, хугацаа хожимдуулсан албан тушаалтны нэрсийн жагсаалтын тайланг Авлигатай тэмцэх газарт албан бичгээр, албан тушаалтнуудын 2019 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэхтэй холбогдуулан хуулийн төслийг дахин хэлэлцэж, саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд цахим шуудангаар хүргүүлж, дагалдаж гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлүүлсэн.

Байгууллагын үйл ажиллагаанд хамаарах хэрэглэгдэхээ больсон Засгийн газрын 2001 оны 71, 2011 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулан хүргэлээ.

Байгууллагын төвийн дөрвөн нэгж болон Агаарын замын боомт хариуцсан газрын албан хаагчийн дунд “Албан хаагчдын эрх зүйн мэдлэг шалгах тэмцээн”-ийг гурван үе шаттай зохион байгуулсан нь мэдлэг, мэдээллээ хуваалцсан үр дүнтэй тэмцээн болсон.

33 хуудас бүхий хураангуй тайланг [email protected] цахим шуудангаар тус тус хүргүүлсэн болно.

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн Зөвлөмжийн дагуу баталсан Гадаадын иргэн, харьяатын газраас Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр 2019 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт, тус байгууллагаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг тодорхойлон Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, холбогдох баримтыг хавсарган тус тус албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв.

13

Page 14: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Гадаадын иргэн, харьяатын газраас авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан баталлаа.Нийтийн албан тушаалтанд тавигдах 13 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар олон нийтэд болон албан хаагчдад “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн,

үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” мэдээлэл, Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд танилцуулах, авлигаас ангид байхыг уриалах зорилгоор “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтны давхар эрхэлж болох ажил” сэдвээр мэдээлэл бэлтгэн тус тус олон нийтийн сүлжээгээр хүргэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР:Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хот дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хилийн менежментийн коллежид зохион байгуулагдах “Хилийн менежмент аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын ахлах, дунд түвшний албан хаагчдын 26 дахь удаагийн сургалтад оролцох албан хаагчийн бэлтгэл ажлыг ханган, сургалтад хамруулж, 27 дахь удаагийн сургалтад оролцох албан хаагчийн бэлтгэл ажлыг хангаж ажиллав. Мөн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Азийн түнш орон Тайландын Вант Улсад 2020 оны 06 дугаар сард зохион байгуулагдах “Цагаачдын хөдөлмөр эрхлэлтийн менежментийг сайжруулах шилдэг туршлага” сэдэвт сургалт, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус улсад зохион байгуулагдах “Кибер аюулгүй байдлын тусгай хөтөлбөр” сэдэвт сургалтад холбогдох албан хаагчдыг оролцуулах бэлтгэлийг хангасан.

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Консул Ноён Кил

Кан Мугыг Гадаадын иргэн, харьяатын газрын хүндэтгэлийн арга хэмжээнд, Гадаадын иргэн, харьяатын газар болон Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран зохион байгуулсан “Монгол Цагаан сар” нэвтрүүлэгт Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын найман төлөөлөгчийг урьж оролцуулах ажлыг тус тус амжилттай зохион байгууллаа.

Тайлангийн хугацаанд байгууллагын дарга гадаад хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөлөгчдийг байгууллагадаа урьж нийт долоон удаагийн уулзалтыг зохион байгуулж ажилласан байна.Байгууллагын дарга Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд И Ёо Хунтай уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Цай Вэнь Руйг байгууллагадаа хүлээн авч уулзан хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Page 15: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Консул Кил Кан Муг-ийг байгууллагадаа хүлээн авч уулзан, Бүгд Найрамдах Солонгос Улсын визийн журамд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ноён Жалгас Жумаевич Адилбаевийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсад байгаа Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн талаар мэдээлэл солилцлоо.

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч хатагтай Грэйс.Ж.Р.Лүө-тэй байгууллагын төлөөлөл уулзалт зохион байгуулж албан хаагчдыг сургалтад хамруулах талаар санал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын ахлах мэргэжилтэн Р.Оюунбилэгтэй уулзаж хяналтын улсын байцаагч нарт зориулсан энэ оны сургалтын талаар санал, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд тус Улсын холбогдох байгууллагаас хамтран зохион байгуулах мэргэшил дээшлүүлэх сургалтын талаар санал тус тус солилцож, Холбооны Бүгд Найрамдах Герман

Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод суугаа Элчин сайдын яамны Зөвлөх, Холбооны Цагдаагийн Албаны төлөөлөгч Дирк Мальцаныг цар тахлын нөхцөл байдал шийдвэрлэгдсэн үед урьж сургалт зохион байгуулахаар хандав.Хууль зүй, дотоод хэргийн яаманд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийн санал, байгууллагын гадаад харилцааны нэгдсэн лавлагаа, байгуулсан баримт бичгийн жагсаалтыг тус тус бэлдэж хүргүүлсэн.

. . . БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ЖАЛГАС ЖУМАЕВИЧ АДИЛБАЕВ . . .

15

Page 16: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

16

Төрийн мэдээллийн “ХУР” системээс тоон гарын үсгээр баталгаажуулан мэдээлэл авах модулийг хөгжүүлэн “ХУР ПРОКСИ” программд холбож ажиллагаанд оруулав. Тус байгууллага “Тридум Кей” ХХК-аас 60 ширхэг тоон гарын үсгийн е-Token төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд холбогдох тохиргоог хийлгүүлэхээр төхөөрөмжүүдийг Үндэсний дата төвд хүргүүлсэн.

“E-visa” системийн нэмэлт хөгжүүлэлтийн хүрээнд 12 удаагийн хүсэлтээр 15 удаагийн нэмэлт хөгжүүлэлт хийж ажиллав. Мөн Виз, зөвшөөрөл, харьяатын газарт ашиглагдах төрийн бус байгууллагын бүртгэл, Монгол Улсын харьяат болох хүсэлтийг бүртгэх программуудыг шинээр хийж, Гадаадын иргэний цахим бүртгэлийн программ хангамжийг хөгжүүлэн, байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа 30 ширхэг программ хангамжийн өдөр тутмын хэвийн ажиллагааг ханган шаардлагатай нэмэлт хөгжүүлэлтийг хийж ажиллалаа.

2.3. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР

Хортой кодын эсрэг 140 ширхэг лиценз, “Microsoft Office программ хангамжийн 30 ширхэг лиценз, “Win-dows server 2016 AD” нэг ширхэг лиценз, аюулгүй байдлын “Cisco Firepower” нэг ширхэг лицензийн худалдан авалтыг зохион байгуулж байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.“ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс нийт 48 сервис үйлчилгээг авч, лавлагаа, тодорхойлолт, мэдээллийн 21 сервис үйлчилгээг “ХУР” системээр дамжуулан Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, e-mongolia.mn төрийн үйлчилгээний

портал болон бусад байгууллагууд мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн.Гадаадын иргэний бүртгэлийг цахимаар хийх ажлын эхлэл болгон нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “ХУР” системээр бүртгэлийн мэдээллийг дамжуулах ажлын бэлтгэл ажлыг ханган ажиллалаа. Энэ хүрээнд байгууллага дээр бүртгэлийн мэдээлэл хүлээн авах зорилго бүхий мэдээллийн санг үүсгэж бэлэн болгосон бөгөөд Үндэсний дата төв УТҮГ болон Мэдээллийн аюулгүй байдлын газартай хамтран мэдээллийг уг санд төвлөрүүлэн авахаар ажиллаж байна.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Page 17: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын багцад Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу 2020 онд 7.7 тэрбум төгрөг батлагдсан. 2020 оны эхний хагас жилд 3 тэрбум 995.0 сая төгрөгийн санхүүжилт олгогдсоноос 2 тэрбум 825.7 сая төгрөгийг зохих дүрэм, журмын дагуу анхан шатны баримтыг үндэслэн зарцуулсан.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 172 дугаар тогтоолын дагуу энэ оны 06 дугаар сарын байдлаар 662.5 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжийн орлого, 283.3 сая төгрөгийн хүү торгуулийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллалаа.

Орон нутаг дахь газруудаас 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг тайлбар, тодруулгыг авч нэгтгэн нягтлан бодох бүртгэлийн программд орууллаа. Мөн байгууллагын тайлан, төсвийн гүйцэтгэлийг тайлбар, тодруулгын Үндэсний аудитын газарт албан бичгээр хүргүүлсэн.

Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2021 оны хөрөнгө оруулалтын төсвийн төслийн санал, 2021 оны урсгал зардлын төсвийн төслийн саналыг албан бичгээр Хууль зүй дотоод хэргийн яаманд, байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээний зах зээлийн болон эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийхтэй холбоотойгоор байгууллагын төв болон орон нутаг дахь газрын

2.4. САНХҮҮ, ХАНГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР

2016-2019 оны худалдан авалтыг эдийн засгийн ангилал тус бүрээр нэгтгэн дэлгэрэнгүй судалгааг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус хүргүүллээ.

Байгууллагын даргын 2019 оны А/459 дүгээр тушаалын дагуу төв болон орон нутаг дахь газар, хэлтсийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн тооллого хийлээ.

2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсны дагуу www.ten-der.gov.mn, www.shilen-dans.gov.mn цахим хуудаст ил тод байршууллаа. Тус төлөвлөгөөний дагуу 2020 онд нийт 14 төсөл арга хэмжээний хүрээнд тендер шалгаруулалтыг цахимаар зарлаж, шалгарсан байгууллагуудтай 713,5 сая төгрөгийн гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Байгууллагын төв байрын угтах хэсгийн засварын ажлыг “Зөв хийц” ХХК бүрэн хийж дуусгасан бөгөөд албан хаагчдын дотоод нөөц бололцоог дайчлан өрөө, тасалгаануудад урсгал засварын ажлыг хийж, тохижуулав.

17

Page 18: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

18

Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын 2018, 2019 оны харьцуулсан мэдээ, 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01-05 дугаар сарын статистик мэдээг Хууль зүй, дотоод хэргийн яаманд, байгууллагын 2019 оны танилцуулах тойм мэдээ, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын 2019 оны дөрөвдүгээр улирал, 2020 оны нэгдүгээр улирлын танилцуулах тойм мэдээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хоёрдмол харьяалал үүсгэсэн иргэд болон Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн мэдээ, Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээг Үндэсний статистикийн хороонд, байгууллагын 2019 оны танилцуулах тойм мэдээ болон 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01-05 дугаар сарын үйл ажиллагааны мэдээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын албанд тус тус албан бичгээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт байгууллагын үйл ажиллагааны мэдээг өгөгдсөн 16 хүснэгтийн дагуу өдөр тутам нийт 126 удаа цахим хаягаар хүргүүлсэн.

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны 2001-2019 оны тоон мэдээллийг эмхэтгэл болгон 100 ширхгийг хэвлүүлэн албан хэрэгцээнд ашиглаж байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээг нийт 27 удаа хийн тайланг гаргаж, холбогдох байгууллага болон удирдлагад илтгэх хуудсаар тухай бүр танилцуулж ажиллалаа. Тухайлбал: Байгууллагын 2019 оны болон 2020 оны эхний хагас жилийн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хэрэгжилтэд тус тус хяналт-шинжилгээ хийн үнэлгээ өгч, Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Мөн байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах

2.5. ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ЧИГЛЭЛЭЭРхөтөлбөрийг 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт, байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтэд тус тус хяналт-шинжилгээ хийн үнэлгээ өгч, Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлснээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэв.

“Эрдэм сургалт судалгааны хүрээлэн” төрийн бус байгууллагаар байгууллагын 2019 оны хэрэглэгчийн үнэлгээ, албан хаагчдын сэтгэл ханамжийн судалгаа тайланг хийлгэж, тус тайланд ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын 15 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгууллагын үйл ажиллагааны 2019 оны дотоод аудитын хураангуй болон дэлгэрэнгүй тайлан, 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан албан бичгээр, Үндэсний аудитын газрын 2018 оны дүгнэлт, зөвлөмжийн биелэлтийг холбогдох газруудаас авч нэгтгэн, хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг гарган албан бичгээр тус тус хүргүүллээ.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төв болон орон нутаг дахь газруудын www.shilendans.gov.mn цахим хуудаст байршуулсан 2019 оны дөрөвдүгээр улирал, 2020 оны нэгдүгээр улирлын мэдээлэлд байгууллагын даргын баталсан удирдамжийг удирдлага болгон хяналт тавьж ажилласан.

Санхүү, хангалт үйлчилгээний газар, Агаарын замын боомт хариуцсан газрын 2019 он, Хойд бүс дэх газрын 2019 он, 2020 оны нэгдүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу харилцах, касс, цалин хөлс болон бусад холбогдох анхан шатны баримтын бүрдэл, төсвийн хөрөнгийг батлагдсан төсвийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгах тухай зөвлөмж, хугацаатай үүрэг өгч ажиллалаа. Мөн Дорноговь аймаг дахь газрын 2019 он, 2020 оны нэгдүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалтыг эхлүүллээ.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Page 19: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

“Хил хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог хангах тухай”, “Хилийн боомтыг шилжүүлэх тухай”, “Агаарын замын боомтын асуудлаар авах арга хэмжээний тухай” Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөмж, тогтоолын 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01-05 дугаар сарын хэрэгжилтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан бичгээр хүргүүлэв.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 145 дугаар тогтоолд заасны дагуу гадаадын 19 улсын 170 иргэнийг орох чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан ба зохих бичиг баримтын бүрдэл хангаагүй гадаадын нэг улсын хоёр иргэнийг гарах чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан.

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл,

хяналт, мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдсэн нийт 100.001 гадаадын иргэнээс түүврийн аргаар 2000 гадаадын иргэдэд хяналт тавихад овог нэр зөрүүтэй, давхардуулж бүртгэсэн 254, Монгол Улсын хилээр гараагүй хугацаа хэтрүүлсэн 34, төрсөн он, сар, өдөр зөрүүтэй 28, харьяалах улс буруу, хоосон бүртгэсэн 12, оршин суух зөвшөөрлийн хугацаанд нас барсан нэг гадаадын иргэн байсан. Эдгээр 2000 гадаадын иргэнээс 1965 иргэн нь Монголын Улсын хилээр гарсан байх ба 302 гадаадын иргэний овог, нэр, төрсөн, он, сар, өдөр, харьяалах улсыг буруу давхар бүртгэл үүсгэж бүртгэсэн тул дээрх зөрчлүүдийг арилгах зорилгоор холбогдох системд өөрчлөлт, хөгжүүлэлт хийх хэрэгцээ, шаардлага болон 100.001 гадаадын иргэдийн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус албан бичгээр хүргүүлсэн.

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орохтой холбогдуулан Агаарын замын боомт хариуцсан газрын орон тоог нэмүүлэх санал, хүсэлтийг Сангийн сайдад, Баян-Өлгий аймгийн “Өлгий” нисэх буудалд шинээр боомт байгуулж, олон улсын нисэх буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад шаардлагатай орон тоо, гарах зардлын тооцооны саналыг Иргэний нисэхийн ерөнхий газарт албан бичгээр тус тус хүргүүллээ.

“Зарлиг гаргах тухай” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 07/05 дугаар зөвлөмж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөн оны 10 дугаар зарлиг, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх

2.6. ХИЛИЙН БООМТ, ОРОН НУТГИЙН ЧИГЛЭЛЭЭР

2

170

гарах чиглэлд хил нэвтрүүлээгүй

орох чиглэлд хил нэвтрүүлээгүй

тухай” Засгийн газрын мөн оны 62 дугаар тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын мөн оны 63 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг ханган ажиллах талаар албан хаагчдад мэдээлэл өглөө.

Мөн байгууллагын даргын “Бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 03 дугаар албан даалгавар, “Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр албан даалгаврыг тус тус боловсруулан батлуулж, орон нутаг дахь газруудад хүргүүлэн биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.

19

Page 20: ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААmn.immigration.gov.mn/files/tailan/2020 hagas jil negdsen... · 2020. 6. 30. · 1 ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үүнээс “covid-19”

20

3 ДҮГНЭЛТ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоол, “Хилийн зарим боомтыг түр хаасантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын онцгой комиссын мөн оны 01 дүгээр тогтоол, “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Улсын онцгой комиссын 04 дүгээр тогтоол, “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох тухай” Улсын онцгой комиссын 05 дугаар тогтоол, “Иргэд зорчигч

тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай” Улсын онцгой комиссын 06 дугаар тогтоол, “СОVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 102 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын 147 дугаар тогтоол, “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” Засгийн газрын 188 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 22 дугаар хурлын тэмдэглэлийн хэрэгжилтийг тус тус ханган ажиллах үүргийг албан бичгээр орон нутаг дахь газруудад хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.

Улсын онцгой комисст энэ оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/437 дугаар албан бичгээр Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн танилцуулгыг хүргүүлж, тэдгээрийн визийн хугацааг хэрхэн сунгах талаарх саналыг хүргүүлэн 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолд тусгууллаа.

Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоолын дагуу 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хилийн боомтоор нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан олон улсын тээвэр гүйцэтгэж байгаа гадаадын иргэн болон тусгай үүргийн нислэгээр ирсэн 12 орны 1915 гадаадын иргэнийг мэдээллийн санд шүүж үзэхэд ямар нэгэн зөрчил илрээгүй болно.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй холбогдуулан:- Хөдөлмөр эрхлэгч /HG/, хөрөнгө оруулагч /T/

гадаадын иргэдийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн сунгалт, түр ирэгчийн визийн сунгалтыг цахимаар авч эхэлсэн;

- “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс нийт 48 сервис үйлчилгээг авч, лавлагаа, тодорхойлолт, мэдээллийн 21 сервис үйлчилгээг “ХУР” системээр дамжуулан Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, e-mongolia.mn төрийн үйлчилгээний портал болон бусад байгууллагад өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан;

- “e-mongolia.mn” цахим хуудсаар дамжуулан гадаадын иргэний тодорхойлолт, лавлагааг шаардлагатай бусад төрийн байгууллагууд мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн;

- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Дээр дурдсан арга хэмжээтэй холбогдуулан 2020 оны сүүлийн хагас жилд дараах зорилтыг дэвшүүлж байна: - Хууль зүйн шинэчлэлийн хүрээнд Гадаадын

иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэх;

- Гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт системийг нэвтрүүлэхээр холбогдох гэрээг байгуулах;

- Байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт барих албаны байрыг барьж, ашиглалтад оруулах,

- Төрийн албаны сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалт, бүтээмжид тавих хяналтыг сайжруулах;

- Гадаадын иргэдэд үзүүлэх цахим үйлчилгээг илүү боловсронгуй болгох;

- Төсвийн сахилга батыг чанд сахиж, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, өр авлага үүсгэлгүй ажиллах зэрэг болно.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР