Mongolian Stroke...

51
1

Transcript of Mongolian Stroke...

Page 1: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

1

Page 2: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

2

Монголын Неврологийн нийгэмлэг Mongolian Neurologу Society Монголын харвалт судлалын нийгэмлэг Mongolian Stroke Society Монголын эпилепси судлалын нийгэмлэг Mongolian Epilepsy Society

МЭДРЭЛ СУДЛАЛЫН МОНГОЛЫН СЭТГҮҮЛ

Mongolian Journal of Neurology

“Мэдрэл судлалын Монголын сэтгүүл” Үндэслэгдсэн 2009 он Mongolian Journal of Neurology Founded in 2009

2014 №2(3)

Редакцийн хаяг:

Улаанбаатар – 46, ШХ – 597 Утас: 99290330, 99091227 E-mail: [email protected] [email protected]

Манай сэтгүүл 2009 оноос эхлэн жилд хоёр дугаараар хэвлэгдэнэ © Мэдрэл судлал сэтгүүл 2014 №2(3)

РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ

Ерөнхий эрхлэгч Г.Цагаанхүү, АУ-ны доктор, профессор

Орлогч эрхлэгч Ж.Сарангэрэл, АУ-ны доктор

Р.Амарбаясгалан, АУ-ны доктор

Хариуцлагатай нарийн бичгийн дарга Л.Энхсайхан, АУ-ны магистр Д.Бямбасүрэн, АУ-ны доктор

Гишүүд

Ж.Ариунаа, АУ-ны магистр Д.Баасанжав, Академич, доктор, профессор Д.Баярмаа, АУ-ны доктор Ц.Баясгалан, АУ-ны доктор П.Дуламрагчаа, АУ-ны доктор Ц.Дэлгэрмаа, АУ-ны магистр Л.Отгонбаяр, АУ-ны доктор, дэд профессор Д.Өлзийбаяр, АУ-ны доктор, дэд профессор А.Товуудорж, АУ-ны доктор, дэд профессор Я.Эрдэнэчимэг, АУ-ны доктор

Улаанбаатар, 2014

Page 3: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

3

“МЭДРЭЛ СУДЛАЛ” СЭТГҮҮЛ, 2014, №2(3)

АГУУЛГА

Лекц, тойм

Ж. Сарангэрэл

Төвийн гаралтай нүдний хөдөлгөөний өөрчлөлт –

харцны саа ба нүдний чичиргээний (нистагм)

эмнэлзүйн оношилгоо

Р. Мөнхбаяр

Төвийн гаралтай толгой эргэлт

Э.Уртнасан, Л.Бямбасүрэн

Байршлаас хамаарсан хоргүй хэлбэрийн толгой

эргэлт

П. Ганчимэг

Лабиринтит

Г. Цогтжаргал, Э. Оюунчимэг

Меньерийн өвчин

Д. Бямбасүрэн

Сэтгэцийн шалтгаант толгой эргэлт

Л. Энхсайхан

Cистемийн шалтгаант толгойн эргэлт

Эмнэлзүйн судалгаа, ажиглалт

Б. Чойням, С. Дүүрэнжаргал

Тархины харвалт өвчний эрсдэлд йога болон

бясалгалын үзүүлэх нөлөөлөл

Практикийн эмч нарын мэдлэгийн санд:

тохиолгын хэлэлцүүлэг

Д.Мөнхжаргал, Ц.Ганзориг, Д.Уянга,

П.Дуламрагчаа, Л.Отгонбаяр

Дэвикийн өвчин

Ц.Дэлгэрмаа, Б. Цэнгэлбаяр

Херпест халдвар, эмнэлзүйн тохиолдол

Н.Лхамцоо, С.Дунгар-Яйчил, Ж.Ариунаа Тархины

өмнөд артерийн бөглөрөлт бүхий тархины цус

хомсрох харвалттай өвчтөнд бүлэн хайлуулах

эмчилгээ (БХЭ) хийсэн тохиолдол

Б. Саруулцэцэг, Ж. Сарангэрэл

Хүнд хэлбэрийн дистони ба хоёр талын цайвар

бөмбөлөгийн шохойжилт:

Тохиолгын хэлэлцүүлэг

Ц.Түмэндэмбэрэл, Д.Баясгалан

“Товруут хатуурал“ оношлогдсон эмнэлзүйн

тохиолдол

Г. Түвшинжаргал, Ц. Баясгалан

Тэнцвэргүйдлийн ялган оношлогоо

Түүхэн үйл явдал

ШУГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн 50

жилийн ой

Мэдээлэл

Монголын Неврологийн Нийгэмлэг

CONTENT

Lecture, review

Sarangerel Jambal

Central ocular motor disturbances – the clinical

examination of the gaze palsy and nystagmus

Munkhbayar Rentsenbat

Central vertigo

Urtnasan E, Byambasuren L

Benign paroxysmal positional vertigo

Ganchimeg P

Labyrinthitis

Tsogtjargal G, Oyunchimeg E

Morbus Meniere

Byambasuren Dagvajantsan

Psychogenic vertigo

Enkhsaikhan Lkhamsuren

Systemic causes of vertigo

Clinical studies

Choinyam B, Duurenjargal S

The influence of yoga and meditation on the stroke

risk factors

Practical recommendations, case presentations

Munkhjargal D, Ganzorig Ts, Uyanga D,

Dulamragchaa P, Otgonbayar L

Morbus Devič

Delgermaa Ts, Tsengelbayar B

Herpes encephalitis, case presentation

Lkhamtsoo Natsagdorj, Dungar-Yaichil Sukhbaatar,

Ariunaa Jambaldorj

Case study: intravenous thrombolysis in occlusion of

the A2 segment of the right anterior cerebral artery

Saruultsetseg B, Sarangerel J

Neurodegeneration with brain iron accumulation:

case report

Tumendemberel Tsewegmid, Bayasgalan

Damdinsuren

The clinical case of “Tuberous sclerosis“

Tuwshinjargal G, Bayasgalan Ts The

differential diagnostic of ataxia

Historical events

The 50th anniversary of Neurological Department of

Shastin Central Hospital

Informations

Mongolian Neurological Society

Page 4: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

4

Төвийн гаралтай нүдний хөдөлгөөний өөрчлөлт – харцны саа ба

нүдний чичиргээний (нистагм) эмнэлзүйн оношилгоо Ж. Сарангэрэл

(Рефлекс мэдрэлийн эмнэлэг, [email protected] )

Товч утга

Нүд бүрэлзэх, юмс хоёрлох, толгой эргэх, манарах, тэнцвэргүйдэх зовуурь нүдний хөдөлгөөний

өөрчлөлттэй холбоотой байж болно. Үүнийг нарийвчлан оношлохын тулд эмнэлзүйн нухацтай

үзлэгээр нүдний хөдөлгөөний өөрчлөлт буюу нистагмын хэлбэр, хэвмаягийг тогтоох нь чухал.

Ингэснээр физиологийн хэвмаягийг эмгэг нистагмын өөрчлөлтөөс ялган салгах боломжтой болно.

Эмнэлзүйн үзлэгт толгойн хазайлтын илрэмж, нүд хаах сорил, Френцелийн нүдний шилтэй үзлэг,

нүдний хөдөлгөөн, юм дагуулж харах чадвар, саккад хөдөлгөөн, ойртох сорил ба нүдний дотогшлох

(конвергенцийн) урвал, оптокинетик дамартай үзлэг, толгойн импульс сорил, харц тогтоолтыг

дарангуйлах сорил зэрэг багтана. Эмнэлзүйн няхуур үзлэгээр төвийн болон захын үүдэвчийн

тогтолцооны гэмтцийг ялгаж салгана. Мөн нүдний хөдөлгөөний өөрчлөлт болон нистагмын

хэлбэрээс хамааран төвийн аль хэсэг гэмтсэнийг тогтоох боломжтой. Харцны саа, нистагмын

хэлбэрүүдийг эмнэлзүйд хэрхэн ялган тодруулах, эдгээр өөрчлөлт нь төвийн аль хэсгийн гэмтцийг

илэрхийлэхийг энэ сэдвээр авч үзэв.

Түлхүүр үг: саккад, нистагм, харцны саа, вестибуло-окуляр рефлекс

Удиртгал

Нүд бүрэлзэх, хараа муудах, харц тогтохгүй

үсрэх, юмс хоёрлох гэх мэт зовуурь шинжүүд

олонтоо тохиолддог. Мөн толгой эргэх,

манарах, тэнцвэр алдагдах, унах мэт мэдрэмж

төрөх, алхаа өөрчлөгдөж гуйвах зэрэг шинж ч

ажиглагдана. Эдгээр шинжийн шалтгаан нь

нүдний хөдөлгөөнийг зохицуулах

тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлттэй

холбоотой. Тархины аль бүтэц гэмтсэнийг

тогтоож, зөв онош тавихын тулд нүдний

хөдөлгөөнийг сайтар шалгах нь маш чухал.

Ялангуяа, мэдрэлийн эмч, нүд, чих, хамар-

хоолойн эмчийн үзлэгийн төрөлд нүдний

хөдөлгөөний нарийвчилсан хяналт ажиглалт

багтах ёстой. Дотор чих, тархины багана, бага

тархи гэх мэт бүтцүүдийн аль нь гэмтсэнийг

эмнэлзүйн үзлэгээр тогтоох боломжтой.

Шинж тэмдэг гэнэт эхэлвэл дотор чихний

цочмог өвчин, харвалт, тархины баганын

цочмог үрэвслийг сэжиглэнэ. Хэрэв шинж

тэмдгүүд аажим даамжирч, архаг хэлбэрээр

илэрч байвал бодисын солилцооны, мэдрэл-

сөнөрөл, удмын, архаг үрэвслийн буюу

хавдрын шалтгаантай байж болно.

Шинж тэмдгийг анатомийн байршилзүйн

хувьд ялгаж, төвийн буюу захын үүдэвчийн

(вестибулар) гаралтай эсэхийг тогтоохын тулд

эмнэлзүйн системтэй үзлэг хийх нь нэн чухал.

Няхуур ажиглалт хийвэл соронзон резонанст

дүрст оношилгоо шаардахгүйгээр голомтыг

тодруулах боломжтой. Зарим судлаачид

эмнэлзүйн нарийн үзлэгийг дүрст

оношилгооноос илүү мэдрэг гэж үздэг.1

Нүдний хөдөлгөөний өөрчлөлтийг зөв

оношлоход нэг талаас нүдний хөдөлгөөний

анатоми-физиологийн үндэс, мөн үүдэвч-

багатархины (вестибуло-церебеллар)

тогтолцооны уялдаа холбооны тухай иж бүрэн

мэдлэг шаардагдана, нөгөө талаас

нейроотолог, нейроофтальмологийн

нарийвчилсан үзлэгийг өвчний түүхтэй

хослуулан дүгнэх чадвар хэрэгтэй.

Төвийн гаралтай цочмог эмгэг сэжиглэгдэх

тохиолдолд тархины багана хэсгийн

харвалтыг батлах буюу үгүйсгэх зорилгоор

яаралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай.

Нистагмын хэлбэрийг зөв тогтоовол доош

цохилох нистагм, дээш цохилох нистагмын

гарал үүсэл хийгээд Вернике-энцефалопати,

Нийманн-Пикийн өвчин („С” хэлбэр),

Гаухерын өвчин (3-р хэлбэр) зэрэг эмгэгийг

оношлон эмчлэх боломжтой.2

Page 5: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

5

Нүдний хөдөлгөөний физиологийн

хэвмаяг:

Нүдний хөдөлгөөний физиологийн дараах

хэвмаягууд байдаг:

1) юмсыг дагуулж харах хөдөлгөөн – нүдээрээ

хөдөлгөөнт зүйлийг дагуулж харах,

2) саккад – нэг цэгээс нөгөө цэг тийш харц

шилжих хөдөлгөөн,

3) ойртолт – хоёр нүд өөд өөдөөс ойртон,

дотогшлох хөдөлгөөн,

4) вестибуло-окуляр рефлекс (ВОР) – толгой

хөдлөх үед нүдний торлог дахь дүрс

тогтвортой, хөдөлгөөнгүй байх, харц нэг цэгт

төвлөрөх, энэ үйлдлийг лабиринт зохицуулна,

5) оптокинетик рефлекс – хөдөлгөөнт биетийг

дагаж харах, дагуулж харах болон саккад

зэргээс бүрдэх нийлмэл хөдөлгөөн,

6) харц тогтоолт – нэг зүйл дээр харцыг

төвлөрүүлэх.

Саккад болон ойртох хөдөлгөөнөөс бусад

нүдний физиологийн бүх хөдөлгөөн

рефлексийн тоонд багтана. Учир нь, эдгээр

рефлексийн нөлөөгөөр толгой биеийн

хөдөлгөөнөөс үл хамааран, харж буй дүрс

нүдний торлогт тогтвортой бууснаар юмс

бүрэлзэх, жирэлзэж харагдахаас (осциллопси)

хамгаална.2

Нүдний хөдөлгөөн ба үүдэвчийн

тогтолцооны эмнэлзүйн үзлэг

Өвчин эмгэгийн шалтгаанаас хамааран,

нүдний хөдөлгөөний өөрчлөлттэй хүмүүсийн

зовуурь шинжийн бүрэлдэхүүнд нүд

бүрэлзэх, хараа муудах, юмс хоёрлох, юмс

үсчиж харагдах, мөн толгойгоо эргүүлэх,

эсвэл алхах үед нүд бүрэлзэх (ВОР

алдагдсаны шинж), толгой эргэх, унах гуйвах

хандлага зэрэг багтана. Тархины багана,

багатархи гэмтвэл нэмэлтээр хэл яриа

тультраадах, хахаж цацах, гар хөлийн

хөдөлгөөний эвсэл алдагдана. Дотор чих

гэмтвэл нэмэлтээр сонсгол муудаж, чих

шуугиж болно.

Толгойн хазайлт

Нүдний ташуу булчин саажих, эсвэл нүдний

алим хазайх тохиолдолд толгойн байрлал

өөрчлөгдөж, аль нэг мөр лүү хазайна.

Буланцар мэдрүүлийн гэмтлийн үед нүдний

дээд ташуу булчин саажиснаас юмс

хоёрлохыг багасгахын тулд толгой эсрэг тал

руугаа хазайна. Үүдэвч-нүдний рефлексийн

зохицуулга алдагдахад нүдний булчингийн

тонус буурч, нүдний алим доошлож, энэ тал

руу толгой хазайна.3 Толгой аль нэг тал руу

хазайх байдал нь тухайн талын дотор чихний

цочмог эмгэг, эсвэл тухайн талын уртавтар

тархины цочмог гэмтцийг (жишээ нь,

Валленберг-Захарченко хамшинж), эсвэл

эсрэг талын гүүр-дунд тархины эмгэгийг

илэрхийлнэ.4

Нүд хаах сорил

Өвчтөнийг эгц урагш нэг цэг рүү ширтэх үед

хоёр нүдний анхдагч байрлалыг тогтоох нь

чухал. Нэг нүдийг хаах, эсвэл хоёр нүдийг

ээлжлэн хаах сорилоор нуугдмал болон ил тод

хяларыг (страбизмыг) тогтооно.

Нэг нүд хаах сорил – энэхүү сорилоор нэг

нүдийг хааж, нээлттэй нүдийг хөдөлгөж,

страбизмыг илрүүлнэ. Хоёр нүдний ижил бус

байрлалыг гетеротропи гэж нэрлэнэ. Эхлээд

өвчтөнд 30-40 см зайд, эсвэл 5-6 м зайд

байрлах цэг рүү ширтэх заавар өгнө. Дараа нь

нэг нүдийг хааж, эсрэг талын нүд нь

байрлалаа засах хөдөлгөөн хийх эсэхийг

ажиглана. Хэрэв нээлттэй нүд нь дотогш

байрлалаас гадагшлан засагдвал эзотропи,

гадагш байрлалаас дотогшлон засагдвал

экзотропи, дээш байрлалаас доошилвол

гипертропи, доош байрлалаас дээшилвэл

гипотропи өөрчлөлт байна гэж оношилно.

Дараа нь нөгөө талын нүдийг шалгана.

Цочмог байдлаар босоо тэнхлэгийн дагуу

нүдний байрлал хазайж солигдвол төвийн

замын эмгэгийг илтгэнэ.2 (зураг 1)

Үүнээс гадна, энэ сорилоор гетерофори буюу

далд страбизмыг оношлох боломжтой. Харц

төвлөрүүлэхэд зөвхөн нэг нүд оролцох

тохиолдолд нүдний эгц байрлал алдагдана.

Гетеротропийг үгүйсгэсний дараа нэг нүдийг

10 сек орчим хааж, дараа нь нээнэ. Хаагдаж

байсан нүд засах хөдөлгөөн хийх эсэхийг

ажиглана. Хэрэв энэ нүд нь гадагш засагдвал

эзофори, дотогш засагдвал экзофори, доош

засагдвал гиперфори, дээш засагдвал

гипофори гэж оношилно.2

Нүд ээлжлэн хаах сорил – энэ сорилоор

нүдний тэнхлэг хазайх (гетеротропи,

гетерофори) гажигийн хамгийн өндөр

далайцыг тогтооно. Үүнээс гадна, босоо

тэнхлэгийн дагуух гаж байрлалыг шалгана.

Нүдний булчингийн саажилт үгүй, мөн

нүдний хөдөлгөөн зохицуулах мэдрүүлийн

эмгэг үгүй тохиолдолд нүдний дээш, доош

Page 6: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

6

хазайсан гаж байрлал нь нүд хаах сорилын үед

засагдахгүй.5

Зураг 1: нүд хаах сорилоор нүдний

тэнхлэгийн гаж байрлалыг шалгана.

Френцел нүдний шилтэй үзлэг

Дотроо гэрэлтэй, +16 диоптрийн хэмжээгээр

томруулах Френцелийн нүдний шил

зүүлгэхэд харц тогтоолтоос (фиксаци)

зайлсхийж, захын гаралтай гэнэт үүсэх

(спонтан) нистагмыг дарангуйлснаар нүдний

хөдөлгөөнийг сайтар ажиглах боломжтой

(зураг 2). Энэ үзлэгээр захын үүдэвчийн

нистагм, толгой сэгсрэх үеийн нистагм

(толгойг хоёр тийш 20 удаа сэгсэрнэ),

байршил солих үеийн нистагм болон хэт

амьсгалах (гипервентиляци) үеийн нистагмыг

ажиглаж болно. Үүдэвч-нүдний рефлексийн

(ҮНР) зохицуулга алдагдахад нүдний

булчингийн тонусын тэнцвэрт бус байдлын

улмаас спонтан нистагм үүснэ. Харцыг нэг

цэгт тогтооход захын гаралтай нистагм

дарангуйлагдана (жишээ нь, үүдэвчийн

нейронит), харин төвийн гаралтай нистагм

дарангуйлагдахгүй, заримдаа дордож, ихсэнэ.

Толгой сэгсрэх үеийн нистагм нь захын болон

төвийн гаралтай байж болох бөгөөд ҮНР-ийн

хурдны тохируулга алдагдсанаар үүсдэг.

Захын гаралтай толгой сэгсрэх үеийн нистагм

нь эрүүл лабиринтын тал руу чиглэнэ.

Багатархины эмгэгийн үед хэрээслэн огтлох

эмгэг холбоо үүсч, толгой сэгсрэхэд босоо

нистагм илэрч болно.6

Зураг 2: Френцелийн нүдний шил

Нүдний хөдөлгөөнийг 9 чиглэлд шалгах

Нийт 8 чиглэлд нүдийг хөдөлгөснөөр нүдний

хөдөлгөөний хязгаарлагдлыг тогтооно.

Нүдний хөдөлгөөнийг шалгаснаар нүд

хөдөлгөгч мэдрүүл нэг талд саажих, эсвэл

бөөмийн дээрх даамжирсан саа өвчний улмаас

хоёр нүдний хөдөлгөөн нэг чиглэлд зэрэг

саажих, харцны чиглэлээр сэдээгдэх нистагм,

чиглэлээс хамааран нистагмын хүч ихсэх,

багасах зэрэг өөрчлөлтүүдийг илрүүлнэ.

Жишээ нь, захын гаралтай спонтан нистагм нь

хурдан түлхэлтийн чиглэлд харахад хүч нь

нэмэгдэж, эсрэх чиглэлд харахад хүч нь

буурна, үүнийг Александрын хууль гэж

нэрлэдэг.2

Юм дагуулж харах сорилд улаан гэрэл

ашиглавал гэрлийн рефлексийн дүрсийг

эвэрлэг бүрхүүл дээр ажиглаж, нүдний гаж

байрлалыг хялбар тогтоох давуу талтай.

Өвчтөн гэрэл рүү харах үед эвэрлэгт гялбах

гэрлийн дүрсийг гэрэл тусгасан талаас

ажиглах хэрэгтэй.

Эгц урагш харах байрлалд нүдний байрлалын

тэнхлэг тэгш байх эсэх, үечилсэн хөдөлгөөн

бий эсэх, ялангуяа спонтан нистагм болон

гэнэтийн саккадын осцилляци хөдөлгөөн

зэргийг ажиглана. Спонтан нистагм илэрвэл,

чиглэлийг (хөндлөн тэнхлэгээр эргэлдэх,

дээш буюу доош цохилох, мушгирч эргэх г.м.)

тогтооно. Нэг цэг рүү ширтэхэд спонтан

нистагм дарангуйлагдах буюу үл ялих багасах

(захын үүдэвчийн гаралтай), эсвэл ихсэхийг

(төвийн гаралтай) ажиглана. Нялхсын

төрөлхийн нистагм нь хөндлөн чиглэлтэй

байх бөгөөд нэг цэг рүү ширтэхэд улам

ихсэнэ.

Бөөмийн дээрх харцны саа өвчин болон

багатархины зарим эмгэгийн үед харц

тогтоолт буурч, нүд хоёр тийш ээлжлэн

чичрэх хөдөлгөөн хийнэ (“square-wave jerks”).

Тархины багана, багатархины гэмтэлтэй

холбоотой бусад гэнэтийн саккад

хөдөлгөөний хэлбэрүүдэд нүдний савлах

хөдөлгөөн (“ocular flutter”), бүх чиглэлд

чичирхийлэх хөдөлгөөн (опсоклонус),

дисметри зэрэг багтана.2

Харц тогтоолтын алдагдал: харцаар

сэдээгдэх нистагм

Харцаар сэдээгдэх нистагмыг хязгаарлах

цэгийн нистагмаас ялган салгах хэрэгтэй.

Хажуугийн хязгаарлах цэг хүртэл харцыг

тулгаж, төвлөрүүлэхэд үүсэх нистагм нь

физиологийн үзэгдэл бөгөөд хоёр талд жигд

бус илрэх, 20 секундээс илүү удаан

үргэлжлэх, нүдний бусад өөрчлөлттэй

Page 7: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

7

хавсрах тохиолдолд эмгэг шинж төрхийг

агуулна.

Харин харцаар сэдээгдэх нистагм нь

анатомийн хувьд эмгэг байршлыг зааж өгөх ач

холбогдолтой: Нэгд, бүх чиглэлд илэрвэл

багатархины бүтцүүд

(флоккулус/парафлоккулус) гэмтлийг

харуулах бөгөөд энэ нь мэдрэл-сөнөрөлийн

эмгэг, мөн антиэпилептик, бензодиазепин

бэлдмэл болон архийг хэтрүүлэн хэрэглэхэд

үүснэ; Хоёрт, зөвхөн хөндлөн тэнхлэгээр

илэрвэл, тархины баганын хэлэн доорх угтвар

бөөм (Ncl. prepositus hypoglossi), тэнцвэрийн

бөөм (Ncl. vestibuli) болон багатархины

нүдний хөндлөн хөдөлгөөнийг зохицуулах

бүтцүүдийн гэмтлийг харуулна; Гуравт,

зөвхөн босоо тэнхлэгээр илэрвэл, дунд

тархины Кахалын завсрын бөөм (Ncl. interstitii

of Cajal) гэх нүдний босоо хөдөлгөөнийг

хариуцах бүтцүүдийн гэмтлийг харуулна;

Дөрөвт, салангид (диссоциаци) хөндлөн

нистагм нь (холдуулах байрлалд илүү

далайцтай) ойртуулах хөдөлгөөний

хязгаарлагдалтай хавсарвал бөөмс хоорондын

харцны саа (интернуклеар офтальмоплеги)

гэж нэрлэгдэх бөгөөд ойртуулалт

хязгаарлагдсан талын дотор тууш багцны

гэмтэлтэй холбоотой; Тавд, доош цохилох

нистагм нь доош харахад сэдрэж, гадна хажуу

тийш харахад ташуу шугам дагуу доошлон

цохилох бөгөөд багатархины гүвгэр хоёр талд

гэмтсэнийг илэрхийлнэ; Зургаад, буцаж үсрэх

нистагмыг (“rebound” нистагм) шалгахад нэг

тал руу 60 сек орчим харуулж, дараа нь эгц

урагш харц шилжүүлнэ, ингэхэд богино

хугацаанд эхний зүг рүү аажим чиглэх

нистагм ажиглагдах ба энэ нь багатархины

гүвгэр болон бусад багатархины замын

гэмтлийн үед үүснэ.2

Юмс дагуулж харах хөдөлгөөний үзлэг

Нүдний торлогийн шар толбо хөдлөж буй

дүрсийг тогтоох үүрэгтэй, зөөлөн дагуулж

харах хөдөлгөөний зохицуулганд тентийн

дээд ба доод олон бүтцүүд оролцоно (харааны

гадар чамархайн дотор ба дотор дээд хэсэг,

духны дэлбэн, гүүрний ар-хажуу хэсэг,

багатархины гүвгэр – flocculus, нүд хөдөлгөгч

болон тэнцвэрийн мэдрүүлийн бөөмс).

Нүдний энэхүү дагах хөдөлгөөнд анхаарал

төвлөрөлт, эмийн бодис, нас зэрэг нөлөөлнө.

Толгойг хөдөлгөхгүйгээр өвчтөн хөдлөж буй

зүйл рүү дагуулж харах ёстой. Харцыг хөдлөж

буй зүйл дээр төвлөрүүлнэ. Харц өөрчлөгдөн,

засах саккад хөдөлгөөн хийх эсэхийг

ажиглана. Эм/архины нөлөө буюу

багатархины хоёр талын хос гүвгэр

(paraflocculus) гэмтэхэд бүх чиглэлд засах

саккад харагдана. Хэрэв нэг тал гэмтвэл

тухайн тал руу чиглэх засах саккад

ажиглагдана.2

Саккад хөдөлгөөний үзлэг

Өвчтөнтэй ярилцах үед, хараа болон

сонсголын цочролын үед аяндаа үүсэх нүдний

саккад хөдөлгөөн ажиглах хэрэгтэй. Дараа нь

хөндлөн болон босоо тэнхлэгт байрлах хоёр

цэг рүү ээлжлэн харахыг шаардана. (зураг 3)

Ингэхдээ саккад хөдөлгөөний хурд,

нарийвчлал болон зэрэгцэх эсэхийг хянана.

Зураг 3: саккад хөдөлгөөний үзлэг

Эрүүл хүмүүс хоёр цэг хооронд харцыг шууд

шилжүүлж чадна, зарим үед нэг засах саккад

хөдөлгөөн хийж болно. Саккад хөдөлгөөн бүх

чиглэлд удааширсан байвал мэдрэл-сөнөрөх

өвчин буюу хордлогын байдлыг сэжиглэнэ

(антиэпилептик, бензодиазепин бэлдмэлүүд).

Хэрэв зөвхөн хөндлөн саккад удааширсан бол

торлог байгууламжийн тухайн талын гүүрний

парамедиан хэсэг (PPRF) гэмтсэн байна,

харин босоо саккад удааширсан бол дунд

тархины дотор тууш багцны завсрын дээвэр

хэсэг (riMLF) гэмтсэн байна. Саккадын

далайц хэтрэж, засаж буцах хөдөлгөөн

хийхийг гиперметрийн саккад гэж нэрлэх ба

энэ нь багатархины өтөнцөр болон үүнтэй

холбогдох замуудын эмгэгийг илэрхийлнэ.

Жишээ нь, Валленбергийн хамшинжийн үед

багатархины доод хөл гэмтэж, гэмтсэн тал руу

чиглэх гиперметрийн саккад, эсрэг тал руу

гипометрийн саккад үүснэ. Нөгөө талаар

багатархины дээд хөл гэмтвэл эсрэг тал руу

чиглэх гиперметрийн саккад илрэнэ. Бөөмс

хоорондын харцны саажилтын үед ойртолтын

саккад нь дотор тууш багцны гэмтсэн тал руу

чиглэнэ. Саккад хөдөлгөөн удаж эхлэх нь их

тархины гадрын гэмтэлтэй холбоотой бөгөөд

дух буюу зулайн нүдний бүсийг хамрах энэ

эмгэг өөрчлөлтийг харааны хөдөлгөөний

апракси гэж нэрлэнэ (жишээ нь, Балинт

хамшинж). Орчин үед саккад хөдөлгөөний

хурдыг видео-окулографийн бичлэгээр

дүрслэж, хэмжих боломжтой (зураг 4). Бөөмс

дээрх даамжрах саа, Нийманн-Пик өвчний

“С” хэвмаяг, Гаухерийн өвчний 3-р хэлбэр

Page 8: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

8

зэрэг эмгэгийн эхэн үед саккад хөдөлгөөн

хөнгөн зэргээр удааширдаг.2

Зураг 4: Видео-окулографийн бичлэг: а)

төхөөрөмж, b) угласан төхөөрөмжийн

элгэцээр хөдөлгөөнт зүйл рүү харна.

Нүдний ойртох хөдөлгөөн болон

конвергенцийн урвал

Өвчтөний нүүрнээс 50 см зайнаас үзэг/хурууг

ойртуулж, нүдний ойртох хөдөлгөөнийг

ажиглана. Ойртох зүйл рүү харснаар хоёр

нүдний зай ойртож, аккомодацийн улмаас

хүүхэн хараа нарийсна. Энэхүү

конвергенцийн урвалд дунд тархины торлог

байгууламж болон нүд хөдөлгөгч мэдрүүлийн

бөөм оролцоно. Тиймээс дунд тархины урд

дээд хэсэг гэмтэх, боргоцой биет ба харааны

төвгөрын хавдрын үед конвергенцийн урвал

алдагдаж, нүдний босоо тэнхлэг дагуу

хөдөлгөөн хязгаарлагдана. Бөөмсийн дээрх

даамжрах саа гэх мэдрэл-сөнөрөх өвчний үед

конвергенцийн урвал өөрчлөгдөнө.

Төрөлхийн страбизмын зарим хэлбэрийн үед

конвергенци алдагддаг. Энэ үед нүдийг дээш

доош хөдөлгөснөөр конвергенци-ретракцийн

нистагмыг сэдрээнэ. Ретракцийн (арагш

дотогш ухрах) хөдөлгөөний улмаас босоо

саккадын оронд нүд хурдан ойртож

дотогшлох байдал ажиглагдана. Арын

холбоосын (posterior commisure) гэмтэл, ховор

тохиолдолд дотор тууш багцны урд дээд

завсрын бөөмс хоёр талд гэмтэх үед энэхүү

өөрчлөлт илрэнэ. Зарим үед хоёр нүд дотогш

ойртох байрлал нь сэтгэцийн эмгэгтэй

холбоотой байж болно, энэ үед хоёр талын

нүд гадагшлагч мэдрүүлийн саажилтаас ялгах

шаардлагатай.2

Оптокинетик дамар ашиглах үзлэг

Оптокинетик дамар ашиглан хөндлөн болон

босоо чиглэлд нүдний юм дагуулах хөдөлгөөн

ба саккадыг ажиглаж болно. (зураг 5)

Ялангуяа шаардлага биелүүлэх чадваргүй,

нойрмоглосон хүмүүс болон хүүхдүүдэд

үүнийг ашиглана. Дунд тархи болон гүүрийн

бүтцүүдийн үйл ажиллагаа хэвийн

тохиолдолд хөндлөн болон босоо чиглэлийн

оптикинетик нистагм үүснэ. Хоёр тал (баруун

болон зүүн тал рүү эргүүлэхэд) зөрөөтэй

байвал сул талын тархины гадар буюу

гүүрийн гэмтлийг, хөндлөн чиглэлээс босоо

нистагм илүү сул илэрвэл дунд тархины

эмгэгийг, хоёр нүдний диссоциаци нь бөөмс

хоорондын саажилтыг, юм дагуулж харах үед

буцаж хөдлөх нь төрөлхийн нистагмыг

илэрхийлнэ.2

Зураг 5: оптокинетик дамар – үүнийг хөндлөн

болон босоо байрлалд эргүүлэн нистагмыг

ажиглана.

Вестибуло-окуляр рефлексийн (ВОР)үзлэг

Толгойн импульс сорил бол ВОР–ийг шалгах

хамгийн хялбар бөгөөд чухал сорил юм.

Хөндлөн хөдөлгөөнийг шалгахын тулд

өвчтөний толгойг хоёр гараар барьж, эгц

урагш нэг цэг рүү ширтэхийг шаардаж, маш

хурдан баруун тал руу, дараа нь эсрэг тал руу

20-30⁰ өнцөгөөр эргүүлнэ. Эрүүл хүн нүдийг

эсрэг тал руу, ижил өнцөгөөр эргүүлж,

ширтсэн цэгийг алдахгүй харж чадна.

Ингэснээр харсан дүрс нүдний торлогт

тогтвортой тогтоно.7 (зураг 6) Жишээ нь,

хэрэв баруун талын лабиринтын үйл

ажиллагаа алдагдвал, толгойг баруун тийш

эргүүлэхэд хоёр нүд хамт баруун тийш харж,

дараа нь ширтэх ёстой дүрс рүү буцах саккад

хийнэ. Үүнийг баруун талын өндөр хурдтай

ВОР-ийн алдагдал гэнэ.7 Нүдний

хөдөлгөөнийг нарийвчлан ажиглахын тулд

видео бичлэг хийж болно.

Page 9: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

9

Зураг 6: толгойн импульс сорил – толгойг

огцом нэг тал руу эргүүлэхэд (a) харц ширтсэн

дүрс дээр үлдэнэ, нүд толгойтой хамт эргэж,

(b) дараа нь дүрс рүү буцах саккад хөдөлгөөн

хийвэл тухайн талын лабиринтын үйл

ажиллагаа алдагдсаныг илэрхийлнэ.7

ВОР-ээр харц тогтоолт дарангуйлагдахыг

хянах сорил - толгойн импульс сорил хэвийн

байх тохиолдолд дараагийн энэ сорилд

шилжэнэ. Өвчтөн урдаа барьсан нэг дүрсийг

ширтэн, дунд зэргийн жигд хурдаар толгойг

дүрстэй хамт хоёр хажуу тийш, мөн дээш

доош хөдөлгөнө. (зураг 7) Ингэхэд аль нэг

хөдөлгөөнд ширтэх дүрсийг алдаж, буцаж

засах саккад хөдөлгөөн хийвэл харц тогтоолт

арилсан буюу дарангуйлагдсан гэж дүгнэж,

энэ нь багатархины гүвгэр (flocculus) болон

багатархины замуудын гэмтлийг илэрхийлнэ.8

Энэ рефлекс нь архи, уналт таталтын эсрэг

болон унтуулах эмийн нөлөөгөөр

дарангуйлагддаг. Нөгөө талаар, хоёр талын

лабиринтын үйл ажиллагаа зэрэг алдагдах

тохиолдолд ВОР бүрмөсөн арилах тул нүдний

хөдөлгөөн хэвийн харагдаж болно.

Зураг 7: Вестибуло-окуляр рефлексээр (ВОР)

харц тогтоолт дарангуйлагдахыг хянах сорил

Нүдний хөдөлгөөний өөрчлөлт

Нүдний хөдөлгөөний өөрчлөлт нь захын буюу

төвийн шалтгаантай байж болно. Захын

шалтгаанд нүд хөдөлгөгч булчингууд болон

хүүхэн харааны хоёр гөлгөр булчингийн

эмгэг, эсвэл нүд хөдөлгөгч, нүд

гадагшлуулагч болон буланцар мэдрүүлийн

гэмтэл багтана. Захын нүдний хөдөлгөөний

саажилттай хүмүүс юмс хоёрлох, саажсан

булчингийн зүг рүү харахад хоёрлох зай

холдоно гэх зовиур хэлнэ. Ихэнх тохиолдолд

захын шалтгаант нүдний хөдөлгөөний эмгэг

нь нэг талд илрэнэ. Миастени, архаг даамжрах

офтальмоплеги гэх ховор эмгэгийн үед хоёр

тал өртөнө.

Төвийн шалтгаант нүдний хөдөлгөөний

өөрчлөлтөд хоёр нүд зэрэг өртөнө. Үүнд

тархины багана, бага тархи болон дээд

бүтцүүд гэмтэнэ. Өвчтөн нүд бүрэлзэнэ гэсэн

зовуурь хэлэх боловч, ихэвчлэн удаан

хугацаанд тод зовуурь хэлэхгүй, өвчин

оношлогдохгүй явдаг. Өвчний цочмог, эсвэл

архаг эхлэлээс зовиурын хэмжээ хамаарна.

Төвийн шалтгаант нүдний хөдөлгөөний

өөрчлөлтийг голомтоос хамааран 4 хэсэгт

хуваана:

- Язгуур ширхэгийн гэмтэл: тархины

багана доторх нүдний булчин

зохицуулах мэдрүүлийн богино

хэсгийн гэмтэл ховор тохиолддог.

Ажиглахад захын хөдөлгөөний

өөрчлөлт мэт харагдах боловч, төвийн

хөдөлгөөний хавсарсан өөрчлөлтүүд

илрэнэ.

- Бөөмийн гэмтэл: нүд хөдөлгөгч,

буланцар болон нүд гадагшлагч

мэдрүүлийн бөөм гэмтэнэ.

- Бөөмсийн дээрх гэмтэл: нүд хөдөлгөгч

замуудын тогтолцоо буюу бөөмсийн

дээрх бөөмүүдийн гэмтлийн улмаас

харц саажих, саккад удаашрах, саккад

хэлбэрийн дагах хөдөлгөөн, харц

тогтоолтын алдагдал гэх мэт хоёр

нүдийг хамарсан өөрчлөлт илрэнэ.

Ихэнхдээ бусад мэдрэлийн голомтот

шинжүүдтэй хавсарна.

- Багатархины гэмтэл: юм дагуулж

харах хөдөлгөөн, харц тогтоолт болон

саккад хөдөлгөөн алдагдана.2

Анатомийн байршилзүй

Нүдний хөдөлгөөний хяналтанд оролцох

тархины баганын төвүүдийг зураг 8-д

дүрслэв. Хялбарчлан тайлбарлавал, нүдний

хөндлөн хөдөлгөөний зохицуулгын төв нь

Page 10: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

10

гүүр хэсэгт, босоо хөдөлгөөний зохицуулгын

төв нь дунд тархи хэсэгт байрлана.

Дунд тархины төвүүд

Босоо саккад хөдөлгөөнийг дотор тууш

багцны завсрын дээд хэсэг (riMLF), харцыг

босоо тэнхлэгт төвлөрүүлэх үйлдлийг

Кахалын завсрын бөөм (INC) зохицуулан,

босоо болон эргүүлэх хөдөлгөөний нэгдмэл

зохицуулгыг хангах үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө

талаар, харцны хэвийн хөдөлгөөний

зохицуулганд багатархины гүвгэр оролцоно.

Эмнэлзүйн хувьд, босоо саккадын саа, эсвэл

босоо нистагм ганцаарчилсан байдлаар илрэх

нь дунд тархины гэмтлийг харуулна.2

Гүүр болон гүүр-уртавтар тархины төвүүд

Хөндлөн саккад хөдөлгөөнийг гүүрийн

парамедиан торлог байгууламж (PPRF),

хөндлөн тэнхлэг дагуу харц төвлөрүүлэх

үйлдлийг үүдэвчийн бөөмс, багатархины

үүдэвчийн хэсэг, хэлэн доорх угтвар бөөм

(NPH) хавсран, нүдний хөндлөн хөдөлгөөний

нэгдмэл зохицуулгыг хангах үүрэг

гүйцэтгэнэ. Эмнэлзүйн хувьд, хөндлөн

саккадын саа, эсвэл цэвэр хөндлөн нистагм

ганцаарчилсан байдлаар илрэх нь гүүрний

гэмтлийг харуулна.2

Зураг 8: нүдний хөдөлгөөнийг хянах бөөмсийн дээрх төвүүд. Заасны дагуу нүдний

хөдөлгөөний өөрчлөлтийн анатомийн байршлыг тодорхой тогтоох боломжтой.2

Багатархины төвүүд

Багатархины гэмтцийг нүдний

хөдөлгөөний өвөрмөц өөрчлөлтөөр

танихад хялбар. Жишээ нь,

гүвгэр/хосгүвгэрийн гэмтлийн үед саккад

маягаар юм дагуулж харна, доош цохилох

нистагм илэрч, ВОР-ийн харц тогтоолт

арилна (хүснэгт 1). Хэрэв нүдний

хөдөлгөөнийг зохицуулах өтөнцөр (VII

дэлбэн) болон чацан бөөм (Ncl. fastigii)

гэмтвэл саккад бүхий дисметри,

зангилаа/хэлэнцэр хэсэг (nodulus/uvula)

гэмтвэл үечлэн солигдох нистагм илрэнэ.

Багатархины хавдрын гаралтай эмгэгийн

үед эдгээр өөрчлөлтөөс гадна опсоклонус

нэмэгдэнэ.2

Тархины гадар

Зураг 9-т нүдний хөдөлгөөн, харцны

зохицуулгыг хянах тархины гадрын

хэсгүүдийг дүрслэсэн. Хараа зохицуулах

гол хэсэг бол харааны анхдагч гадар (V1)

болно. Харааны бүх цочрол энэ хэсгээр

дамжина. Үүнтэй холбоотой харааны

чамархайн дунд хэсэг (MT = middle

temporal visual area /V5/) болон чамархайн

харааны дээд, дунд хэсэг (MST = medial

superior visual temporal area) зэрэг нь

хөдөлгөөнт зүйлийг харах үйлдлийг

зохицуулна. Эдгээр бүтцүүд гэмтэхэд

хөдлөж буй зүйлсийг харж чадахгүй,

ялангуяа эсрэг талын харааны талбайд

CP – арын холбоос (commisura posterior)

INC – Кахалын завсрын бөөм (interstitial

nucleus Cajal)

riMLF – дотор тууш багцны урд завсрын

дээд хэсэг (rostral interstitial medial

longitudinal fasciculus)

MLF – дотор тууш багц (medial longitudinal

fasciculus)

PPRF – гүүрний парамедиан торлог байгууламж (paramedianpontine reticular

formation)

NPH – хэл доорх угтвар бөөм (nucleus prepositushypoglossi)

III – нүд хөдөлгөгч мэдрүүлийн бөөм

(oculomotor nerve nucleus)

IV – буланцар мэдрүүлийн бөөм (trochlear

nerve nucleus)

VI – нүд гадагшлагч мэдрүүлийн бөөм

(abducens nerve nucleus)

riMLF гэмтэл: босоо саккадын

саажилт

INC гэмтэл: босоо харцны саажилт

CP гэмтэл: конвергенц-ретракцийн

нистагм

MLF гэмтэл: бөөмс хоорондын

харцны саа

PPRF: хөндлөн саккадын саажилт (гэмтсэн талдаа)

NPH: харцны хөндлөн нистагм

Хоёр талын флоккулус буюу гүүр-

уртавтар тархины гэмтэл: доош

цохилох нистагм

Уртавтар тархи буюу гүүр-дунд

тархины гэмтэл: дээш цохилох

нистагм

Page 11: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

11

байрлах хөдөлгөөнтэй зүйлсийг дагуулж

харж чадахгүй.9

Хүснэгт 1: Нүдний хөдөлгөөний өөрчлөлт ба нистагмын эх сурвалж, түүний

анатомийн үндэс, багатархины бүтэц-үйл ажиллагааны байдал2

Эмнэлзүй: нүдний хөдөлгөөний

өөрчлөлт ба нистагм

Тархины багана, багатархины гэмтсэн бүтэц

Нүдний хөдөлгөөний өөрчлөлт ба нистагмын анатомийн үндэс

Босоо саккадын дан саа Дунд тархи (riMLF)

Хөндлөн саккадын дан саа (нэг талын

дан саа)

Гүүр (PPRF), (голомтын талд)

Хэт өндөр далайцтай саккад

(гиперметрик)

Багатархи (фастигийн бөөм)

Харцны босоо нистагм Дунд тархи (INC)

Харцны хөндлөн истагм Гүүр-уртавтар тархи, эсвэл багатархи (NPH,

үүдэвчийн бөөмс, үүдэвчийн багатархи)

Бөөмс хоорондын саа Голомттой талын дотор тууш багц (MLF,

ойртуулалт суларсан талд гэмтэлтэй)

Доош цохилох нистагм Багатархины хоёр талын флоккулус

Дээш цохилох нистагм Дунд тархи, эсвэл уртавтар тархи

Конвергенци-ретракцийн нистагм Дунд тархины арын холбоос (CP)

Гэмтцийн байршил Эмнэлзүйн өөрчлөлт

Багатархины гүвгэр/хосгүвгэр Саккад маягаар юм дагаж харна, доош цохилох

нистагм, буцаж үсрэх нистагм, ВОР-ийн харц

тогтоолт арилна

Багатархины зангилаа/хэлэнцэр Байрлалаас хамаарах төвийн нистагм, үечлэн

солигдох нистагм

Өтөнцөр / чацан бөөм Бага далайцтай/гипометрик (өтөнцөрийн арын

хэсэг) буюу хэт өндөр далайцтай/гиперметрик

саккад (фастигийн бөөм)

INC – Кахалын завсрын бөөм, MLF – дотор тууш багц, PPRF – гүүрийн парамедиан торлог

байгууламж, riMLF – дотор тууш багцны завсрын дээд хэсэг, ВОР- вестибуло-окуляр

рефлекс

Тархины гадрын хараа зохицуулах хэсэгт

зулайн дэлбэнгийн доод хэсэгт байрлах

зулайн ирмэгт өнцгийн дээд

(супрамаргинал) болон булангийн

(ангуляр) атираасын дээд хэсэг багтана.

Зулайн дэлбэнгийн баруун талын цочмог

гэмтлийн үед эсрэг талаа үл мэдрэх

(геминеглект) шинж илэрч, харц гэмтсэн

тал уруу чиглэнэ. Эсрэг талд байрлах

зүйлсийг харахад шилжих саккад сулрана.

Ялангуяа харааны талбайн хоёр талд

байрлах зүйлс уруу ээлжлэн харахад,

саккад хөдөлгөөн эсрэг болон гэмтсэн

талд ижил байдлаар алдагдана.6 Хоёр

талын зулайн дэлбэнгийн харааны төв

гэмтэхэд Балинт хамшинж илрэнэ. Үүнд,

харах анхаарал суларч (симултан агнози),

гараараа юмыг зааж чадахгүй (харааны

атакси), бай уруу харах саккад

хөдөлгөөнийг эхлүүлж чадахгүй болно

(нүдний хөдөлгөөний апракси).10 Нүдний

хөдөлгөөний апракси өөрчлөлтөд саккад,

нүд ойртох болон юмс дагуулж харах

зэрэг бүхий л ухамсарт хөдөлгөөнүүд

өртөнө. Харааны төвгөрийн дэр

(пульвинар) хэсэг нь харж анхаарах

үйлдэлд оролцох бөгөөд энэ хэсэг

Page 12: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

12

гэмтэхэд саккад хөдөлгөөний далд

хугацаа удааширна.6

Зураг 9: нүдний хөдөлгөөний хяналтыг

зохицуулах тархины гадрын хэсгүүд

Духны харааны төв нь (frontal eye field)

ухамсарт саккад хөдөлгөөнийг үүсгэх,

мөн харц тогтоолтын үед саккадыг

дарангуйлах үүрэгтэй.11 Үүнээс гадна,

зарим хэсэг нь нүд ойртох болон юм

дагуулж харах үйлдэлд оролцоно.12

Духны харааны төв цочмог байдлаар

гэмтэхэд гэмтсэн тал уруу харц чиглэнэ.13

Архаг байдлаар гэмтэхэд саккад

хөдөлгөөний хурд удааширна.

Харааны нэмэлт төв нь (supplementary eye

fields) нийлмэл буюу дараалсан үйлдлийн

үед хийх саккад хөдөлгөөнийг

зохицуулна. Мөн юмс дагуулан харах

хөдөлгөөнийг урьдчилан төлөвлөнө.

Харааны нэмэлт төвийн гэмтлийн үед

аливаа үйлдлийн нүдний саккадын

дараалал алдагдана, мөн саккадын

чиглэлийг өөрчлөж чадахгүй болно.14

Духны урд хажуугийн гадар (dorsolateral

prefrontal cortex) хэсгийн үүрэг нь ой

санамжаар хөтлөгдөх саккад хөдөлгөөн

юм. Харж санасан зүйлсийг хэсэг

хоромын дараа дахин харахад шууд олж

хардаг.6

Төвийн гаралтай харцны саа, нистагмын

хэлбэрүүд

Харцны саа

Нүдний харц эрүүл тал уруу хүчлэн чиглэх

хандлага бүхий нүдний хамтарсан

хөдөлгөөний алдагдлыг харцны саа гэж

нэрлэнэ. Харцны саа нь хөндлөн буюу босоо

тэнхлэг дагуу үүснэ.

Хөндлөн харцны саажилтын хэлбэрт нэг

талын болон хоёр талын хөндлөн харцны саа,

бөөмс хоорондын саа, мөн бүтэн хагас саа

багтана. Хөндлөн харцны саажилт нь их

тархины талбөмбөлөг, эсвэл гүүрийн

гэмтлийн үед илэрч болно. Талбөмбөлөг

гэмтэхэд харц гэмтсэн тал уруу чиглэдэг бол,

гүүр гэмтэхэд харц голомтын эсрэг тал руу

эргэнэ.

Дунд тархины дотор тууш багц гэмтэх үед нүд

гадагшлах мэдрүүлийн бөөмийг нүд

хөдөлгөгч мэдрүүлийн эсрэг талын бөөмтэй

холбосон ширхэгүүд ажиллагаагүй болж

бөөмс хоорондын саа үүснэ.Үүнд, хөтлөгч

нүд гадагш гүйцэд эргэж, түүнд хөндлөн

нистагм үүсч, нөгөө нүдний дагаж дотогш

эргэх хөдөлгөөн хязгаарлагдана. 15Энэ

хамшинж нь настай хүнд бичил судасны

эмгэгийн үед, залуу хүнд түгмэл хатуурлын

үед, хүүхдэд гүүрийн глиом өвчний үед

илрэнэ.

Тархины гүүр, дотор тууш багц, гүүрэн дэх

торлог байгууламжийн харцны төвийг

хамарсан голомтот процессын үед нүдний

бүтэн хагас саагийн хамшинж үүснэ. Үүнд,

голомтын эсрэг тал уруу нүдээ эргүүлэхэд

хөтлөгч нүдний хөдөлгөөн бүрэн, харин нөгөө

нүдний дагаж дотогшлох хөдөлгөөн

хязгаарлагдсан байдаг бол, голомтын тал уруу

эргүүлэхэд хоёр нүд хөдлөхгүй.15

Босоо харцны саажилтын хэлбэрт дунд

тархины хамшинж (Parinaud), ташуу хазайлт

(skew deviation), босоо бүтэн, хагас саа болон

нүд хазайх урвал (ocular tilt reaction) багтана.

Босоо харцны саажилтын улмаас дунд

тархины гэмтлийн “Parinaud” хамшинжийн

үед хүүхэн харааны гэрлийн урвал алдагдаж,

өргөсөхөөс гадна дээш харах оролдлогод

нүдний конвергенцийн хөдөлгөөнтэй

зэрэгцэн дотогш татагдах чичиргээ

(конвергенц-ретракцийн нистагм) илрэнэ.

Хоёр нүд шууд дээш харж чадахгүй боловч

Page 13: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

13

харцаа урагшаа төвлөрүүлж, толгойг

доошлуулахад “хүүхэлдэйн үзэгдэл” мэт нүд

дээшлэнэ. Энэхүү өөрчлөлт нь дунд тархины

арын хэсэг (дөрвөн толгод, дээврийн урд

хэсэг) гэмтэхэд үүснэ, жишээ нь, пинеалом,

түгмэл хатуурал, энцефалит, инфаркт г.м..

Нялх хүүхдэд гавлын дотоод даралт ихсэхэд

“нар жаргах” шинжийн хамт Parinaud

хамшинж илрэнэ.

Нүдний байрлал зөрөх нь страбизмын нэг

төрөлд багтах бөгөөд үүнд, хоёр нүд дээш,

доош зөрсөн байрлалтай (гипертропи) байна.

Өвчтөний толгой хазайж, юмс хоёрлоно.

Нүдний зөрүү байрлалын гурван хэлбэр

байдаг: 1) хоёр нүд дээшлэхдээ хоёул гадагш

эргэнэ, 2) гэмтсэн талд эксциклотропи, эсрэг

талд гипертропи (уртавтар тархины ар хажуу

хэсгийн гэмтэл), 3) нэг нүдний гипертропи,

нөгөө нүдний гипотропи (дунд тархины

дээвэр).

Босоо бүтэн хагас саа хамшинжийн үед дээш,

эсвэл доош харж чадахгүй, харин эсрэг талд

зөвхөн нэг нүд саажиж, хоцорно. Хөндлөн

хөдөлгөөн хэвийн байна. Энэ нь дотор тууш

багцны завсрын дээд хэсгийн гэмтэлтэй

холбоотой.

Нүд хазайх урвал (ocular tilt reaction) нь толгой

хазайх, хазайсан тал уруу нүд эргэх болон

зөрж байрлах гэсэн гурван шинжээс бүрдсэн

нүд-толгойн хам хөдөлгөөн (синкинези) юм.

Энэ урвал нь доор байрлах дунгийн хавис

(utricle) идэвхжих хэвийн үеийн зохицох

хариу урвал маягаар илэрдэг. Эмгэг хэлбэрээр

эсрэг талын дунгийн хавис буюу үүдэвчийн

мэдрүүлийн үйл ажиллагаа алдагдах үед

үүснэ. Нүд хүчлэн хазайх урвал нь тархины

баганын дээд хэсэг, уртавтар тархины хажуу

хэсгийн (Валленбергийн хамшинж) гэмтэл

болон отолитын үйлийн өөрчлөлтэй

холбоотой.16

Нистагмын хэлбэрүүд

Нүдний алимны хэм жигд хэлбэлзэх, ухамсарт

бус хөдөлгөөнийг нистагм буюу нүдний

алимны чичиргээ гэнэ.15 Энэхүү чичиргээ нь

хөдөлгөөний хэлбэрийн хувьд хоёр тал уруу

ижил далайц, хурдтай, дүүжин (pendular)

маягийн аажим эхлэл үе ба огцом буцах үе

агуулсан чичирхийлсэн (jerk) хэвшинжтэй

байна. Хэрэв харц тогтохгүй, дараалсан олон

саккад илэрвэл саккад чичиргээ (saccadic

oscillation) гэж нэрлэнэ. Харин нүд биш,

харааны талбайд байрлах зүйлс чичирч

харагдвал осциллопси гэж нэрлэнэ. Үүсэл

гаралын хувьд нистагмыг физиологийн буюу

эмгэг, төрөлхийн буюу олдмол, захын буюу

төвийн, аяндаа үүсэх буюу харцаар сэдээгдэх

гэж ангилна.

Нистагмыг тодруулахын тулд нүдний

давтагдах хэлбэлзэл нь нэг, эсвэл хоёр нүдэнд

илрэх, аль чиглэлд хурдан/удаан үе

ажиглагдах, хэлбэлзэх долгионы хэлбэр,

үечлэл, харцны чиглэл болон биеийн

байрлалын нөлөө зэргийг няхуур ажиглана.

Юуны өмнө нүд бүрийн бүх тал уруу чиглэх

хөдөлгөөнийг шалгаж, страбизмыг үгүйсгэнэ.

Дараа нь 2 метрээс илүү зайд байрлах нэг зүйл

дээр харцыг төвлөрүүлнэ. Энэ үед аяндаа

үүсэх нистагм илэрвэл, хоёр нүдэнд ижил

далайцтай эсэхийг харьцуулна. Чичиргээний

далайц хоёр нүдэнд ижил бус байвал салангид

(диссоциаци) нистагм гэж нэрлэнэ.

Чичиргээний чиглэл хоёр нүдэнд өөр өөр

байвал дисконьюгацийн (салах) нистагм гэж

нэрлэнэ.

Нүд бүрийг ээлжлэн хаах сорилоор далд

нистагмыг илрүүлнэ. Нүдийг баруун, зүүн

тийш, дээш болон доош, мөн зэрэг дотогш

харуулан, чиглэлээс хамаарах нистагмыг

тогтооно. Ингэхдээ юм дагуулж харах, саккад,

хоёр нүдний ойртох хөдөлгөөнийг зэрэг

ажиглана. Эгц урагш харахад илрэх хөндлөн

нистагм нь хажуу тийш харахад эргэх хэлбэр

лүү шилжвэл үүдэвчийн (үүдэвчийн) нистагм

гэж нэрлэнэ. Харин эгц урагш харахад илрэх

хөндлөн нистагм дээш харахад хөндлөн

хэлбэртэй хэвээр байвал төрөлхийн

(конгенитал) нистагм байна.

Френцелийн нүдний шил зүүж, харц

тогтоолтыг (фиксаци) арилгаж, нүдний

хөдөлгөөнийг ажигласнаар захын үүдэвчийн

нистагмыг нарийвчлан оношилно. Энэ

байдалд толгойг хөндлөн болон босоо

тэнхлэгт 20 удаа сэгсэрч, сэгсрэлтээр

сэдээгдэх нистагмыг оношилно. Эрүүл

хүмүүст, бас хоёр талын үүдэвчийн гэмтэлтэй

өвчтөнд нистагм илрэхгүй. Харин нэг талын

үүдэвч гэмтсэн тохиолдолд динамик

тэнцвэргүйдэл үүсч, 30 сек хүртэл үргэлжлэн

гэмтсэн тал уруу чиглэх нистагмын эхэн үе,

хэсэг хоромын дараа хоёр дахь үеийнх (илүү

сул, богино үргэлжлэнэ) илрэнэ. Зөвхөн

байрлал солиход үүсэх нистагм нь хоргүй,

байршлаас хамаарах толгой эргэлтийн гол

шинж юм.

Хөдөлгөөнт зүйл ашиглан (жишээ нь,

оптокинетик дамар) юмыг дагуулж харах

чадвар болон саккадыг шалгана. Эргэж буй

оптокинетик дамарыг харахад эргэх чиглэл

рүү аажим үе (юм дагуулж харах), дараа нь

Page 14: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

14

хурдан буцах чичиргээ үүснэ (оптокинетик

нистагм). Баруун ба зүүн тал, дээш ба доош

чиглэх нистагмыг харьцуулна. Жишээ нь,

баруун талын тархины дагзны гадар гэмтсэн

байвал юм дагуулж харах үйлдэл саатаж,

гэмтсэн тал уруу чиглэх нистагм эрс

дарангуйлагдсан байна. Энэ сорилыг ердийн

эргэдэг сандал дээр суулгаж, хоёр тийш

ээлжлэн 45 секундын турш эргүүлэн туршиж

болно. Үүнээс гадна, өвчтөний хэнгэрэгний

бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа

халуун/хүйтэн усаар цочроох сорил хийнэ.

Үүнд, хэвтээ байрлалд Френцелийн нүдний

шил зүүлгэж, толгойг 30⁰ хэм өргөж, нэг

талын чихэнд 0,2 мл мөс шиг хүйтэн ус хийнэ.

Хэвийн үед эсрэг тал уруу чиглэх нистагм

үүснэ. Тухайн талын үүдэвчийн ажиллагаа

алдагдсан тохиолдолд энэ хариу урвал

харагдахгүй.18

Эгц урагш харахад илрэх нистагм

Харц тогтоолтыг арилгахад нистагм ихсэх

эсэхийг шалгах нь нистагмыг ялган

оношлоход чухал ач холбогдолтой. Нэг зүйл

рүү ширтэхэд дарангуйлагдах хөндлөн болон

эргэлдэх нистагм нь захын үүдэвчийн

эмгэгтэй холбоотой бөгөөд хүчтэй толгой

эргэх зовиур дагуулна. Захын үүдэвчийн

нистагм нь гэмтлийн голомтоос холдож

чичирхийлнэ, хурдан үений чиглэлд нүдийг

эргүүлвэл ихсэж тодорно (Александрын

дүрэм). Нэг зүйл рүү ширтэхэд, мөн анхаарал

төвлөрүүлэх, айж түгшихэд ихсэж тодрох

хөндлөн нистагм нь төрөлхийн байдаг.

Төрөлхийн нистагмын нэг өвөрмөц шинж бол

оптикинетик цочролын үед нистагмын үе

эсрэгээр солигдох байдал юм (“optokinetic

inversion”).

Нүдийг ээлжлэн хаах сорилоор чиглэлээ

сольж, хаасан талаас эсрэг чиглэлд чичрэх

хөндлөн нистагмыг далд нистагм гэж

нэрлэнэ. Энэ нь хоёр нүдээр зэрэг харах

(стереопси) чадвар дутуу хөгжсөнтэй

холбоотой, аль ч нүдийг хаагаагүй

тохиолдолд тод илрэх тул өвчтөн нэг нүдээр

харахыг тэмүүлдэг. Энэхүү төрөлхийн

нистагмын хэлбэрийг эмнэлзүйн үзлэгээр зөв

илрүүлснээр нэмэлт шинжилгээ шаардлагагүй

болно.

Ойролцоогоор 2 минут тутамд чиглэлээ

өөрчлөх хөндлөн нистагмыг үечлэн солигдох

нистагм гэж нэрлэх бөгөөд энэ нь

багатархины зангилаа болон түүний хэлэнцэр

гэх дунд шугамын бүтцийн эмгэгтэй

холбоотой үүсдэг. Үүнийг оношлоход хэдэн

минутын тэвчээртэй ажиглалт хэрэгтэй,

чиглэл солих үед толгой эргэж хөдлөнө.

Багатархины эмгэгтэй холбоогүй, үечлэн

солигдох нистагмын төрөлхийн хэлбэрийн

үед толгой эргэх хөдөлгөөн ажиглагдахгүй.

Босоо нистагм (дээш буюу доош цохилох),

мөн цэвэр эргэлдэх нистагм нь төвийн

үүдэвчийн тогтолцооны гэмтлийн үед үүснэ.

Эдгээр чичиргээ нь харц тогтооход

дарангуйлагдахгүй бөгөөд урагш/хойш

толгойг унжуулахад ихсэнэ. Доош цохилох

нистагм нь доош болон хажуу тийш харахад,

харин дээш цохилох нистагм нь дээш харахад

сэдээгдэнэ. Багатархины үүдэвчийн хэсгүүд,

толгой-хүзүүний гажигууд, эмийн хордлого,

мөн кальцийн сувгийн эмгэг болох II

хэлбэрийн үечилсэн атаксийн үед доош

цохилох нистагм илрэнэ. Дээш цохилох

нистагм үүсэх голомт голчлон уртавтар

тархинд байрлах боловч, багатархины дээд

хөлтэй ойр голомт бас байж болно. Цэвэр

эргэлдэх нистагм ховор тохиолддог ба

шалтгаан нь сирингобульби, Валленбергийн

хамшинж гэх мэт уртавтар тархийг гэмтээх

эмгэг байдаг.

Төрөлхийн дүүжин нистагм нь хөндлөн

тэнхлэгээр чичирдэг бол олдмол дүүжин

нистагм нь хөндлөн ба босоо бүрдэлээс

хамааран синус долгионы хэлбэрээр, эллипс

маягаар, эсвэл налуу тэнхлэг дагуу илрэнэ.

Үүнээс гадна, олдмол дүүжин нистагм нь хоёр

талд ижил жигд, эсвэл ижил бус харагдах

бөгөөд миелин бүрхүүл гэмтэх түгмэл

хатуурлын үед, эсвэл тархины баганын

харвалтын дараа нүд-тагнайн салаганаа

(oculopalatal tremor) хамшинжийн нэг хэсэг

болж үзэгдэнэ.

Дүүжин савлалтын үед (pendular oscillations)

нүдний ойртох-холдох чичиргээ үүснэ.

Тархины баганын харвалт, түгмэл хатуурлын

үед тохиолдоно, мөн “Whipple” өвчний үед

нүд-зажлуурын чичрэл (окуломастикатор

миоритм) болон босоо тэнхлэгийн харцны

саатай хавсарна. Энэ хэлбэрийг

конвергенцийн үед хувьсах, ихсэх/багасах,

зэрэгцэн хөдлөх (коньюгацийн нистагм)

болон конвергенцийн үед дарангуйлагдах

төрөлхийн нистагмаас ялган салгана.

Савлах нистагмын үед (seesaw nystagmus) нэг

нүд дээш эргэж өргөгдөн (extorsion), нөгөө

нүд доош эргэж бууна (intorsion), дараа нь

эсрэг чиглэлд савлана. Энэ нь дүүжин, эсвэл

чичирхийлсэн хэлбэртэй байж болно. Дүүжин

хэлбэрээр савлах нистагм нь төрөлхийн байж

болно, мөн харааны зөрлөг (хиазм) гэмтээх

өнчин тархины хавдрын үед үүсч болно.

Page 15: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

15

Харин чичирхийлэн савлах нистагм нь дунд

тархины Кахалын завсрын бөөмийн гэмтэлтэй

холбоотой.18

Харцаар сэдээгдэх нистагм

Ихэнх нистагм харцыг дээш, доош, эсвэл

баруун, зүүн тийш чиглүүлэхэд сэдээгдэнэ.

Нүдний булчингийн хүчлэн удаан агчих

чадвар буурснаар энэ нистагмын хэлбэр

үүснэ. Харцаар сэдээгдэх нистагм нь төв

байрлалаас холдох хурдан үе агуулна. Үүнийг

физиологийн хязгаар цэгийн нистагмаас ялгах

хэрэгтэй.

Харцаар сэдээгдэх нистагмын эмгэг 1-рт, нүд

хөдөлгөгч булчингуудын саажилт (миастени

байж болно), 2-рт, хэл доорх угтвар бөөм,

үүдэвчийн дотор бөөм (хөндлөн харц),

Кахалын завсрын бөөм (босоо харц) ба

багатархины үүдэвч хэсгийн (харц хадгалах

үүрэгтэй) гэмтлүүд багтана. Хамгийн элбэг

тохиолдох шалтгаанд архи, тайвшруулах

болон уналт таталтын эсрэг бэлдмэлийн

хордлого орно.

Харцаар сэдээгдэх нистагмтай өвчтөн харцыг

гадагшаа хэдэн секунд барих оролдлогын

дараа төв шугамд буцаахад богино хугацаанд

нөгөө тал уруу чиглэх үсчих нистагм (rebound

nystagmus) ажиглагдана. Ялангуяа

багатархины үүдэвч хэсгийн гэмтлийн үед

эргэн үсчих чичиргээ тод илрэнэ.

Хэрэв гадагшлах нүдний нистагмын далайц

илүү тод харагдвал бөөмс хоорондын

саажилтыг сэжиглэж, нарийвчлан шалгана.

Гүүр-багатархины булангийн хавдрын үед

үүдэвчийн тэнцвэр алдагдсаны улмаас

гэмтлийн тал уруу аажим давтамжтай, өндөр

далайцтай, эсрэг тал уруу өндөр давтамжтай,

бага далайцтай хөндлөн нистагм үүснэ.

Үүнийг “Bruns” нистагм гэж нэрлэнэ. Дунд

тархины арын хэсгийн гэмтлийн үед (жишээ

нь, боргоцой биетийн хавдар) дээш чиглэх

харцаар конвергенц-ретракцийн нистагм

сэдээгдэнэ.

Хараа муутай хүмүүст харцаар сэдээгдэх

нистагм элбэг тохиолддог. Эдгээр хүмүүсийн

нүдний хөдөлгөөний тохируулга алдагдсан

байдаг.18

Саккад дүрэлзэл болон хэлбэлзэл (saccadic

intrusions, oscillations)

Саккад дүрэлзэл нь үе үе гэнэт богино

хугацаагаар тод илрэнэ. Энэ үед нүд-бай

хоорондын байрлал, нүдний хөдөлгөөний

хурд зэргийг хэмжих хэрэгтэй.

Дөрвөлжлөх долгионт чичирхийлэл нь (square

wave jerks) эрүүл хүмүүст тохиолдож болох

боловч, бөөмс дээрх даамжрах саа болон

зарим нугас-багатархины хатангиралын үед

(Фридрейхийн атакси) илүү тод илэрдэг. 0,5-

5⁰ далайцтай, жижиг, зэрэгцэх саккад

хөдөлгөөний үед нүд гадагшлаж, 200 мсек

дараа төв байрлалд буцна. Юм дагуулж харах

үед үүнийг ажиглана.

Харц шилжүүлэх үед хөндлөн саккад гэнэт

дүрэлзэл маягаар илэрч, дараа нь далайцын

хувьд буурвал макросаккадын хэлбэлзэл гэж

нэрлэнэ. Саккад хоорондын завсарын хугацаа

ойролцоогоор 200 мсек байна. Энэ өөрчлөлт

нь багатархины гол шугамын бүтцүүд (чацан

бөөм /Ncl. fastigii/), нугас-багатархины

хатангирал, мөн гүүр гэмтэхэд илрэнэ.

Харц тогтоох явцад нүд гэнэт хазайж

цохилохыг саккад цохилол гэж нэрлэх бөгөөд

энэ нь бөөмс хоорондын саажилттай хавсран

илэрч болно. Саккадын хэлбэлзэл нь хөндлөн

тэнхлэг дагуу илэрвэл нүдний чичирхийлэл

(ocular flutter), хэрэв хөндлөн, босоо болон

эргэлдэх хэсгээс бүрдвэл опсоклонус гэнэ.

Нүдний хэлбэлзлийн давтамж нь голчлон

секундэд 10-15 удаа байна, нүд аних, эсвэл

харц шилжүүлэхэд сэдээгдэнэ. Шалтгааны

хувьд түгмэл хатуурал, тархины баганын

үрэвсэл, хавдар-зэрэгцсэн хамшинж, бодисын

солилцооны хордлогын байдал зэрэг эмгэгүүд

багтана.18

Central ocular motor disturbances – the

clinical examination of the gaze palsy and

nystagmus

Sarangerel Jambal

(Reflex Neurological Clinic,

[email protected] )

Abstract

Many complaints like blurred vision, double

vision, dizziness and vertigo, postural imbalance,

gait disturbances are associated with the

dysfunction of the ocular motor system. The

thorough bedside clinical examination is

important for correct diagnosing of ocular

movement disturbances and for classifying the

forms of nystagmus. It helps to differentiate

between the central and peripheral forms of

nystagmus. The systematically clinical

examination should include the observation of

head tilt, the one-eye cover and uncover test, the

alternating cover test, the examination with

Frenzel’s glasses, the examination of eye

Page 16: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

16

movements in nine positions, gaze-holding

deficits, smooth pursuit eye movements,

saccades, examination with the optokinetic drum,

the head-impulse test together with testing of

visual fixation suppression. Topographically and

anatomically we classify the ocular motor

disturbances as either peripheral or central.

Determining the exact ocular motor disturbance

allows us to identify which structures of the brain

have mulfunctioned. In this section we discuss

the differentiation of central gaze paresis and

nystagmus forms with their referring to

anatomical structures of the central nervous

system.

Хэвлэлийн эх сурвалж:

1. Kattah JC, Talkad AV, Wang DZ, Hsieh YH, Newman-

Toker DE: HINTS to diagnose stroke in the acute

vestibular syndrome: three-step bedside oculomotor examination more sensitive than early MRI diffusion-

weighted imaging. Stroke (2009)40:3504–3510

2. Strupp Т, Kremmyda Ү, Adamczyk C, Böttcher N, Muth C, Yip CW, Bremova T: Central ocular motor disorders,

including gaze palsy and nystagmus. J Neurol

2014:261:542-558 3. Brandt T, Dieterich M (1987) Pathological eye-head

coordination in roll: tonic ocular tilt reaction in

mesencephalic and medullary lesions. Brain 110:649–666

4. Halmagyi GM, Brandt T, Dieterich M, Curthoys IS,

Stark RJ,Hoyt WF (1990) Tonic contraversive ocular tilt reaction due to unilateral meso-diencephalic lesion.

Neurology 40:1503–1509

5. Brandt T, Dieterich M (1991) Different types of skew

deviation.J NeurolNeurosurg Psychiatry 54:549–550 6. Strupp M, Hüfner K, Sandmann R, et al.: Central

oculomotor disturbances and nystagmus: a window into

the brainstem and cerebellum. DtschArzteblInt 2011; 108(12): 197–204.

7. Halmagyi GM, Curthoys IS (1988) A clinical sign of

canal paresis. Arch Neurol 45:737–739 8. Gauthier GM, Vercher JL (1990) Visual vestibular

interaction: vestibulo-ocular reflex suppression with

head-fixed target fixation. Exp Brain Res 81:150–160 9. Leigh RJ, Zee D: The neurology of eye movements. 2006

Oxford University Press, Oxford

10. Pierrot-Deseilligny C, Gray F, Brunet P. Infarcts of both inferior parietal lobules with impairment of visually

guided eye movements, peripheral visual attention and

optic ataxia. Brain. 1986; 109:81-97 11. Bruce CJ, Goldberg ME. Primate frontal eye fields. I.

Single neurons discharging before saccades. J

Neurophysiol. 1985; 53:603-635 12. MacAvoy MG, Gottlieb JP, Bruce CJ. Smooth-pursuit

eye movement representation in the primate frontal eye

field. Cereb Cortex. 1991;1:95-102 13. Tanaka H, Arai M, Kubo J et al. Conjugate eye deviation

with head version due to a cortical infarction of the frontal eye field. Stroke.2002; 33:642-643

14. Husain M, Parton A, Hodgson TL et al. Self-control

during response conflict by human supplementary eye field. Nat Neurosci. 2003;6:117-118

15. Г. Цагаанхүү, Ц. Дэлгэрмаа: Мэдрэл Судлал (сурах

бичиг), 3- дахь хэвлэлт. Улаанбаатар , 2014 16. Brandt Thomas. Vertigo: Its Multisensory Syndromes.

Springer Verlag London 1991

17. http://www.eneurosurgery.com/nystagmus.html

18. Serra A, Leigh RJ: Diagnostic value of nystagmus: spontaneous and induced ocular oscillations. J Neurol

Neurosurg Psychiatry 2002;73:615–618

Page 17: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

17

ТӨВИЙН ГАРАЛТАЙ ТОЛГОЙ ЭРГЭЛТ

Р. Мөнхбаяр

(Рефлекс эмнэлэг, [email protected])

Товч утга:

Эмнэлэгийн практикт толгой эргэх эмгэг элбэг тохиолдох бөгөөд түүнийг зөв оношилж, эмчлэх нь чухал байдаг. Толгой эргэлтийг захын ба төвийн гаралтай гэж хуваан авч үздэг. Төвийн гаралтай толгой эргэлтийн шалтгаанд тархины багана, багатархины цус харвалт, шигдээс, хавдар, гэмтэл,

миелингүйжих өвчин, мөн бодисын солилцооны эмгэг, удамшлын өвчин, мигрень, эпилепсийн уналт зэрэг багтана. Нуруу-суурийн артерийн цусан хангамжийн дутагдал нь тархины багана,

багатархины үйл ажиллагааг алдагдуулснаар толгой эргэлт болон бусад голомтот шинжүүдийг үүсгэдэг. Толгой эргэлттэй хавсрах мигрень толгой өвдөлтийг олон улсын толгой өвдөлтийн 3-р ангилалд бие даасан хэлбэр болгон вестибуляр мигрень хэмээн нэрлэж бичих болсон. Вестибуляр хэсэгчилсэн эпилепсийн үед хэдэн секундээс хэдхэн минут хүртэл үргэлжлэх толгой эргэлт үүсдэг.

Гүүр-багатархины булангийн хавдар, тархины багана, багатархины хавдар, хавдрын үсэрхийлэл зэрэг эмгэгийн үед толгой эргэх, тэнцвэргүйдэх шинж элбэг тохиолдоно. Ховор тохиолдох удамшлын болон бодисын солилцооны эмгэгүүдийн үед толгой эргэлтээс гадна өвөрмөц нүдний хөдөлгөөн, голомтот шинжүүд илэрдэг.

Төвийн гаралтай толгой эргэлт нь нистагмтай хавсрах бөгөөд үүнийг габапентин, мемантин зэрэг эмээр эмчлэх боломжтой.

Түлхүүр үг: вестибуляр, нуруу-суурийн цусан хангамж, тархины багана, багатархи, нистагм

Удиртгал Мэдрэлийн эмнэлэгт хандаж буй өвчтөнүүд

дотор толгой өвдөлтийн дараахи байрыг

толгой эргэх зовуурь эзлэнэ. Толгой эргэлтийг

бий болгож буй мэдрэлийн бүтцээс

хамааруулан захын ба төвийн гаралтай толгой

эргэлт гэж ангилдаг. Толгой эргэлт нь биеийн

тэнцвэрийг зохицуулах тархины багана хэсэг,

багатархитай холбоотой үүсч байвал төвийн

гаралтай гэж үзнэ. Тархины эдгээр хэсгийн

цус харвалт, шигдээс, хавдар, гэмтэл, халдвар,

миелингүйжих өвчин, мөн бодисын

солилцооны эмгэг, удамшлын өвчин, мигрень,

чамархайн эпилепсийн үед толгой эргэж,

нүдний хөдөлгөөн өөрчлөгдөж, тэнцвэр

алдагддаг.

Цусан хангамжийн дутагдал ба толгой

эргэлт:

Төвийн гаралтай толгой эргэлтийн

харьцангуй элбэг тохиолдох шалтгаан бол

тархины цусан хангамжийн дутагдал юм.

Тархины цусан хангамжийн эмгэгийн 20% нь

нуруу-суурийн артерийн бүсэд үүснэ. Төв

мэдрэлийн системийн тэнцвэрийг зохицуулах

тархины багана, багатархины цусан хангамж

энэ бүсээс хамааралтай.

Нуруу-суурийн бүс нь нурууны хоёр артери,

түүнээс үүсэх суурийн судаснаас бүрэлдэнэ.

Эдгээр судасны үндсэн 3 салаа судас (PICA-

багатархины арын доод артери, AICA-

багатархины урд доод артери, SCA-

багатархины дээд артери) тархины багана

болон багатархийг цусаар хангадаг. (Зураг1)

Багатархины харвалтын гол шинжийн нэг нь

толгой эргэлт байдаг. Нэгэн судалгаанд

багатархины шигдээстэй нийт өвчтөний 11%-

д зөвхөн толгой эргэлт үүсч байсан бол үлдсэн

хувьд толгой эргэлт бусад голомтот шинжтэй

хавсран илэрч байжээ. [1]

Нурууны артери болон түүний гол салаа бага

тархины арын доод артерийн (PICA) нарийсал

бөглөрөлийн үед Валленберг-Захарченко

хамшинж үүсдэг. Энэ үед багатархины арын

доод хэсэг, уртавтар тархины гадна хэсгийн

гэмтцээс хамаарах голомтот шинжүүд үүснэ.

Үүнд, VIII-р мэдрүүлийн бөөмийн гэмтцийн

улмаас толгой эргэх, дотор муухайрах шинж,

нистагм үүсдэг бол багатархины доод хөлийн

гэмтцээс эмгэг талдаа гемиатакси, дисметри,

дисдиадохокинез; хажуугийн нугас-харааны

төвгөрийн замын гэмтцийн улмаас эсрэг талд

таллан өвдөлт, температурын мэдрэхүй

буурах; V-р мэдрүүлийн бөөмийн гэмтцээс

өвдөлт, температурын мэдрэхүй нүүрний

эмгэг талд алдагдаx; IX-X-р мэдрүүлийн

бөөмийн гэмтцээс дисфаги, дисфони;

симпатик ширхэгийн гэмтцээс Горнерын

хамшинж үүснэ.[2]

Page 18: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

18

Зураг 1: тархины багана болон багатархины

артери судсуудын диаграмм. (1) нурууны

артери, (2) нугасны урд артери, (3)

багатархины арын доод артери, (4) суурийн

артери, (5) багатархины урд доод артери, (6)

гүүрийн артери судсууд, (7) ихтархины арын

артери. (www.t2star.com/angio/Neuro2.htm)

Хэрэв багатархины арын доод артерийн

(PICA) төвийн салааны бүсэд шигдээс үүсвэл

зөвхөн толгой эргэх зовуурь илэрдэг. Учир нь,

багатархины доод хэсэг нь үүдэвч-нүдний

рефлексийг (вестибуло-окулар рефлекс)

зохицуулдаг гол бүтэц байдаг юм.[1]

Багатархины урд доод артери (AICA) нь

суурийн артерийн гол салаа судасны нэг

бөгөөд дотор чих, гүүрийн хажуу хэсэг, бага

тархины дунд хөл болон урд доод хэсгийг

цусаар хангадаг. Энэ хэсгүүдэд цусан

хангамж алдагдахад гэмтцийн талд гэнэт

сонсгол алдагдаж, толгой эргэнэ, мөн

Горнерын хамшинж, атакси, нүүрний сулрал

үүсч, нүүрэнд өвдөлт температурын мэдрэхүй

буурна, гэмтцийн эсрэг талд талбиеийн

өвдөлт температурын мэдрэхүй алдагдана.

Хэрэв энэ судасны гол салааны нэг болох

сонсголын дотор артери (IAA) бөглөрвөл

лабиринтын шигдээс үүсч, гэнэт сонсгол

алдагдаж, хүчтэй толгой эргэнэ.

Багатархины дээд артери нь суурийн артерийн

проксималь хэсгээс тархины арын артеритай

зэрэгцэн салаалан гарч багатархины өтөнцөр

болон талбөмбөлөгийг цусаар хангадаг. Энэ

хэсгийн цусан хангамж алдагдахад толгой

эргэлт бус, тэнцвэрийн алдагдал давамгайлан

үүснэ.[2]

Вестибуляр мигрень

Вестибуляр мигрень нь дотор чихний өвчний

дотроос элбэг тохиолддог өвчний нэг бөгөөд

нийт хүн амын 1%, толгой эргэлтийн улмаас

эмнэлэгт хандсан өвчтөний 11% нь энэ өвчний

улмаас шаналдаг.[3]

Энэ хэлбэрийн мигренийн үед илрэх

вестибуляр шинжид толгой эргэлт хамаарах

бөгөөд үүнд аяндаа үүсэх толгой эргэлт,

байршлын толгой эргэлт, харааны

өөрчлөлтөөр сэдрэх болон толгойн

хөдөлгөөний хамааралт толгой эргэлтүүд

багтана. Вестибуляр шинжийн үргэлжлэх

хугацаа янз бүр байдаг. Нийт өвчтөний 30%-д

хэдэн минут хүртэл, 30%-д хэдэн цаг

үргэлжилдэг бол 30%-д хэдэн хоногоор

үргэлжилнэ. Харин 10%-д хэдхэн секунд

үргэлжилдэг байна. Толгой өвдөлтийн хувьд

ОУ-ын Толгой Өвдөлтийн мигренийн

шалгуурт тохирох ёстой, мөн харааны урьдал

дохиотой хавсарч болно. Өвчний түүх ба

үзлэгт дотор чихний бусад өвчин

үгүйсгэгдсэн байна. Зарим өвчтөнд түр

хугацааны сонсголын өөрчлөлт, дотор

муухайрах, бөөлжих, бие сулрах зовуурь

илэрч болно.

Вестибуляр мигренийн оношилгоог өвчний

түүх болон үзлэгийг үндэслэн оношилгооны

шалгуурын дагуу хийж гүйцэтгэнэ.

Оношийн шалгуурыг Олон Улсын Толгой

Өвдөлтийн Нийгэмлэгийн ба Бараны

Вестибуляр өвчний ангиллын хорооны

хамтарсан шийдвэрээр баталж, 2014 онд ОУ-

ын Толгой Өвдөлтийн дахин засварлагдсан 3

дахь ангилалд хэвлэгдсэн.

Оношилгооны шалгуур:

Вестибуляр мигрень

A. 5 минутаас 72 цаг хүртэл үргэлжлэх,

дундаас хүнд зэргийн хүчтэй,

вестибуляр шинжтэй хавсран 5 ба

түүнээс дээш удаа давтагдах

B. ОУ-ын Толгой Өвдөлтийн ангиллын

дагуу урьдчилсан дохиотой ба

дохиогүй мигренийн өгүүлэмжтэй

байх

C. Нэг эсвэл олон удаагийн мигренийн

>50%-д вестибуляр үечлэл илрэх

- Дараахи шинж бүхий толгой

өвдөлт нь 2 ба түүнээс дээш

удаа илрэх: толгойн нэг талд

байрлах, лугшсан хэлбэртэй,

дундаас хүнд зэргийн

өвдөлттэй байх, биеийн

ачааллын үед хүндэрч ихсэх

- гэрэл ба дуу чимээнд хэт

мэдрэгших

D. Дотор чихний болон Толгой

Өвдөлтийн ОУ-ын ангилалд

ангилагдахгүй

Page 19: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

19

Болзошгүй вестибуляр мигрень:

A. 5 минутаас 72 цаг хүртэл үргэлжлэх,

дундаас хүнд зэргийн хүчтэй,

вестибуляр шинжтэй хавсран 5 ба

түүнээс дээш удаа давтагдах

B. Вестибуляр мигренийн B ба С

шалгуурын аль нэг нь байх (мигренийн

өгүүлэмж эсвэл вестибуляр

өгүүлэмжтэй мигренийн үечлэл)

C. Дотор чихний болон Толгой

Өвдөлтийн ОУ-ын ангилалд

ангилагдахгүй

Дээрх шалгуурыг хангасан тохиолдолд

вестибуляр мигрень хэмээн оношилно.

Вестибуляр мигренийг суурийн мигренээс

ялган ойлгох шаардлагатай. Суурийн

мигренийн үед арын бүсийн цусан

хангамжийн дутагдлын 2-оос доошгүй шинж

хавсран илрэх ёстой. [3]

Эмчилгээний хувьд мигренийн үндсэн

эмчилгээтэй адил байна.

Вестибуляр эпилепси:

XVIII, XIX-р зууны үед толгой эргэлт ба

эпилепсийг нэг өвчин гэж үзэж байсан. ХХ-р

зууны эхэн үеийн судалгаануудад чамархайн

дээд ховил болон зулай-чамархай хэсгийн

тархины гадаргуу нь вестибуляр хэсгийн үйл

ажиллагааг алдагдуулснаар хэсэгчилсэн

эпилепсийн уналтыг үүсгэж байна гэж

дүгнэсэн байдаг. Харин ХХ-р зууны сүүл

үеийн судалгаанд тархины зулай хэсэг нь

вестибуляр эпилепсийн уналтын эх үүсвэр

болдог гэж үзэж байжээ. 2011 онд Лопез,

Бланк нар тархины олон хэсгийн гадаргуу

хоорондын нягт холбоотой үйл ажиллагаа

алдагдсанаас толгой эргэх мэдрэмж бүхий

уналт таталт үүсдэгийг илрүүлсэн.

Вестибуляр эпилепсийн үед толгой эргэх,

дотор муухайрах шинж давамгайлан үүсч,

зарим үед чих шуугина. Энэ төрлийн уналттай

нийт өвчтөний 21%-д тархмал хүчлэн-

чичирхийлэх таталт илэрдэг. Уналтын

хугацаа янз бүр боловч ихэвчлэн хэдэн секунд

үргэлжилдэг.

Оношилгоонд тархины цахилгаан бичлэг

чухал байрыг эзэлнэ. Эмчилгээнд хэсэгчилсэн

уналтын үеийн эмчилгээ болох карбамазепин,

фенитоин үр дүнтэй байдэг. [4]

Тархмал хатуурал ба толгой эргэлт:

Тархмал хатууралтай өвчтөний 5%-д толгой

эргэх шинжээр өвчин эхэлдэг, 20%-д өвчин

эхэлснээс хойш толгой эргэлтийг ямар нэг

байдлаар мэдэрсэн байдаг.[5]

Миелингүйжих үрэвсэл нь тархины багана,

багатархийг хамарснаар толгой эргэж,

тэнцвэр алдагдана. Нийт өвчтөний 80%-д

хүнд хөнгөн янз бүрийн байдлаар нүдний

хөдөлгөөний эмгэг өөрчлөлт тохиолдоно.

(Зураг 2) [6]

Зураг 2. Багатархинд байрлах миелингүйжсэн

голомтууд

Оношийг тархины СРТ ба үзлэгийг үндэслэн

МсДоналдын шалгуурын дагуу тогтооно.

Үрэвслийн эсрэг үндсэн эмчилгээнээс гадна

вестибуляр хориг хийх эмийн эмчилгээ,

сэтгэл засал, нөхөн сэргээх эмчилгээ хийнэ.

Хавдар ба толгой эргэлт:

Төвийн гаралтай толгой эргэлтийн нэг

шалтгаан нь хавдрууд байдаг. Хавдруудын

дотроос гүүр-бага тархины булангийн хавдар

чухал байрыг эзэлнэ. Энэ хэсэгт байрлах

хавдрын 60-90%-ийг сонсголын мэдрүүлийн

хавдар, 3-7%-ийг менингеом, 2-4%-ийг

эпидермойд хавдрууд, 1-4%-ийг бусад

мэдрүүлийн шванном, үлдсэн хувийг

гемангиом, хондром, хонросарком, хордом,

метастаз эзэлнэ.[7]

Сонсголын мэдрүүлийн хавдрын 95%

тодорхой шалтгаангүй, 5% нь

нейрофиброматоз II хэлбэрийн үед

тохиолдоно. Энэ хавдар ихэвчлэн удаан, жилд

дунджаар 1-2 мм ургадаг байна. Нийт

өвчтөний 95 хүртэлх хувьд нэг талын сонсгол

алдагдана, 70%-д чих шуугина, 3 см-ээс дээш

хэмжээний хавдартай өвчтөний 50%-д

тэнцвэр алдах зовуурь илэрнэ. 2 см-ээс дээш

хавдартай өвчтөний 50%-д нүүрний нэг талын

мэдрэхүй өөрчлөгдөнө, жижиг хэмжээний

хавдартай өвчтөний 20%-д толгой эргэлт

үүснэ, нүүрний сулрал үүсэх нь ховор боловч

нийт өвчтөний 10%-д нүүрний татвалзал

Page 20: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

20

илэрнэ. Хавдрын хэмжээ томрох тусам толгой

өвдөлтийн тохиолдол нэмэгдэнэ. Тухайлбал

1-3 см хавдартай өвчтөний 20%-д толгой

өвдөлт илэрдэг бол хавдрын хэмжээ 3 см-ээс

томроход толгой өвдөлтийн хувь 40 хүртэл

нэмэгдэнэ. [8]

Оношилгоонд: сонсголын бичлэг, сонсголын

дуудлагат потенциал, тэнцвэрийн сорилууд,

хамгийн чухал нь тодосгогчтой СРТ байна.

(Зураг 3)

Зураг 3: СРТ-д гүүр-багатархины булангийн

хавдар болох сонсголын мэдрүүлийн

невринома харагдана. Хавдар нь Т1 зураглалд

тодосгогчийг жигд, сайн шингээнэ.

Мэс заслын эмчилгээ хийгдэнэ. Хэрэв

хавдрыг 1 см-ээс бага үед мэс засал хийгдвэл

80%-д нь сонсгол сэргэдэг байна. [9]

Толгой эргэлт болон тэнцвэр алдагдалт

үүсгэдэг бусад хавдарт хүүхдийн насанд илүү

тохиолдох багатархины астроцитом, тархины

баганын глиом, багатархины медуллобластом

хавдрууд багтана.

Удамшлын болон бодисын солилцооны

эмгэг ба толгой эргэлт:

Удамшлын үечилсэн атакси

Ховор тохиолдох аутосом доминант

хэлбэрийн удамшил бүхий эсийн ионы

сувгийн эмгэгүүдийн нэг юм. Өнөөдөр энэ

өвчний генетикийн 7 хэлбэрийг тогтоосон

бөгөөд хэлбэр бүр эмнэлзүйн өвөрмөц

шинжийг харуулдаг. [10]

Хүчтэй толгой эргэлт бүхий хэлбэр нь II-р

хэвшинж юм. Энэ өвчин Кальцийн ионы

сувгийн генийн мутацийн CACNA1A улмаас

үүсдэг. Өвчтөнд гэнэт хүчтэй толгой эргэх,

дотор муухайрах, гуйвах, хэл тультрах,

нүдэнд юм хоёрлох, чих шуугих зовуурь

үүснэ. Мөн нийт өвчтөний 50 орчим хувь нь

мигренийн толгой өвдөлттэй байна. Өвчний

сэдрэл хэдэн минутаас хэдэн хоног хүртэл

үргэлжилнэ. Давтамжийн хувьд янз бүр байх

ба жилд 1-2 удаа давтагдахаас эхлээд долоо

хоногт 3-4 удаа хүртэл давтагдах байдалтай.

Эдгээр зовиур хүүхэд болон залуу насанд

гэнэт үүснэ. Өвчин эхэлсэн эхний жилүүдэд

сэдрэл хооронд өвчтөнд ямар нэгэн зовуурь

мэдэгдэхгүй боловч цаг хугацаа өнгөрч, олон

давтагдсаны дараа сэдрэл хооронд доош

чиглэх нистагм, гуйвалт үүсдэг. Бусад ионы

сувгийн эмгэгийн адил мөн л сэдрээх хүчин

зүйлс байдаг. Үүнд стресс, биеийн хүчний

ажил, хэт даарах болон халууцах, архи уух,

кофейн хэрэглэх багтана. Оношилгоонд:

үечилсэн байдлаар тодорхой хугацаанд

явагдах өвчтөний эмнэлзүй чухал байрыг

эзэлнэ. Мөн тархины СРТ-д багатархины

өтөнцрийн хатингирал үүссэн байна,

генетикийн шинжилгээгээр генийн мутаци

илэрнэ. Эмчилгээнд диакарб 125 мг хоногт

хэрэглэнэ. Энэ эмчилгээ өвчний дахилт болон

сэдрэлийн хүчийг багасгахад чиглэнэ. Нийт

өвчтөний 70 орчим хувьд диакарб дангаараа

хангалттай үр дүнтэй байдаг. [11] Сүүлийн

жилүүдэд Калийн сувгийн хориглогч 4-

аминопиридиныг амжилттай хэрэглэж

байна.[12]

Тархины багана болон багатархийг гэмтээж

толгой эргэлт, тэнцвэр алдагдах бодисын

солилцооны олон эмгэгүүд байх боловч энэ

удаад эмчлэгдэх боломжтой эмгэгүүдийн

тухай дурдая.

Нийман-Пикийн өвчин, С хэвшинж (Niemаnn-

pick diseasе, type C)

NPC1 эсвэл NPC2 генийн мутацын улмаас

үүсдэг аутосом рециссив удамшилтай.

Энэ өвчний үед дотор эрхтэн болон төв

мэдрэлийн бүтцэд холестерол, бусад өөх тос

их хэмжээгээр хуримтлагддаг. Босоо тэнхлэгт

үүсэх саккадын саажил нь хамгийн эхний

бөгөөд зарим өвчтөнд цорын ганц шинж

тэмдэг нь байдаг. Цаашид өвчин хүндрэхийн

хирээр нүдний хөдөлгөөн босоо тэнхлэгт

хязгаарлагдана. Вестибуло-окулар рефлекс

өвчний хожуу үе хүртэл хадгалагдана. Дотор

эрхтэний талаас элэг, дэлүүний томрол

үүсдэг. Энэ шинж насанд хүрэгчдэд

харьцангуй бага байдаг бол бага насны

хүүхдэд илүү тохиолддог. Ийм өвчтэй нярайн

39%-д элэгний, 54%-д дэлүүний томрол

илэрдэг. Нийт өвчтөний 60-70%-д танин

мэдэхүйн тод өөрчлөлт ажиглагдана.

Мэдрэлийн талаас удаан болхи хөдөлгөөнтэй,

тэнцвэр муутай, атакситай, булчингийн

дистони, миоклонус, эпилепси, дизартри,

дисфаги үүсдэг. Оношилгоонд: биохимийн

аргаар сийвэнд хитотриозидаз ферментийн

идэвхжлийг, окситролын хэмжээг тогтооно,

генетикийн шинжилгээ, дотрын хэт авиан

Page 21: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

21

шинжилгээг хийдэг. Эмчилгээнд миглустат

(Miglustat)-ыг ашигладаг. Энэ эм хүүхдэд

өвчний явцыг удаашруулна. [13]

Гаухерын өвчний 3-р хэлбэр (Gaucher disease

type 3)

Глюкоцереброзидаз ферментын дутагдлын

улмаас макрофагийн дотор глюкоцереброзид

хуримтлагддаг аутосом рециссив өвчин юм.

Хоорондоо өвчний илрэл, насны хамаарал,

явцаараа ялгагдах 3 хэлбэртэй. 1-р хэлбэрийн

үед нейроны гэмтэл үүсэхгүй, 2-р хэлбэрийн

үед цочмог нейроны гэмтэл, 3-р хэлбэрийн

үед архаг нейроны гэмтэл явагддаг. 3-р

хэлбэрийн үед хөндлөн саккад хэт ихээр

удааширч, өвчний явц хүндрэхэд нүдний

хөдөлгөөн хөндлөн тэнхлэгт саажиж,

хөдөлгөөнгүй болдог. 3-р хэлбэр хэд хэдэн

дэд хэлбэрүүдтэй. 3а хэлбэр: миоклоник

уналт, дотор эрхтэний эмгэг хөнгөн зэргээр

хавсран илэрдэг, 3б хэлбэрийн үед хүнд

зэргийн элэг дэлүүний томрол, дундаас хүнд

зэргийн кифоз давамгайлна, 3в хэлбэрийн үед

амь насанд аюултай зүрхний хавхлагын

шохойжилт үүсдэг. Оношлохын тулд

лейкоцитын доторх ферментын идэвхийг

тодорхойлох, генетикийн шинжилгээ,

хэвлийн хэт авиан шинжилгээг хийдэг.

Гаухерын өвчний 1-р хэлбэрийн үед өвөрмөц

ферментыг судсаар нөхөх эмчилгээг хийдэг.

Харин энэ эмчилгээ тархи-цусны хоригийг

нэвтэрч чадахгүй тул мэдрэлийн эсийн

гэмтээдэг 2, 3 хэлбэрийн үед үр дүнгүй.

Чаперон (бусад уургийг идэвхтэй хэлбэрт

шилжихэд туслах үүрэгтэй уураг, жишээ нь:

миглустат) болон амброксолыг эмчилгээнд

ашиглахад биеийн доторх ферментийн

идэвхийг хадгалж, эмнэлзүйн шинж тэмдгүүд

сайжирдагийг судалгаагаар нотолсон байдаг.

[14]

Тай Заксын өвчин (Tay Sachs disease)

Бета-гексозаминидаз ферментийн дутагдлын

улмаас сфинголипидын бодисын солилцоо

алдагдаж ТМС-ийн эсийн дотор ГМ2

ганглиозид хуримтлагдсанаас үүсдэг аутосом

рецессив удамшилтай өвчин юм. Голчлон

хүүхэд насанд эхлэх боловч цөөнгүй

тохиолдолд залуу насанд эхэлж байсан.

Нүдний саккад хөдөлгөөн эрс удааширна.

Мөн хөдөлгөөний анхдагч нейроны гэмтлийн

улмаас спастик алхаатай байх боловч

хөдөлгөөний хоёрдогч нейроны гэмтлийн

улмаас булчинд хатингаршил, татвалзал

үүсдэг. Үүнээс гадна, багатархины атакси,

экстрапирамид замын эмгэгүүд, солиорол,

сэтгэл гутрал, танин мэдэхүйн өөрчлөлт

хавсарна. Одоог хүртэл өвөрмөц эмчилгээ

байхгүй боловч хожуу насанд эхлэх Тай-

Заксын өвчний үед пириметаминыг өдөрт 75

мг тунгаар хэрэглэх нь дизартри, дизтими,

унах давтамжийг эрс сайжруулдаг. [15]

Төвийн гаралтай толгой эргэлтийн үед

шалтгааны эсрэг эмчилгээнээс гадна

нистагмыг дарангуйлах шинж тэмдгийн

эмчилгээг хийх боломжтой байдаг. Энэ

зорилгоор хэд хэдэн эмийг эмнэлэгийн

практикт амжилттай ашиглаж байна. [16]

Нистагмын хэлбэрээс хамааруулан эм ба

түүний тунг тохируулдаг. (Хүснэгт 1)

Хүснэгт 1: Нистагмын эмийн эмчилгээ Доош цохилох

нистагм

Дээш

цохилох

нистагм

Олдмол

савлах

нистагм

Үечлэн

солигдох

нистагм

Төрөлхийн

нистагм

Гэмтлийн

байрлал

Багатархи (2 талын

флоккулусын үйл

ажиллагаа буурах),

ховор тохиолдолд

тархины баганын

доод хэсэг

Уртавтар

тархины дунд

хэсэг, гүүр-дунд

тархины

уулзвар хэсэг,

ховор

тохиолдолд

багатархи

Гүүр-уртавтар

тархи

Багатархи

(зангилаа,

хэлэнцэр)

Тодорхой бус:

харааны

бүтцийн өгсөх

замын гажиг

хэмээн

таамагладаг

Шалтгаан Багатархины

хавдар, сөнөрөлт

өвчин, Чиарын

гажиг, хавдар,

харвалт; 2 талын

вестибулопати ба

нейропати

хавсарсан эмгэгүүд

Тархины багана

ба бага тархины

харвалт, хавдар;

Вернике

энцефалопати

Тархмал

хатуурал,

багатархи эсвэл

баганын жижиг

харвалтын

улмаас үүссэн

нүд-тагнайн

тремор

Багатархины

дегенераци,

гавал-хүзүүний

гажиг, тархмал

хатуурал, бага

тархины хавдар,

харвалт

Тодорхой бус:

харааны

бүтцийн өгсөх

замын гажиг

хэмээн

таамагладаг,

зарим настай

хүмүүст

Эмчилгээ 4-аминодиридин (5-

10 мг өдөрт 3 удаа),

3,4-

диаминопиридин

Тогтворгүй,

эмчилгээ

ихэвчлэн

шаардлагагүй;

баклофен (5-10

Мемантин (10

мг өдөрт 4

удаа),

Габапентин

Баклофен (5-10

мг өдөрт 3 удаа)

Габапентин (300

мг өдөрт 4

удаа),

Мемантин (10

мг өдөрт4 удаа)

Page 22: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

22

(10-20 мг өдөрт 3

удаа),

баклофен (5 мг

өдөрт 3 удаа),

клонозепам (0,5 мг

өдөрт 3 удаа)

мг өдөрт 3

удаа), 4-

аминодиридин

(5-10 мг өдөрт 3

удаа)

(300 мг өдөрт 4

удаа)

Ном зүй: 1. Hewett R, Bartolomei F. Epilepsy and the

cortical vestibular system: tales of dizziness and

recent concepts. Front Integr Neurosci

2013;7:73

2. Frohman EM, Kramer PD, Dewey RB, Kramer

L, Frohman TC. Benign paroxysmal vertigo in

multiple sclerosis: diagnosis, pathophysiology

and therapeutic techniques. Mult scler 2003 Jun;

9(3):250-255

3. Heuhauzer HL, Lempert T. Vertigo:

Epidemiologia aspects. Semin Neurol 2009

Nov; 29(5):473-481

4. Jackler RK, Brackman DE. Imaging of the

cerebellopontine angle. Neurology 2nd, ed

Philidelphia, Mostly 2005; pp 349-382

5. Stucken EZ, Brown K, Selesnick SH. Clinical

and diagnostic evalution of acoustic neuromas.

Otolaryngol Clin N Am 2012;45:269-284

6. Cueva RA. Clinical threshold for when to test

for retrocochlear lesion:pro. Arch Otolaryngol

Head Neck Surg 2010;726-727

7. Gazquez L, Lopez JA. Genetics of recurrent

vertigo and vestibular disorders. Curr Genomics

2011Sep;12(6):443-450

8. Strupp M, Zwergal A, Brandt T. Episodic ataxia

type 2. Neurotherapeutics. 2007Apr;4(2):267-

73

9. Strupp M, Kalla R, Dichgans M, Freilinger

T, Glasauer S, Brandt T. Treatment of episodic

ataxia type 2 with the potassium channel

blocker 4-aminopyridine. Neurology. 2004 May

11;62(9):1623-5

10. Strupp M, Kremmyda O, Adamczyk C et al.

Central ocular motor disorder, including gaze

palsy and nystagmus. J Neurology 2014; 261

(suppl 2): 542-S558

11. Doneda D, Netto CB, Moulin CC, Schwartz IV.

Effects of imiglucerase on the growth and

metabolism of Gaucher disease type I patient:a

systematic review. Nutr Metab (Lond)

2013;10:34

12. Osher E, Fattal-Valevski A, Sagie L et al.

Pyrimethamine increase beta-hexoaminidase A

activity in patients with Late Onset Tay Sachs.

Mol Genet Metab 2011;102:356-363

13. Strupp M, Matthew J. Thurtell, Aasef G. Shaikh

et al. Pharmacotherapy of vestibular and ocular

motor disorder, including nystagmus. J

Neurology 2011;258:1207-1222

Page 23: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

23

Байршлаас хамаарсан хоргүй хэлбэрийн толгой эргэлт

Э.Уртнасан, Л.Бямбасүрэн

УНТЭ, ЧХХСК

Байршлаас хамаарсан хоргүй хэлбэрийн

толгой эргэлт (БХХХТЭ) нь тэнцвэр

алдалтын гол шалтгаануудын нэг,

толгойгоо эргүүлэх (дээш, доош эргүүлэх,

тонгойлгох), биеэр тойрох хөдөлгөөн

хийхэд үүсэх гэнэтийн мэдрэмж юм.

Метанализ судалгаагаар БХХХТЭ нь 100

000 хүн амд жилд 10-64, эмэгтэйчүүдэд

(64%) давамгайлан тохиолдож, Насны

хувьд бүх насанд тохиолдох бөгөөд

дунджаар 51-57 насанд илүүтэй.

Шалтгаан:

1. Шалтгаан тодорхойгүй-39%

2. Чихний эмгэг 29%

a. Гэнэт сонсголгүй болох

12%

b. Дунд чихний үрэвсэл 9%

c. Үүдэвчийн мэдрүүлийн

үрэвсэл 7%

d. Меньерийн өвчин 7%

e. Отосклероз 4%

3. Гэмтэл 21%

4. Төв мэдрэлийн системийн

өвчин 20%

5. Акустик невринома 2%

6. Хүзүүний мэдрэлийн эмгэгийн

шалтгаантай толгойн эргэлт 2%

БХХХТЭ-ийг тайлбарлах гол онол нь

каналолитиазис, купулолитиазис юм.

Үүдэвчийн уутанцарт байрлах

чулууллагууд эндолимфийн урсгалын

дагуу үүдэвчээс гаран тал цагираг сувагт

шилжсэн байвал каналолитиазис, цүлхэн

үзүүрийн хярд байрлавал купулолитиазис

механизм гэж үздэг. Каналолитиазис нь

купулолитиазисаас илүү элбэг

тохиолддог. (зураг 1)

Зураг 1. БХХХТЭ-ийн эмгэг жам

Эмнэлзүйн шинж тэмдэг, оношилгоо:

БХХХТЭ нь арын тал цагираг сувагийн

эмгэгтэй холбоотой, бие, толгойн

байршил өөрчлөгдөхөд үүсч, нууц үе

хэдхэн секунд үргэлжлэн дараа нь толгой

эргэх, дотор муухайрах, тэнцвэр алдах

шинж тэмдэг илэрнэ. Дээрх шинж тэмдэг

нь 1 минут хүрэхгүй хугацаанд

үргэлжилдэг.

БХХХТЭ нь гэнэт эхлэж хэдэн өдөр,

долоо хоног, сар, жилийн зайтай үе үе

дээрх шинжээр илэрч давтагдан явагдаж

болно.

Өвчтөний асуумж нь оношилгоонд чухал

ач холбогдолтой бөгөөд чихний үзлэг,

сонсголын бичлэг, хөглүүрийн сорил

(Ринне, Веберийн сорил),

электронистагмографи, байршлын

сорилоор (Dix-Hallpike), бусад (CT, MRI)-

аар оношилно.

Электронистагмографи нь чихний тал

цагираг сувагийн үйл ажиллагааг үнэлж,

нүдний булчинд үзүүлэх нөлөөг хэмжиж,

тэнцвэрийн үйл ажиллагааг судлах

цахилгаан бичлэгийн арга юм.

Page 24: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

24

Зураг 2: Электронистагмографийн шинжилгээ

БХХХТЭ-ийн нистагм нь өвчний

сэдрэлтийн үед нууц үетэй, 1 минут

хүртэл хугацаанд хөндлөн буюу тойрон

нэг чигт чичрэх, аяндаа хэвийн болдог

онцлогтой. БХХХТЭ-ийг төвийн гаралтай

нистагмаас ялган оношлох нь чухал ач

холбогдолтой. (Хүснэгт 1) Нистагмийг 20

өндөр өсгөлттэй Френцелийн линзийг

ашиглан тогтооход хялбар байдаг.

Хүснэгт 1: Захын болон төвийн нистагмийн ялган оношлогоо

Байрлалын сорил

Өвчтөний толгойн хөдөлгөөнтэй

холбоотой илрэх нистагмаар тэнцвэр

алдалтыг оношлох арга юм.

Dix-Hallpike сорил: Байршлын сорилын

нэг болох Dix-Hallpike сорилын тусгай

хариу нь болох нистагмаар БХХХТЭ-г

оношилдог. Үүнийг ямар ч нөхцөлд

хялбархан хэрэглэж болох бөгөөд тусгай

цахилгаан бичлэгийн багаж шаардахгүй.

Өвчтөнг орон дэр суулгаж толгойг хажуу

тийш 45 харуулан толгойноос барин

хойш огцом хэвтүүлнэ. Хэвтүүлэхдээ

толгойг орноос 20-30 налуу

байрлуулахад (10-15 секунд) өвөрмөц

эргэлдэж чичрэх нистагм илэрнэ. (Зураг 3)

Эерэг хариу болох сонгодог нистагм нь

ихэвчлэн эмгэгтэй чихний тал уруу доош

харуулах үед тод сэдрэнэ.

Зураг 3: Dix-Hallpike сорилоор байршлаас хамаарах нистагм буюу толгой эргэлтийг оношилно.

Захын (БХХХТЭ) Төвийн

Нууц үе 2–20 сек Үгүй, гэнэт эхэлнэ

Хугацаа 1 минут хүртэл Үргэлжилсэн

Амархан ядрана Тийм Үгүй

Толгой эргэлт Байна Байхгүй

Нистагмын чиглэл Нэг чигийн, геотроп (гэмтсэн чих

доор нь байрлана), хосолсон

Олон чигт, босоо хувьсамтгай,

чиглэл өөрчлөмтгий

Харц тогтоолтыг

арилгахад

Сайжрана Байнгын өөрчлөлтгүй

Page 25: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

25

Илчит сорил: Чихний тэнцвэрийн

аппаратын захын эмгэгийг оношлох

хамгийн сайн арга бөгөөд аль чихэнд

эмгэг байгааг тогтооно. Халууны сорил

хийсэн чихний тал уруу чиглэсэн нистагм,

хүйтний сорил хийсэн чихний эсрэг чиг

рүү чиглэсэн нистагм үүснэ.

БХХХТЭ-ийг бусад тэнцвэр алдалтаас

ялган оношлох шаардлагатай (Хүснэгт 2).

Хүснэгт 2: Чихний гаралтай толгой эргэлтийн ялган оношилгоо

Толгой эргэлт

Хугацаа Секунд Минутаас цаг Өдрөөс долоо хоног Минутаас цаг

Сонсголын

шинж тэмдэг

Үгүй Сонсгол буурна Чих

шуугих

Чихний даралт

Үгүй Үгүй

Эхлэл - Ихэвчлэн гэнэтийн АДЗХ 7 хоног

үргэлжилсний дараа

Ихэвчлэн гэнэтийн

Шалтгаан Арын тал цагираг

сувагт чулуулаг орох

Эндолимфын гидропс Вестибуляр

мэдрүүлийн вирусын

халдвар

Вестибуляр

мэдрүүлийн дахилтат

эмгэг

Нисгагм Эргэлдэх Хөндлөн Хөндлөн Хөндлөн

Онош БХХХТЭ Меньерийн өвчин Вирусын лабиринтит Дахилтат үүдэвчийн

эмгэг

БХХХТЭ-ийн менежмент

1. Epley засал

Эрдэмтэн судлаач, эмч Epley 1992 онд

каналолитиазис онолд тулгуурлаж арын

тал цагираг сувагт орсон чулуулагийг

үүдэвч рүү эргүүлэн оруулах аргыг

боловсруулсан нь эмчилгээний үр дүнг

91.2%-д хүргэсэн эмчилгээний ач

холбогдол бүхий арга юм.

Толгойг шинж тэмдэг илэрч байгаа тал

уруу хажуу тийш 45 харуулсан байдалтай

суулгаж байгаад орон дээр хэвтэж,

толгойг гэдийлгэнэ. 30 секундын дараа

толгойг эсрэг тийш 90 эргүүлэн дахин 30

секунд болсны дараа дахин 45 эргүүлэн

30 секунд болоод дахин сууна. (зураг 4)

2. Semont засал

Semont 1988 онд купулолитиазис онолд

үндэслэн боловсруулсан арга бөгөөд

эмчилгээ 93%-ийн үр дүнтэй байгаа нь

тогтоогджээ.

Эмчүүлэгчийн толгойг шинж тэмдэг

илэрч байгаа тал уруу 45 эргүүлэн

суулгаж, эсрэг тал уруу хажуу байрлалаар

хэвтүүлнэ. Энэ байрлалаас эсрэг тал уруу

Зураг 4: Epley засал

толгойг доош 45 эргүүлэн хэвтүүлнэ.

Дасгалыг 2-3 удаа маш хурдан хугацаанд

хийж гүйцэтгэнэ. (зураг 5)

Epley засал

Semont засал

Brandt Daroffs засал

Эмийн эмчилгээ

Мэс засал Бусад

Page 26: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

26

Зураг 5. Semont засал

3. Brandt-Daroff дасгал

Энэ дасгал нь 1980 онд купулолитиазис

онолд тулгуурлан боловсруулсан арга,

физик эмчилгээний бүрдэл юм. (зураг 6)

Үүнийг гэртээ хийх болоцоотой, 2-3 долоо

хоногийн туршид өдөрт хэдэн ч удаа

дахин хийж болдог. Semont-ын засалтай

төстэй арга.

Зураг 6: Brandt-Daroff дасгал

4. Эмийн эмчилгээ

Хэрэв өвчтөн цочмог эсвэл хүнд

хэлбэрийн БХХХТЭ байвал эмийн

эмчилгээ (антигистамины,

антихолинэргийг бэлдмэл) хийхийг

зөвлөдөг боловч үр дүн муу байдаг.

Эдгээр эмүүдийг тэнцвэр алдагдалтын

шинж тэмдгийг бууруулахад хэрэглэдэг.

5. Мэс засал

Мэс засал эмчилгээ маш ховор, дээрх

аргууд үр дүнгүй тохиолдолд хийгдэнэ.

- Мэдрэл таслах мэс засал (Singular

neurectomy - Gasek-ийн мэс засал):

арын цүлхэнгийн мэдрүүлийг

тайрснаар арын тал цагираг сувгаас

тархины тэнцвэрийн хэсэгт

дамжуулах импульсийг зогсоодог.

Мэс засал үр дүнтэй ч сонсгол

буурах эрсдэл 41%-тай байгаа нь

тогтоогджээ.

- Арын тал цагираг сувгийг бөглөх

мэс засал: тал цагираг суваг уруу

орох эндолимфийн урсгалыг

зогсооно. Мэс заслын үр дүн сайн

ч, мэс заслын дараах хэдэн долоо

хоног сонсгол бууралт

үргэлжилдэг.

6. Бусад хэрэгсэл - Dizzy FIX

Dizzy FIX нь гэрт хэрэглэх эмнэлэгийн

хэрэгсэл бөгөөд Epley заслын чанарыг

сайжруулах, дасгалыг өөрөө хийх

нөхцөлийг бүрдүүлдэг. Нэг долоо хоног

эмчлэхэд үр дүн (88%) caйн байдаг

хэрэгсэл юм. (зураг 7)

Зураг 7. Dizzy FIX

Benign Paroxysmal Positional Vertigo-

BPPV

BPPV is the most common cause of vertigo

of peripheral origin, accounting for nearly

20% of all vestibular complaints. Patients

with this condition typically complain of

brief episodes of vertigo brought on by head

positioning. The specific characteristics of

BPPV are critical provocative positioning

with the affected ear dependent, rotary

nystagmus toward the dependent ear, a brief

1- to 5-second latency prior to onset, limited

duration of 10 to 30 seconds, reversal on

assuming an upright position, and fatigability

of the response. The presence of these

findings essentially confirms the diagnosis.

The pathophysiology of BPPV is thought to

be due to two proposed mechanisms. The

first, called canalolithiasis, proposes that the

movement of endolymphatic densities or

otoconia during positional testing

subsequently causes displacement of the

Page 27: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

27

cupula of the posterior semicircular canal.

The second, called cupulolithiasis, proposes

that otoconia are bound into the cupula, the

so-called cupulolithiasis, and with position

testing the cupula is deflected.

The evaluation of patients with suspected

BPPV includes a history and an ear, nose, and

throat examination. The neurotologic

examination should also be performed,

including the

Dix-Hallpike maneuver.

Management of BPPV begins with a careful

explanation to the patient of the nature of the

illness. Patient should undergo the particle

positioning maneuver. In this maneuver, the

patient is moved through a sequence of head

positions that are thought to cause the

movement of the free-floating particles from

the posterior canal into the utricle.

Номзүй: 1. Paul WF, Bruce HH, Valerie JL et l.

Cummings Otolaryngology Head and

neck surgery. 5th ed. Vol 3. Mosby

Elsevier. China. 2010.

2. Alan LD. Vestibular Function: clinical

and practice management. Second

edition. Thieme. New york. 2011.

3. Alan LD. Vestibular Function:

Evaluation and treatment. Thieme. New

york. 2004.

4. Г.Цогтжаргал. Чих хамар хоолойн

эмгэгүүд. Улаанбаатар. 2002.

5. Gordon B. Hughes, Myles L. Clinical

otoloy. Thieme. China. 2007

6. Susan J Herdman, Richard Clendaniel.

Vestibular Rehabilitation. 5th ed. Davis.

USA. 2014.

7. Shabih H. Zaidi, Arun Sinha Vertigo: A

Clinical Guide. Springer. Berlin. 2013

8. Mohamed H, Aristides S Medical

Otology and Neurotology: A Clinical

Guide to Auditory and Vestibular

disorders. Thieme. New York. 2007

Page 28: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

28

ЛАБИРИНТИТ

П. Ганчимэг (MD, PhD)

АШУҮИС, ЧХХНС-ын тэнхим

Лабиринтит нь сонсгол-

тэнцвэрийн анализаторын захын хэсэг

бүтнээрээ ба хэсэгчлэн гэмтэх үйл явцаар

тодорхойлогдох эмгэг юм.

Дунд чихний идээт үрэвслийн үед

контактын замаар буюу остеомиелит

болсон ясаар дамжин, ястай хүртэлцэж

байгаа тархины хальсыг шууд гэмтээн

гавал тархи руу халдвар дамжина. Мөн

цусны судсаар болон дотор чихээр

халдвар дамжин идээт лабиринтит үүсгэж

гавал тархи руу хүндэрнэ. Ихэнх

тохиолдолд дунд чихний архаг үрэвслийн

хурцдалтын улмаас үүсдэг ба энэ нь

цочмог үрэвслийн үеийн хүндрэлтэй

харьцуулахад хэд дахин элбэг

тохиолдоно.

Идээт лабиринтит нь дунд чихний

идээт үрэвсэл ба гавал тархины

хүндрэлийн завсарт, эмгэг жамын гинжин

хэлхээний нэгэн хэсэг болж байдаг. Бага

тархины буглаа, идээт лабиринтит нь

эмнэлзүйн олон шинжээрээ хоорондоо

төстэй тул ялган оношлох шаардлага

үүсдэг бөгөөд цочмог үрэвслийн үе шатыг

эхлэж байгаа гавал тархины хүндрэлээс

цаг тухайд нь ялгаж оношлож чадвал

эмчилгээний тактикийг цаг алдалгүй

өөрчлөх боломжтой. Олон

судалгаануудын үр дүнг харьцуулахад

бага тархины буглаа нь голдуу тахир

ангалын бөлөнтэй хавсран тохиолддог

байна.

АНГИЛАЛ:

Бактерийн гаралтай, вирусийн

гаралтай

Идээт ба идээт бус

Тимпаногенный, менингогенный,

гематогенный

Тархмал ба хэсэг газрын

ШАЛТГААН:

дунд чихний цочмог, архаг үрэвсэл

чихний сүрьеэ

гэмтэл

амьсгалын дээд замын халдвар,

вирусийн халдвар

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

архаг архидалт

тамхи

ядрах

харшил, хэт мэдрэгшил

стресс

аспирин гм эмийн зохисгүй

хэрэглээ

ОНОШИЛГОО:

Өгүүлэмж

Толгой эргэлтийн байдал

Электронистагмография

СРТ

КТ

Сонсголын нарийвчилсан

шинжилгээүүд: дотор чихнээс

тархи хүртэлх замыг шалгана.

Цэвэр авианы аудиометр

Идээт лабиринтит ба бага тархины

буглааны үед илрэх ерөнхий шинжүүд:

Толгой эргэлт

Нистагм

Байрлал алдагдах

Булчингийн үйл ажиллагааны

хямрал

Идээт лабиринтитыг бага тархины

буглаанаас ялган оношлох шалгуурууд:

1. Нистагмийн шинж чанар (чиглэл,

хүч, хэлбэлзлэлийн хурд, хэм,

амплитуд)

2. Байрлалын сорилууд:

Хуруу-хамрын орил –

шинжлүүлэгчийн нүдийг

аниулаад хоёр гарын

долоовор хуруугаар хамрын

үзүүрийг ээлжлэн олуулна.

Заагч хурууны сорил – эмч

өөрийн хоёр гарын заагч

хурууг урагш тэгш өргөөд

шинжлүүлэгчийн нүдийг

эхлээд хараастай, дараа нь

аниастай байдлаар хоёр

гарын заагч хурууг урагш

тэгш өргүүлэн өөрийнхөө

хурууг олуулна.

Page 29: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

29

3. Ромбергийн байрлал

(шинжлүүлэгчийн хөлийг

хавсруулан, гарыг цээжний

түвшинд урагш сунгуулж хурууг

сарвайлгуулан нүд аниастай

зогсооно).

4. Шулуун ба баруун зүүн тийш алхах

сорил (шинжлүүлэгчийн нүдийг

аниулан шулуун шугамаар урагш 5

алхуулах ба эргэж харуулалгүйгээр

5 алхмыг ухруулан хийлгэнэ. Мөн

баруун хөлийг баруун тийш

тавиулж дараа нь зүүн хөлийг нь

хавсруулах байдлаар 5 алхам

хийлгэх ба зүүн тал руу энэ

байдлаар давтуулна).

5. Адиадохокинезийн сорил

(шинжлүүлэгчийн нүдийг аниулж

гарыг урагш сунгуулаад гарын алга

ба арыг хурдан хөдөлгөөнөөр

ээлжлэн дээш харуулах байдлаар

солбиулна).

6. Толгой эргэлтийн байдал

7. Лабораторийн шинжилгээнүүд

(цусны ерөнхий шинжилгээ,

нугасны усны шинжилгээ гм)

Идээт лабиринтитын эмнэлзүйн

онцлог:

1. «Лабиринтийн атак» гэж нэрлэгдэх

эмгэг үйл явцын эрчимтэй өрнөлт

илэрнэ: толгой эргэх, дотор муухай

болох, бөөлжих, тэнцвэр алдагдах,

нистагм илрэх гм лабиринт

цочирсны шинжүүд тод илэрч

байснаа лабиринтын

дарангуйлагдлын шинжээр хурдан

солигдоно ().

2. Толгой эргэлт нь тод илрэлтэй:

эргэн тойрны юмс тойрон эргэлдэх

мэт мэдрэмж үүсгэнэ. Эсвэл

өвчтөн их биеийн тэнхлэгийг

тойрон эргэх мэт болж толгойг

өчүүхэн төдий хөдөлгөхөд энэхүү

мэдрэмж хүчтэй нэмэгдэнэ. Харин

нүдээ аниад, эрүүл талаараа хажуу

тийш харан хэвтвэл энэ зовиур

амархан арилна. Толгой эргэж

байгаа үед толгойн байрлалыг

өөрчлөхөд их биеийн унах чиглэл

өөрчлөгдөнө.

3. Лабиринтийн атакси: байрлалын

сорилуудыг хийлгэхэд их биеийг

даган хоёр гар эрүүл тал руугаа

зэрэг хазайх ба нистагмийн удаан

компонентийн тал руу хазайна.

Ромбергийн байрлалд өвчтөн мөн

нистагмын удаан компонентийн

тал руу хазайна. Толгойг

эргүүлэхэд биеийн хазайлтын

чиглэл өөрчлөгдөнө.

4. Хөндлөн чиглэлтэй, эсвэл хөндлөн

ба эргэлдэх нистагм гэнэт тод

илэрч, жижиг юмуу дунд зэргийн

далайцтай байснаа эрчим нь

буурна. Эхний үед энэ нь эмгэгтэй

чихний тал руу чиглэлтэй байснаа

(цочролын нистагм), дараа нь

чиглэл нь өөрчлөгдөж лабиринт

гэмтэхийн хирээр эрүүл чих тал

руу чиглэнэ (деструкцийн

нистагм).

5. Чихэнд өндөр дамтамжийн

шуугиан мэдрэгдэж, сонсгол

эрчимтэй буурч, дүлийрнэ.

6. Нүүрний мэдрэлийн саа,

саажилтын шинжүүд тод илэрнэ.

7. Дотор чихний хүлээн авуурууд

гэмтсэн ч эрүүл талын лабиринт,

төв мэдрэлийн тогтолцооны

бүтцүүдийн үйл ажиллагаагаар

нөхөгдөн тэнцвэрийн үйл

ажиллагааны дасан зохицол

илэрнэ.

8. Цусны шинжилгээнд илрэх

үрэвслийг илтгэх үзүүлэлтүүд

өвөрмөц бус байна.

Багатархины буглааны эмнэлзүйн

онцлог:

1. Эмгэг үйл явцын өрнөлт аажим

бөгөөд бүх илрэлээрээ тархинд

эзлэхүүнт үүсгэвэр байгааг заана:

тархины дотоод даралт ихэснэ,

дагзны хэсгээр маш хүчтэй өвдөлт

илэрч энэ нь үдээс хойш, ялангуяа

шөнө хүчтэй болно, толгой

өвдөлтийн оргил үе дээр дотор

муухайрч бөөлжинө, брадикарди

илэрнэ: зүрхний цохилт 1

минутанд 45 болтлоо цөөрнө,

артерийн даралт ихсэх ба эмэнд

муу буурна, эмчлүүлэгч толгойгоо

Page 30: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

30

гилжийлгэсэн албадмал байдалд

орно.

2. Бага тархины буглааны үед толгой

эргэх боловч эргэлдэх мэт

мэдрэмж үүсдэггүй. Эмчлүүлэгч

эмгэгтэй талаараа хэвтэж нүдээ

эрүүл тал руугаа чиглүүлнэ.

Ингэхэд толгой эргэлт, нистагм

багасна. Толгой эргэлтийн үед

хазайж унах нь толгойн байрлалаас

хамаарахгүй.

3. Бага тархины атакси: чихний

гаралтай буглаа нь бага тархины

тал бөмбөлөгийн өмнөд-дээд

хэсэгт голдуу үүсдэг. Хуруу-

хамрын болон заагч хурууны

сорилуудыг гүйцэтгэхдээ эмгэгтэй

тал руугаа зөрүүлж сорилыг

гүйцэтгэнэ. Ромбергийн байрлалд

зогсохдоо өвчтөн гуйвна, бага

тархины тал бөмбөлөгийн

гэмтэлтэй тал руу хазайж унана.

Адиадохокинезийн сорилд гэмтсэн

талд гарын хөдөлгөөн хоцорно.

Баруун зүүн тийш алхах сорилыг

эмгэгтэй тал руу гүйцэтгэж

чадахгүй.

4. Бага тархины буглааны үеийн

нистагм хөндлөн чиглэлтэй,

далайц ихтэй, байнга илрэх юмуу

нэмэгдэх хандлагатай, гэмтсэн тал

руугаа чиглэлтэй байна.

5. Гэмтсэн талд булчингийн тонус

суларна. Хэлний булчингийн тонус

мөн сулрах тул үг яриа удааширч

ээдэрнэ.

6. Нүүрний мэдрэлийн хавсарсан

гэмтэл илэрнэ: нүүрний мимик

алдагдана, хялар юмуу хоёрлож

харна.

7. Харааны мэдрэлийн хөхлөгт

зогсонгшил үүсэх тул хараа

муудна, харах талбай

хязгаарлагдана.

8. Цусны шинжилгээнд лейкоцитоз

илэрч улаан эсийн тунах хурд

ихэснэ.

9. Нугасны хатгалтаар ус даралттай

гарна, уураг ихтэй, лимфоцитийн

плеоцитоз илэрнэ.

10. Идээт хордлогод байгааг илтгэх

шинжүүд тод илэрч арьс цайвар

цонхигор, унтаа нойрмог

байдалтай, ядрах, сульдах, хоолны

дуршилгүй шинжүүд илэрнэ.

Голдуу субфебриль халуурах ба

38оС-аас дээш халуурахдаа

чичрүүлнэ. Халуурч байхад

брадикарди илэрнэ.

11. Менингитийн шинж илэрнэ:

Кернигийн шинж бүдэг илрэлтэй

юмуу илрэхгүй байхад дагзны

булчингийн хөшингө тод илэрч

байдаг.

ЭМЧИЛГЭЭ:

Лабиринтитийг эмчлэхдээ эмчилгээний

иж бүрдмэл байдлыг алдагдуулалгүй,

дараахь эмийн эмчилгээг оновчтой

хавсруулан хэрэглэнэ.

Антибиотик

вирусийн эсрэг эм

дотор чихний цусан хангамжийг

сайжруулах

нейропротектор

антигистамин

бөөлжилтийн эсрэг эм

толгой эргэлтийн эсрэг эм

тайвшруулах эм

Тимпаноген идээт лабиринтитийг мэс

заслаар эмчилнэ:

Чихний цэвэрлэх мэс засал

Лабиринтотоми

лабиринтэктоми

Page 31: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

31

Шинж тэмдэг Идээт лабиринтит Бага тархины буглаа

1. Эмгэг үйл явцын өрнөлт

эрчимтэй

аажим

2. Толгой эргэлт толгой хүчтэй эргэнэ, эргэлдэх мэд мэдрэмж

үүсгэнэ, толгойн байрлалыг өөрчлөхөд толгой

эргэлт ба эргэлдэх мэдрэмж нэмэгдэнэ.

толгой эргэлтийн эрчим бага, эргэлдэх мэт

мэдрэмж үүсгэхгүй.

3. Толгой эргэх үед өвчтөн

хазайх, унах байдал

толгойн байрлалыг өөрчлөхөд хазайж унах

чиглэл өөрчлөгдөнө.

толгойн байрлал ба хазайлтын хооронд

хамаарал үгүй.

4. Толгой эргэх үеийн их

биеийн байрлал

эрүүл талаараа нүдээ аньж хэвтэнэ.

эмгэгтэй талаараа хэвтэж нүдээ эрүүл тал

руугаа чиглүүлнэ.

5. Байрлалын сорилуудыг

гүйцэтгэх байдал

гар их биеийг даган эрүүл тал руу хазайх ба

толгойг эргүүлэхэд хазайлтын чиглэл

өөрчлөгдөнө.

эмгэгтэй тал руугаа хазайх ба

толгойн байрлалыг өөрчлөхөд хазайж унах

чиглэл өөрчлөгдөхгүй.

6. Нистагм

хөндлөн,

эсвэл хөндлөн-эргэлдэх,

жижиг ба дунд зэргийн далайцтай,

аажим багасах хандлагатай

эхлээд эмгэгтэй тал руу чиглэлтэй, улмаар

эрүүл тал руу шилжинэ

хөндлөн, маш ховор тохиолдолд босоо нистагм,

далайц ихтэй,

байнга илрэх юмуу нэмэгдэх хандлагатай,

эмгэгтэй тал руугаа чиглэлтэй,

чиглэлээ өөрчлөхгүй

7. Сонсгол

сонсгол буурч чихэнд өндөр давтамжийн

шуугиан мэдрэгдэнэ.

сонсголын талаас өөрчлөлт илрэхгүй

8. Гавал тархины

мэдрэлүүдийн гэмтэл

n.facialis гэмтэнэ

n.facialis, n.abducence хавсран гэмтэнэ

9. Цусны шинжилгээний

өөрчлөлт

бага зэргийн өвөрмөц бус өөрчлөлт илэрнэ.

үрэвслийн өөрчлөлт, хордлогын хам шинж тод

илэрнэ

10. Тэнцвэрийн сайжралт

эсрэг талын лабиринт эрүүл бол тэнцвэр

сайжирна.

илрэхгүй

11. Гэмтсэн талд

булчингийн гипотони илрэх

илрэхгүй илэрнэ

12. Тархины дотоод даралт

нэмэгдэх, нугасны ус

өөрчлөгдөх, менингитийн

шинж

илрэхгүй илэрнэ

13.Нүдний угт зогсонгшил

илрэх, хараа муудах

илрэхгүй илэрнэ

Page 32: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

32

Меньерийн өвчин Г. Цогтжаргал, Э. Оюунчимэг

“Жаргал “ эмнэлэг Танилцуулга

Меньерийн өвчнийг өөрөөр шалтгаан

тодорхойгүй гидропс гэх бөгөөд энэ нь толгой

эргэлт, мэдрэхүй-мэдрэлийн дүлийрэлт,

чихний шуугиан, чихээр дүүрэх шинжүүдээр

илэрдэг. Энэ өвчний патофизиологи,

оношлогооны арга, эмчилгээ зэрэг олон

асуудлууд маргаантай байдаг. Онош тавихын

тулд төсөөтэй эмгэгүүдийг үгүйсгэх

шаардлагатай.

Түүх

XIX-р зуунд амьдарч байсан франц эмч

Проспер Меньерийн нэрээр уг өвчнийг

нэрлэсэн. Тэр үед толгой эргэлт болон бусад

неврологийн шинж тэмдгүүд нь толгойн

судсууд цусаар дүүрсний улмаас үүсдэг гэж

итгэдэг байсан. Дотор чих нь тэнцвэрийг

зохицуулах үүрэгтэй гэж мэддэггүй байв.

Иймээс цус ханах, хануур хорхойгоор цусыг

соруулах зэрэг эмчилгээ хийж байв.

Клиникийн явц нь хоргүй бөгөөд толгой

эргэх, дүлийрэх шинжүүд илэрсэн хэсэг

өвчтөн байгааг Меньер эмч илрүүлж, айхтар

эмчилгээ хийгэээгүй байхад өвчний байдал

дээрдэж байсныг тогтоосон байна. Тэр, толгой

эргэлт нь дунд чихэнд цус хурснаас үүсдэг

гэсэн онолыг гаргасан байдаг. 1861 онд

өөрийн олсон зүйлээ эзэн улсын анагаахын

академид илтгэжээ.

Илрэл

Толгой эргэлтийн сонгодог хэлбэр нь гурван

цаг орчим үргэлжилдэг боловч 20 минутаас 24

цаг хүртэл үргэлжлэх хувилбарууд байдаг.

Мигрений ауратай төстэй аура толгой

эргэлтийн өмнөхөн хааяа ажиглагдана. Үүний

эсрэгээр, зарим өвчтөнд огцом, хүчтэй толгой

эргэлт гэнэт эхэлж, өвчтөнийг шууд

унагаадаг. Үүнээс болж зарим өвчтөн гэмтэл

авдаг. Дүлийрэлт нь мэдрэхүй-мэдрэлийн

үүсэл гаралтай байх бөгөөд ихэвчлэн нэг

чихийг хамардаг. Дүлийрэлт илэрсэн чих,

толгой эргэлтийг үүсгэж байгаа чих нь нэг л

талдаа байна. Толгой эргэлт нь үечлэл

хэлбэрээр илрэх ба олон өвчтөнд

дүлийрэлтийн флюктуаци илэрдэг. Толгой

эргэх, дүлийрэх хоёр нь олон тохиолдолд

зэрэг үүснэ. Чих шуугих нь өвчтөн болгонд

өөр боловч ихэнхдээ чих дүнгэнэж байна гэж

хэлдэг. Бас чихээр дүүрэх мэт мэдрэмж төрж

байна гэж өвчтөн зовиурладаг. Энэхүү өвчний

эхэн үед өвчтөнд эдгээр бүх шинж тэмдэг

илэрч зовиурлахгүй. Эхлээд толгой эргэлт

илэрч байгаад хэдэн сарын дараа дүлийрэх нь

олонтаа. Өвчний явц маш олон хувилбартай.

Өвчтөнд ойр ойрхон толгой эргэх байдал

ажиглагдаж байснаа урт хугацаагаар

ээнэгшилд орох нь бий.

Гидропс үүсэх патофизиологи

Сарьсан хависын судсархаг зурвасын бараан

эсүүдээс эндолимф үүсдэг. Эндолимфийн

гидропсийн үед эндолимф хэт ихээр

хуримтлагдаж аажмаар перилимфийн зайг

шахаж эхэлдэг. Механизм нь албан ёсоор

тайлбарлагдаагүй бөгөөд маргаантай хэвээр

байна. Гидропс нь эндолимфийн хүүдийнцэрт

абсорбци дутуу явагдах, мөн эндолимфийн

цоргын нарийсалтаас үүсэх боломжтой.

Эндолимфийн гидропс үүсгэх боломжтой

механизмууд

Ауто-иммун өвчнүүдийн үед эсрэгбиет үүсч

эндолимфийн гидропс үүсэх боломжтой.

Меньерийн өвчтэй хүмүүст хүний цагаан

эсийн эсрэг үүсгэгч /HLA/-ийн зарим

төрлүүдийг агуулж байгааг тогтоосон байна.

Чихний ауто-иммун өвчнүүдтэй адилгүйгээр

цагаан эсийн инфильтраци болон эсийн

деструкци илэрдэггүй. Вирусын шалтгааныг

бас боломжтой гэж үздэг. Суб-клиникийн

явцтай вирусын халдвар нь хожуу үед гидропс

үүсгэж болно. Мөн мигреньтэй төстэй невро-

васкуляр механизмаар үүсгэгдэх боломжтой.

Гэмтэл, дунд чихний цочмог үрэвсэл,

лабиринтит, дотор чихний төрөлхийн гажиг

зэргээс үүсч болно. Гэтэл ийм эмгэгтэй

өвчтөнүүдийн цөөхөн хэсэгт Меньерийн

өвчин тохиолддог нь ойлгомжгүй хэвээр.

Шүкнектийн онол

Гидропс үүсэх механизм тодорхой бусаас

гадна гидропсоос шалтгаалж хэрхэн

Меньерийн өвчний шинж тэмдгүүд үүсч

байгаа нь тодорхойгүй юм. Меньерийн

өвчний үед сарьсан хависын даралт ихэссний

улмаас сарьс урагддаг гэж үздэг. Меньерийн

өвчтэй бүх хүмүүст сарьсан хависын урагдал

илэрдэг. Мөн сарьсан хавист үүссэн

/урагдалтын дараах/ сорвижилт Меньерийн

өвчтэй бүх өвчтөнд илэрсэн. Энэхүү онолоор

бол сарьсан хавис урагдсны уршгаар кали

ихээр агуулсан эндолимф нь перилимфэнд

нэвчиж, гавал тархины VIII-р мэдрэл,

сормослог эсүүдэд нөлөөлдөг гэж

Page 33: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

33

тайлбарладаг. Мэдрэлийн эсүүд

деполяризаци болсноос идэвхигүй төлөвт

ордог. Эцсийн үр дүн нь сонсгол буурах,

тэнцвэр алдагдахад хүргэдэг. Сарьсан хавис

сорвижиж эдгэрэх үед өвчин намждаг гэж

үздэг.

Онолын шүүмжлэл

Задлан шинжилгээ хийж үзэхэд Меньерийн

өвчтэй байсан хүмүүст эндолимфийн

гидропсыг гистологийнн шинжилгээгээр

100% илрүүлж баталсан. Гэвч гистологийн

шинжилгээгээр ийм ул мөр байсан бүх

хүмүүст Меньерийн өвчин илэрч байгаагүй нь

тогтоогдсон. Ийм өөрчлөлттэй хүмүүсийн

35%-д толгой эргэлт огт илэрч байгаагүй гэж

тэмдэглэгдсэн.

Байгалийн явц

Энэхүү өвчний гурвалсан шинж тэмдэг болох

толгой эргэх, чихээр дүүрэх мэт болох,

дүлийрэх нь өвчний эхэн үед олон тохиолдолд

зэрэг илрэхгүй. Өвчний явц нь маш олон

хувилбартай бөгөөд хөнгөн хэлбэрээс эхлээд

өвчнийг хөдөлмөрийн чадвар алдуулах хүртэл

тохиолдоно. Өвчин эхлээд 2 жил өнгөрсний

дараа өвчтөнүүдийн 57%-д толгой эргэлт

өөрөө аяндаа ээнэгшилд орсныг Силверстейн

зэрэг эрдэмтэд тогтоосон. 8 жилийн дараа

71% нь толгой эргэлтээс бүрмөсөн

ангижирсан байна. Бас нөгөө 10% нь толгой

эргэлтээ хянах боломжтой болсон гэж бичжээ.

Онош тавих

Өвчний түүх, бодит үзлэг, сонсголын бичлэг

нь онош тавих стандарт болно. Үүнээс гадна

бусад шинжилгээний аргуудыг хэрэглэж

оношийг тодотгоход ашиглана. Цахилгаан

нистагмографи (ENG) хэрэглэж, эмгэгтэй

чихийг тодруулна. Меньерийн өвчтэй

хүмүүсийн 48-73%-д илчит сорил тэсвэрлэх

чадвар буурдаг нь тогтоогдсон.

Электрокохлеографи (EcoG) нь сонсох явцад

сэдээгдэн үүсэх потенциалуудыг хэмжиж

онош тодруулахад тусалдаг.

Үүдэвчийн сэдээгдсэн булчингийн потенциал

/VEMPs/ шинжилгээ нь өвчтөн авиа сонсох

үед үүсч байгаа мэдрэлийн импульсийн

хэлбэрүүдийг хэмжих арга юм. Эндолимфийн

гидропстой өвчтөнд импульс өөрчлөгдсөн

байдаг. MRI шинжилгээг нэг чихний

мэдрэхүй-мэдрэлийн дүлийрэлт үүсгэдэг

сонсголын мэдрүүлийн Шванномаг

үгүйсгэхэд ашиглана. Цусны шинжилгээг

чихний ауто-иммун эмгэгүүдийг үгүйсгэхэд

хэрэглэнэ.

ECoG

Дуу авиа дотор чихээр дамжиж явахдаа

үүдэвчийн шат (scala vestibuli) болон

хэнгэргийн шат (scala tympani)-ны хооронд

даралтын зөрөө үүсгэж, суурийн хальсыг

доргиож, сормослог эсүүдийн катион суваг

нээгдэж деполаризаци болж, сонсголын

мэдрүүлийн ширхгүүдийн синапсаар дамжин

цочроосноос энэ мэдрүүл деполаризацид

өртөж, тархинд импульс илгээдэг.

Электрокохлеографи нь дун болон сонсголын

мэдрүүлийн сэдээгдсэн потенциалыг

хэмжинэ. Нийлбэр потенциал (SP) нь

сормослог эсүүдийн деполаризаци болох үед

үүсдэг. Сонсголын мэдрүүлийн ширхэгүүдэд

үүнтэй зэрэгцэн үйлдлийн потенциал (AP)

үүснэ. Чихэнд цочрол өгсний дараа 3-4 мс

болоод энэ хоёр потенциал илэрнэ.

Эндолимфийн гидропсийн үед энэ 2

потенциалын харьцаа ихэсч 0,4-оос их болдог.

Энэхүү сорилын мэдрэмж нь маш өргөн

хүрээтэй, 20-90% байдаг. Үүнийг уг өвчний

флюктуацийн явцтай холбодог. Зарим

эрдэмтэд хэвийн өвчтөнд SP/AP харьцаа 0.16-

0.31, Меньерийн өвчтөнд 0.4-0.5 гэж

тогтоосон. Өвчний цочмог сэдрэлтийн үед

ашиглаж онош тавихад тохиромжтой бөгөөд

бусад үед төвөгтэй байдаг.

VEMPS (Үүдэвчийн сэдээгдсэн булчингийн

потенциал)

Дуу авианы цочрол хүүдийнцэр (saccule)-ийг

цочроож, тэнцвэрийн мэдрүүл, зангилааг

дамжин тэнцвэрийн бөөмд хүрдэг. Эндээс

хүзүүний булчинд тэнцвэр-нугасны дотор

замаар (medial vestibulospinal tract) дамжин

агшаадаг гэж үздэг. 500 Гц давтамж бүхий

авиа тохиромжтой бөгөөд Меньерийн өвчний

үед сорилын босго өндөрсөж, хавтгай

хэлбэртэй болдог.

Ангилал

1995 онд АНУ-ийн ЧХХ-н Академиас

Меньерийн өвчнийг оношлох шалгуурыг

тогтоосон. Үүнд дөрвөн зэрэглэл хамаардаг.

1. Баталгаатай Меньерийн өвчин (Certain

Meniere’s disease) гэдэг нь

гистологийн онош бөгөөд амьд хүнд

тавих боломжгүй.

2. Тогтоогдсон Меньерийн өвчин

(Definite Meniere’s disease) гэдэг

оношийг 20 минутаас багагүй

үргэлжилсэн толгой эргэлт 2 удаа

тохиолдсон, сонсголын бичлэгт

сонсгол бууралт байгаа нь

тогтоогдсон, чих шуугих, чихээр

дүүрэх мэт болох зовуурь илэрсэн,

Page 34: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

34

бусад шалтгаануудыг үгүйсгэсэн

тохиолдолд тавина.

3. Магадтай Меньерийн өвчин (Probable

Meniere’s disease) гэдэг оношийг

толгой эргэлт нэг удаа тохиолдсон,

сонсголын бичлэгт сонсгол бууралт

байгаа нь тогтоогдсон, чих шуугих,

чихээр дүүрэх мэт болох зовиур

илэрсэн, бусад шалтгаануудыг

үгүйсгэсэн тохиолдолд тавина.

4. Магадгүй Меньерийн өвчин (Probable

Meniere’s disease) гэдэг оношийг

зөвхөн толгой эргэлт ажиглагдсан,

сонсгол бууралт буюу мэдрэхүй-

мэдрэлийн дүлийрэлтийг сонсголын

бичлэгээр батлаагүй тохиолдолд

тавина.

Эмчилгээ

Меньерийн өвчинтэй хавсарсан

дүлийрэлтийг анагаах эмчилгээ гэж

байхгүй учир толгой эргэлтийг багасгах,

арилгахад чиглэгдэнэ. Эмчлэх

менежментэд давс багатай хооллолт, шээс

хөөх, судас тэлэх эмийн бэлдмэлүүд

хэрэглэхээс гадна архи зэрэг сэдрээгч

зүйлүүдээс зайлсхийх аргууд багтана.

Шинж тэмдгийн эмчилгээнд бөөлжилтөөс

сэргийлэх, тайвшруулах, депрессийн

эсрэг эмүүд орно. Заримдаа хэнгэргэн

хөндийд стероид даавар, гентамицин

хийдэг. Хааяа эндолимфийн хүүдийнцэр,

сувагт мэс засал хийнэ. Мөн тэнцвэрийн

мэдрүүлийг таслах мэс заслуудыг ховор

тохиолдолд ашигладаг. Гэвч эдгээр бүх

аргууд нь үр дүн багатай, маш их

маргаантай хэвээр байна.

Шинэ санаа

Толгой эргэлт 24 цагаас бага үргэлжилбэл

Меньерийн өвчин гэж тооцох, үүнээс

удаанаар үргэлжилбэл лабиринтит гэж

үзэх.

Нэг удаа тохиолдвол Меньерийн

өвчин гэж үзэх, нэгээс олон тохиолдвол

лабиринтит гэж үзэх.

Номзүй 1. Baloh RW. Prosper Meniere and His Disease.

Arch Neurol. 2001;58:1151-1156

2. Boleas-Aguirre MS, Lin FR, Della Santina CC, et

al. Longitudinal results with intratympanic

dexamethasone in the treatment of Meniere’s

disease. Otol Neurotol 2008;29:33

3. Burgess A, Kundu S. Diuretics for Ménière’s

disease or syndrome.Cochrane Database of

Systematic Reviews.2006;3:CD003599.

4. Chia SH. Gamst AC. Anderson JP. Harris JP.

Intratympanic Gentamicin Therapy for Meniere’s

Disease: A Meta-analysis.Otology &

Neurotology. 2004;25:544-552.

5. Crane BT. Schessel DA. Nedzelski J. Minor LB.

“Peripheral Vestibular Disorders.”

Otolaryngology Head & Neck Surgery. 5th

Edition. 2328-2345.

6. Diaz RC. LaRouere MJ. Bojrab DI. Zappia JJ.

Sargent EW. Shaia WT. Quality-of-Life

Assessment of Meniere’s Disease Patients After

Surgical Labyrinthectomy.Otology

&Neurotology.2006;28:74-76

7. Merchant SN. Adams JC. Nadol JB.

Pathophysiology of Meniere’s Syndrome: Are

Symptoms Caused by Endolymphatic

Hydrops?Otology & Neurotology. 2005;26:74-81.

8. Ferraro JA. Arenberg IK. Hassanein RS.

Electrocochleography and Symptoms of Inner Ear

Dysfunction.Arch Otolaryngology. 1985;111:71-

74.

9. Ferraro JA. Durrant JD. Electrocochleography in

the Evaluation of Patients with Meniere’s

Disease/Endolymphatic Hydrops. J Am Acad

Audiol 17:45–68 (2006).

10. Nguyen CD. Brackmann DE. Crane RT.

Linthicum FH. Hitselberger WE.

Retrolabyrinthine Vestibular Nerve Section:

Evaluation of Technical Modification in 143

Cases. American Journal of Otology:

1992;13;4:328-332

11. Pou AM. Hirsch BE, Durrant JD, Gold SR,

Kamerer DB. The Efficacy of Tympanic

Electrocochleography in the Diagnosis of

Endolymphatic Hydrops. The American Journal of

Otology. 1996;16:607-611

12. Quaranta A. Marini F. Sallustio V. Long-term

Outcome of Meniere’s Disease: Endolymphatic

Mastoid Shunt vs Natural History. Audiol

Neurootol. 1998;3:54-60.

13. Rauch SD. Zhou G. Kujawa SG. Guinan JJ.

Herrmann BS. Vestibular Evoked Myogenic

Potentials Show Altered Tuning in Patient’s with

Meniere’s Disease. Otology & Neurotology.

2004;25:333-338.

14. Rosenberg SI. Silverstein H. Hoffer ME. Thaler E.

Hearing Results After Posterior Fossa

Vestibular Neurectomy. Otolaryngology Head

Neck Surg. 1996;114:32-7

15. Semaan MT, Megerian CA. Meniere’s Disease: A

Challenging and Relentless Disorder.

Otolaryngol Clin N Am 44 (2011) 383–403.

16. Silverstein, H. Smouha E. Jones R. Natural

History vs Surgery for Meniere’s Disease.

Otolaryngol Head Neck Surg.1989’100;6.

17. Telischi FF. Luxford WM. Long-Term efficacy of

Endolymphatic Sac Surgery for Vertigo

in Meniere’s Disease. Otolaryngology-Head and

Neck Surgery. 1993:109;1:83-7.

18. Timmer FCA. Zhou G. Guinan JJ. Kujawa SG.

Herrmann BS. Rauch SD. Vestibular

Evoked Myogenic Potential in Patient’s with

Meniere’s Disease with Drop Attacks.The

Laryngoscope.2006;116;776-779

Page 35: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

35

Сэтгэцийн шалтгаант толгой эргэлт

Д.Бямбасүрэн1, Ш.Тунгалагтамир2, Л.Отгонбаяр3

1,2,3 АШУҮИС, АУС мэдрэл судлалын тэнхим

Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн үед толгой

эргэж байгаа мэт тодорхой бус мэдрэмжээр

илрэх хам шинж.

Ихэнхи тохиолдолд өвчтөн нүд харанхуйлах,

нүдэнд юмс хоёрчлогдох, хараа бүдгэрэх, нүд

бүрэлзэх, толгой дүйрэх, тэнцвэр алдах, ухаан

алдах гэж байгаа мэт мэдрэмжийг толгой

эргэх хэмээн ташаа ойлгодог.

Толгой эргэлтийн шалтгаанд суурилсан

ангиллын дагуу доорх хэлбэрүүд тохиолдоно

(T.Brandt):

1. Байрлалын хоргүй толгой эргэлт

2. Сэтгэцийн шалтгаант толгой

эргэлт

3. Суурийн мигрень

4. Вестибуляр нейронит Сэтгэцийн гаралтай толгой эргэлт харьцангуй

элбэг тохиолдох боловч энэ хэлбэрийг

оношлох асуудал эмч нарын дунд хангалттай

биш байдаг.

Нийт архаг толгой эргэлтийн 60% гаруй нь

анхдагч болон хоёрдогч сэтгэл түгшилтэй

хавсарч тохиолдсон байв. Залуу

эмэгтэйчүүдэд ихэнхдээ анхдагч сэтгэцийн

өвчний нэг хэсэг болон илэрдэг. Харин

эрэгтэйчүүд ялангуяа ахимаг насны

эрэгтэйчүүдэд хоёрдогч сэтгэцийн өөрчлөлт

болон толгой эргэлт нь хоорондоо нэн

хамааралтай байдаг [1].

Furman нарын судалгаагаар сэтгэл түгшилт ба

толгой эргэлттэй өвчтний 50% нь ихэвчлэн

сэтгэл түгших эмгэг, биежих эмгэг болон

сэтгэл гутрал гэсэн дан сэтгэцийн эмгэгтэй,

30% холимог эмгэгтэй, 15% дан органик

өвчинтэй, 5% шалтгаан тодорхой бус байв.

Удмын хүчин зүйл бүхий ганцаардмал, сэтгэл

түгшилтэй хүмүүс өртөмхий байдаг. Ийм

хүмүүст мэдрэл-үүдэвчийн шалтгаант толгой

эргэлтийн улмаас сэтгэл гутрал, сэтгэл

түгшилт үүсэж болно.

Хэт их стресс уг өвчнийг сэдрээхэд хүргэдэг.

Тэдгээр нь үүдэвчийн үйл ажиллагааны

дахилтат алдагдал үүсгэж, үүдэвчийн мигрень

болон Меньерийн өвчний адилаар илэрч

болно [2].

Мэдрэл-үүдэвчийн шалтгаант толгой

эргэлтийн нэг удаагийн хөдлөл нь намжсан

хэдий ч сэтгэц-биологийн хүчин зүйлээр

идэвхижин танин мэдэхүйн өөрчлөлт зэрэг

сонгодог шинжээр илэрч улиглан давтагдах

архаг толгой эргэлт үүсгэх тохиолдол бий [3].

Толгой эргэлтийн шалтгаан тодрохгүй,

эмчилгээ үр дүн багатай байх нь энэ

хэлбэрийн толгой эргэлтийг дутуу үнэлдэгтэй

холбоотой байж болзошгүй.

Толгой эргэлтийн шалтгаан тодорхойгүй гэх

тохиолдолд энэ хэлбэрийг үгүйсгэх

шаардлагатай. [4,5]

Сэтгэцийн гаралтай толгой эргэлтийн

оношилгоо

Сэтгэцийн гаралтай толгой эргэлтийг

оношлоход юуны өмнө вестибуляр

тогтолцооны эмгэг, тэнцвэрийн өөрчлөлт,

ухаан алдалт, муужралт зэргийг үгүйсгэх

шаардлагатай. Үүний тулд өвчтөнийг тал

бүрээс шинжлэн зүрх судасны, цусны, чих

хамар хоолойн эмч зэргээс зөвлөгөө аван

бусад шинжилгээг хийнэ.[4-6]. Эдгээр

эмгэгийг үгүйсгэсний дараа сэтгэцийн талын

өөрчлөлтийг илрүүлнэ.

Сэтгэл хөдлөлийн эмгэгүүд болох түгшүүр,

айдас, сэтгэл гутрал зэрэг нь дангаар болон

хавсран илэрдэг.

Түгээмэл сэтгэл түгших эмгэг ( generalised

anxiety)

Стрессийн улмаас өвчтөн үл ялих зүйлд буюу

сэтгэл зовинох бодит үндэслэлгүй жижиг

зүйлд өөрийн эрхгүй сэтгэл түгших, өөрийн

болон гэр бүлийнхний эрүүл мэндийн талаар

хэт зовинох, үндэслэлгүй болгоомжлохыг

түгээмэл сэтгэл түгших эмгэг гэнэ. [12]

Сэтгэл түгших эмгэг сэтгэлийн шалтгаант

эмгэгүүдийн дунд түгээмэл байх (30%) ба

сэтгэл түгших, жижиг зүйлсэд санаа зовних,

эргэлзэн тээнэгэлзэх, цочромтгой болох,

анхаарал сарних зэрэг сэтгэлийн шинжүүдээр

илэрнэ. Сэтгэл түгшилт вегетатив мэдрэлийг

хүчтэй цочроодог тул ам хатах, зүрх хүчтэй

цохилох, зүрхний цохилт олшрох, амьсгаа

давчдах, артерийн даралт ихсэх, шээс түргэн

түргэн хүрэх, хөлс ялгарах болон толгой эргэх

мэдрэмж зэрэг биеийн шинжүүд илэрнэ. [9,

12].

Сэтгэл түгших эмгэгийн явцад сэтгэлээр

унах, гутрах байдал (depression)

ажиглагдана. Сэтгэл түгших эмгэг, сэтгэл

гутралын хамшинжийн эмгэгжамд

Page 36: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

36

серотонины нөлөө гол үүрэгтэй гэж үздэг.

Дээрх эмгэгүүдийн үед 3-цагаригт

антидепресант (ГЦА) болон серотонин эргэн

орохыг сонгомлоор саатуулдаг (СЭОСС)

сэтгэл гутралын эсрэг эмүүд серотонины

мэдрэлийн төгсгөл уруу эргэж орохыг

саатуулснаар серотонины лимбийн

тогтолцоонд үзүүлэх саатуулах нөлөөг

ихэсгэж байгаатай холбон тайлбарладаг (10).

Сэтгэл гутрал нь өвчирхөх шинж, биеийн жин

буурах, нойргүйдэх зэргээр эхлэх бөгөөд

сэтгэл түгших хамшинжийг улам

гүнзгийрүүлэн өөр хоорондоо холбоотой

цагариган хэлхээг үүсгэнэ.

Түгээмэл сэтгэл түгших эмгэгтэй өвчтөн

эмчид хандахдаа ихэнхидээ сэтгэцийн

өөрчлөлтийн талаар дурддаггүй харин гол

төлөв толгой эргэх зовиур хэлнэ. Учир нь

толгой эргэх нь өвчтөнд тархинд цус

харвасан, тархинд хүнд өөрчлөлт үүссэн гэх

айдсыг агуулж байдаг.

Сэтгэцийн шалтгаант толгой эргэлтийн нэг

онцлог нь бусад эрхтэн тогтолцооны

өөрчлөлттэй хавсран илрэх, жишээ нь

ерөнхий түгшүүрт байдалтай хавсран толгой

эргэлт гүн амьсгал авахтай холбоотой байж

болно. Гүнзгий, эрчтэй амьсгал авахад цусны

хүчил төрөгчийн агууламж ихсэж гипокапни

үүсэн муужралтын өмнөх байдал, бадайрах,

булчин татвалзах, зүрх орчим эвгүйрэх, зүрх

дэлсэх, зүрхний цохилт олшрох зэрэг шинж

илэрнэ.

Сэтгэцийн гаралтай толгой эргэлт сандрах

эмгэгтэй ( panic disorder) хавсран илэрч

болно. Сэтгэл түгшилтийн дайралт гэнэт бий

болсноос улигт айдаст автаж сандран

мэгдэхийг сандрах эмгэг гэнэ. Ийм дайрал үе

үе хөдөлж хэдэн минутаар үргэлжилнэ.

Сандрах дайралтын үед симпатик мэдрэл

цочирч зүрх хүчтэй дэлсэх, амьсгал давчдах,

“юм хөмрөх”, толгой эргэх зэрэг вегетатив

шинжүүд илэрнэ [10,13].

Айдсын нэг төрөл нь байрлалын айдаст

толгой эргэлт ( postural fobic ) тодорхой

орон зайн байрлалд ( цахилгаан шат, шат,

гүүр) хэдэн минут, секундын турш гэнэт

толгой эргэх, тэнцвэрийн өөрчлөлт илрэх

мэдрэмжийг илэрхийлдэг.

Талбайн улигт айдастай ( agoraphobia)

өвчтөнд сэтгэцийн гаралтай толгой эргэлт

илрэх нь нэн элбэг. Өвчтөнд тээврийн

хэрэгслээр зорчих, метро зэрэгт суухад толгой

эргэх, тэнцвэр алдагдах зэрэг шинж илрэхээс

гадна хоолой боогдох, зүрх орчим өвдөх,

дотор муухайрах зэрэг шинж дагалдан илэрнэ.

Төрөлхийн вестибуляр тогтолцооны

эмгэгтэй хүмүүст толгой эргэлт илрэхийн

зэрэгцээ сэтгэцийн өөрчлөлт илэрч болно.

Ийм хүмүүст хүүхэд ахуй наснаас машинд

зайлагдах, өндөрт гарахад толгой эргэх зэрэг

шинж бүрэлддэг.

Вестибуляр тогтолцооны эмгэгтэй өвчтөнд,

эрүүл хүнтэй харьцуулахад түгшүүр илрэх

магадлал илүү байдаг. Меньерын өвчтэй нийт

800 өвчтөнг судлахад толгой эргэх хөдлөлийн

дараах айдас нь зүрхний шигдээсийн болон

зүрхний мэс заслын дараах өвчтөнд илэрсэн

эмгэг айдастай адил хэмжээнд байсан. Толгой

дахин эргэх магадлалаас үүдэлтэй айдсын

улмаас өвчтөнд нойргүйдэх, сэтгэл түгших,

сэтгэл гутрах болон соматик шинжүүд

илэрнэ.

Байрлалын хоргүй толгой эргэлт эсвэл

Меньерийн өвчний үед өвчтөн хөдлөлийг

өдөөх нөхцлөөс зайлсхийдэг. Үүний тулд

өвчтөн биеийн тамираар хичээллэх, тээврийн

хэрэгслээр зорчих, олон хөлийн газар явах

зэргээс даажин байдлыг хүндрүүлж, толгой

эргэлтийн улмаас үүссэн шинж тэмдгүүд

үгдэрнэ.

Дээр дурдсан тохиолдол бүрт толгой эргэлт,

аливаа нэг түгшүүрт эмгэгийн шинж тэмдэг

болж байна.

Үүнийг үндэслэн сэтгэцийн гаралтай толгой

эргэлтэнд дараах эмнэлзүйн онцлогууд

байхыг анхаарах хэрэгтэй:

Толгой эргэлт системийн бус,

өөрөөр хэлбэл толгой дүйрэх, бага

зэрэг согтсон мэт, газар унах аюул

нүүрлэх мэт санагдана. Зарим

тохиолдолд хэдэн секунд, минут

тэнцвэр алдах мэт мэдрэмж гэнэт

төрнө.

Гэнэт үүснэ, өдөөгч хүчин зүйлээр

(шат, гүүр) сэдээгдэнэ

Толгой эргэлт ихэвчлэн босоо

байрлалд, алхах үед илэрдэг ч

тэнцвэрийн сорилуудад

(Ромбергийн сорил, шугаман

алхаа, нэг хөл дээрээ зогсох)

өөрчлөлт илрэхгүй

Хоёрдогч психосоматик

өөрчлөлтүүд илрэх

Өвчин ихэвчлэн гэнэтийн стресс,

айдастай холбоотой эхлэх ба

төрөлхийн вестибулопати бүхий

өвчтөнд илрэх нь элбэг

Айдас, түгшүүрт эмгэг толгой

эргэх шинжтэй хавсарч илэрхээс

гадна толгой эргэлт түгшүүрт

хамшинжээр илрэхгүй байж болно

Page 37: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

37

Органик гэмтлийн шинжүүд

илрэхгүй

Сэтгэцийн гаралтай толгой эргэлтийн

эмчилгээ

Эмийн болон эмийн бус эмчилгээний аргууд

байна.

Эмийн бус эмчилгээ:

1. Тэнцвэр зүгшрүүлэх дасгал

2. Амьсгалын дасгал (хэвлийгээр,

амьсгал авах нь амьсгал гаргахаас

хоёр дахин удаан) хийснээр

гипервентиляци хамшинжийн

өөрчлөлтийг багасгана.

Гипервентиляци хамшинжийн

хөдлөлийн үед цаасан эсвэл гялгар

уутанд амьсгалахыг зөвлөж болно.

3. Сэтгэл засал эмчилгээ Эмийн эмчилгээ

Сэтгэцийн шалтгаант толгой эргэлтэнд эхний

сонголтын эм нь СЭОСС антидепрессант ба

цөөн тохиолдолд ГЦА-г хэрэглэнэ. Сэтгэл

засах (анксиолитикээс) бүлгийн эмүүдээс

эхний сонголтын эмүүд нь бензодиазепин

(феназепам, диазепам, клоназепам). Зарим

цөөн тохиолдолд сэтгэл түгших эмгэгийн үед

нейролептик эм бага тунгаар (сульпирид,

тиаприд) хэрэглэх нь үр дүнтэй.

Сэтгэл түгших хамшинжээр илрэх сэтгэцийн

шалтгаант толгой эргэлтийн эмчилгээнд Н1-

гистамины рецепторын хориглогч Атаракс

(гидроксизин) хэрэглэх нь мэдэгдэхүйц эерэг

үр дүнг харуулсан байна. [11-12]

Бетасеркийг сэтгэцийн гаралтай толгой

эргэлтийн эмчилгээнд хэрэглэн үр дүнг

компьютерийн тусгай программ ашиглан

дүгнэхэд вестибуляр тогтолцооны хариу

урвал болон нүд хөдөлгөгч тогтолцоонд

эергээр нөлөөлдөг нь батлагдсан. [11]

Хүний сэтгэц, сэтгэл зүйн байдал болон

түгшүүрийн хоорондын уялдаа холбоо нэн

төвөгтэй бөгөөд айдас түгшүүр нь толгой

эргэлтийн шалтгаан болж болох ба толгой

эргэлт нь түгшүүрийг бий болгох өндөр

эрсдэлтэй. Иймээс толгой эргэлт болон

сэтгэцийн эмгэгийн уялдааг ойлгосноороо

өвчтөнд оновчтой тусламж үйлчилгээг

үзүүлэх нөхцөл бүрдэнэ.

Abstract

Psychogenic vertigo vertigo is a disorder that

merits attention from both ENT and psychiatry

services as its genesis and complex

symptomatology have roots in both these fields.

The most frequent causes of dizziness 1) benign

paroxysmal vertigo, 2) psychogenic dizziness, 3)

basilar migraine, 4) Meniere’s disease, 5)

vestibular neurons. Thus, the dizziness caused by

psychiatric illness took 2nd place. However, in

daily clinic practice, physicians rarely put this

diagnosis, and underestimate the role of

psychological factors in disability in true

vestibular vertigo and largely connected with

insufficient progress in the treatment of patients.

Diagnosis of psychogenic vertigo required to

exclude of all possible causes of vertigo:

destruction of the vestibular system at any level;

physical and neurological diseases associated

lipotimiey; neurological diseases with impaired

walking and balance. Then to diagnose

psychiatric disorders related to stress. Emotional

disturbances among the most common cause of

vertigo are anxious- anxious-depressive disorder.

Treatment of patients with

psychogenic dizziness must be directed at the

underlying anxiety. High efficiency as tricyclic

antidepreccants (TCAs) and some selective

serotonin reuptake inhibitors (SSRIs) for anxiety

and depression is a confirmation of the

availability of serotonin in the anxiolytic and

antidepressant activity. Psychiatric consultation

is necessary.

Ашигласан хэвлэл: 1. Kurre A, Strausmann D, van Gool C, Gloor-

Juzi T, Bastianien, C.Gender differences in

patients with dizziness and unsteadiness

regarding self-perceived disability, anxiety,

depression and its associations. BMC Ear,

Nose and Throat Disorders 2012;12;2. 2. Furman JM, Balaban CD, Jacob RG, Marcus DA,

Migraine-anxiety related dizziness (MARD): A

new desorders? J Neurol Neurosurg Psychiatry.

2005;76:1-8.

3. Redfern MS, Furman JM, Jacob RG. Visually

induced postural sway in anxiety disorders. J

Anxiety Disord 2007;21 (5):704-16. 4. Парфенов В.А., Замерград М.В., Мельников

О.А. Головокружение: диагностика и лечение,

распространенные диагностические ошибки.

М., 2009.

5. Парфенов В.А. Диагноз и лечение при

головокружении. Леч. забол. нервн. сист. 2009;

1: 3–8.

6. Oosterveld WJ. Current diagnostic techniques in

vestibular disorders. Acta Otolaringol (Stockh)

1991; 479 (suppl.): 29–34.

7. Мельников О.А. Некоторые аспекты

диагностики и лечения головокружения. Леч.

врач. 2000; 9: 1–4.

8. Морозова С.В. Головокружение в практике

врача-интерниста. Кардиоваск. тер. и проф.

2003; 1: 105–10.

9. Неврология для врачей общей практики. Под

ред. А.М.Вейна. М., 2001; 27: 456–70.

10. Филатова Е.Г. Тревога в неврологической

практике. Леч. нервн. бол. 2005; 1: 7–14.

11. Соловьева А.Д., Акарачкова Е.С. Бетасерк в

лечении головокружения. Леч. нервн. бол. 2004;

1: 17–21.

Page 38: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

38

12. С.Бямбасүрэн “ Сэтгэцийн эмгэг судлал “ 2013,

594-598

13. М.Чүлтэмсүрэн, Ч.Ерөөлт “ Эм судлал” , 2010 ,

УБ, 4 хэвлэл, 89-93

14. Broomfield SJ, Bruce IA, Malla JV, Kay NJ. The

dizzy patient. Clin Otolaryngol. 2008;33:223–227.

15. Post RE, Dickerson LM. Dizzines: a diagnostic

approach. Am Fam Physician. 2010;82:361–369.

16. Labuguen RH. Initial evaluation of vertigo. Am

Fam Physician. 2006;73:244–251.

17. Swartz R, Longwell P. Treatment of vertigo. Am

Fam Physician. 2005;71:1115–1122.

Page 39: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

39

Системийн шалтгаант толгойн эргэлт Л.Энхсайхан1

1УНТЭ, Мэдрэл судлалын тасаг

Товч утга:

Системийн олон тооны шалтгаанүүд нь үүдэвчийн тогтолцооны төвийн болон захын бүтцэд эсвэл

хоёуланд нь нөлөөлж толгойн эргэлт үүсгэдэг. Эдгээр шалтгаануудад эмийн, гипотензи, пресинкоп,

халдварын өвчин, дотоод шүүрлийн, васкулит зэрэг олон бүлэг шалтгаан багтдаг. толгойн эргэлт

үүсгэх нөлөөтэй эмийн бодисуудыг вестибулотоксик эмүүд гэх бөгөөд жинхэнэ толгойн эргэлт бий

болгож болно. Пресинкоп, байршлын гипотензи нь толгойн эргэлт үүсгэх нь маш элбэг. Пресинкоп

нь ухаан алдах гэж байгаагаа мэдэрч буй байдал юм. Өвчтөнд нүд харанхуйлах, хөл нугаларах, царай

цайх, хүйтэн хөлс гарах шинжүүд илрэнэ. Жинхэнэ толгойн эргэлтээс ялгаатай нь хөдөлгөөний

гажуудал үүсэхгүй. Ортостатик гипотензи гэдэг нь 3 минут зогсоо байрлалд байхад систолын даралт

20мм муб-аас, диастолын даралт 10мм муб-аас доошгүйгээр буурахыг хэлнэ. Энэ нь шинж

тэмдэгтэй буюу шинж тэмдэггүй байж болно. Шинж тэмдэг бүхий ортостатик гипотензийн үед

даралт их хэмжээгээр буурах нь олон. Толгойн эргэлт үүсгэдэг дотоод шүүрлийн эмгэгт чихрийн

шижин, бамбай булчирхайн дутагдал (гипотиреоз) ордог. Чихрийн шижин нь вегетатив невропати,

ортостатик гипотензи үүсгэдэг. Гипотиреозын үеийн толгойн эргэлт өвөрмөц шалтгаангүй ч

вестибулопати, сонсгол буурах эмгэгүүдтэй хавсардаг. толгойн эргэлтийн хөдлөл нь зөвхөн 1

тогтолцооны алдагдал биш юм. Олон мэдрэхүйн дутмагшил нь баримжаалал, тэнцвэрийн алдагдалд

хүргэж, толгойн эргэлт үүсгэнэ. Энэ нь хараа муудсан (cataracts), сонсгол муудсан (presbycusis),

гүний мэдрэхүй алдагдсан (peripheral neuropathy) ахимаг настанд тохиолдох нь элбэг.

Түлхүүр үг: Системийн шалтгаант толгойн эргэлт, вестибулотоксик эмүүд, пресинкоп, ортостатик

гипотензи

Системийн шалтгаант толгойн эргэлтийг

тусад нь авч үзэх нь зөв юм. Энэхүү

шалтгаанүүд нь үүдэвчийн тогтолцооны

төвийн болон захын бүтцэд эсвэл хоёуланд нь

нөлөөлж толгой эргэлт үүсгэдэг. Системийн

шалтгаанд олон янзын үүсэл гарал багтдаг.

Үүнийг дараах байдлаар ангилна:

1. Хордлогын шалтгаант - уналт

таталтын эсрэг, тайвшруулж

нойрсуулах, даралт

бууруулах, өвчин намдаах эмийн ба

архины гаралтай.

2. Гипотензи, пресинкоп - зүрхний

анхдагч шалтгаанууд ба олон

шалтгаант байршлаас хамаарах

даралт бууралт (постурал гипотензи)

3. Халдварын өвчин - тэмбүү, вирусийн

ба бактерийн менингит, системийн

халдварууд

4. Дотоод шүүрлийн - чихрийн шижин,

гипотиреоидизм

5. Васкулит - холбогч эд-судасны

эмгэгүүд, аварга эст артериит, эмийн

хамааралт артериит

6. Бусад шалтгаан - полицитэми, цус

багадалт, диспротеинеми, саркоидоз,

грануломатоз, бодисын солилцооны

ба паранеопластик хордлогын байдал

Эмийн шалтгаант толгойн эргэлт

Зарим төрлийн эмийн бодисууд толгой эргэлт

үүсгэх гаж нөлөөтэй байдаг. Толгой эргэлт

үүсгэх нөлөөтэй бодисуудыг вестибулотоксик

эмүүд гэнэ, эдгээр нь жинхэнэ толгой эргэлт

үүсгэж болно. Зарим тохиолдолд бага зэрэг

сулрах, тэнцвэр алдах гэх мэт тодорхой биш

толгой эргэлтийн мэдрэмж үүсгэдэг. Ямар

эмийн бодис ямар хугацаанд ямар тунгаар

хэрэглэхэд толгой эргэлт үүсгэж байгааг

тодорхойлох нь чухал. Ингэснээр эмийн

бодисын тунг бууруулах, зогсоох, эсвэл

зөөлөн эмээр солиход толгой эргэлт багасч

арилна. Зарим бодисын тухай авч үзье.

1. Архи

Архи нь байршлын цочмог вертиго үүсгэдэг.

Учир нь дотор чихний орой (cupula) болон

эндолимфийн хоорондын хуваарьлалтыг

алдагдуулна. Архи нь дотор чихний оройд

Page 40: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

40

нэвчснээр эндолимфтай харьцуулбал нягтрал

нь буурна. Энэхүү нягтралын ялгаа үүссэнтэй

холбоотой үүдэвчийн захын хэсгийг татах хүч

арилаж, биеийн байрлал өөрчлөгдөхөд хэт

мэдрэг болно. Цусан дах архины хэмжээ

буурч эхлэхэд юуны өмнө эндолимфээс

гадагшилж багасна, харин дотор чихний орой

хэсэгт этилийн спирт агуулсан хэвээр үлддэг.

Ингэснээр гравитацийн мэдрэхүйн 2 дах шат

эхэлж, эндолимфээс этилийн спирт бүрэн

ялгарч гадагшлах хүртэл үргэлжлэнэ. Цусан

дах этанол 40 mg/dL хүртэл архийг хангалттай

өндөр хэмжээгээр хэрэглэсний дараа архины

шалтгаант байршлын толгой эргэлт үүсч, 2

цагийн турш илрэнэ. Хажуу талаараа хэвтэх

үед толгой эргэлт болон нистагм нь илүү

тодрох бөгөөд нүдээ анихад нэмэгдэнэ. Энэ

хамшинж нь 12 цаг хүртэл үргэлжлэж, 2 үе

шатаас бүрдэнэ. Энэхүү 2 үе шат нь шинж

тэмдэггүй 1-2 цагийн завсарлагатай. Архины

хордлогын шалтгаант аяндаа үүсэх нистагм,

атакси, алхаа явдлын өөрчлөлт зэрэг бусад

шинжүүд нь багатархины үйлийн алдагдалтай

холбоотой.

2. Аминогликозид

Аминогликозидийн бүлгийн антибиотикууд

ототоксик нөлөөтэй. Иймээс сонсголын болон

үүдэвчийн шинжүүд аль аль нь илрэнэ.

Стрептомицин, гентамицин, тобрамицин нь

вестибулотоксик нөлөө илүү байдаг бол

амикацин, канамицин, тобрамицин нь сонсгол

бууруулах гаж нөлөөтэй хавсрана.

Аминогликозидууд эндолимф, перилимфэд

хуримтлагдахын хамт мэдрэхүйн үслэг

эсүүдийг хөнөөснөөр ототоксик үйлдэл нь

илрэнэ. Хорт нөлөө нь эмийн тун, сийвэн дэх

концентраци, эмчилгээний үргэлжилсэн

хугацаа, хавсарсан эмгэг зэргээс хамаарна.

Тухайлбал, бөөрний дутагдал нь эмийн

клиренсэд сөргөөр нөлөөлж, өмнө байсан

үүдэвч болон дунгийн үйлийн алдагдал,

ототоксик нөлөөг нэмэгдүүлнэ. Эмийн

хордлого нь толгой эргэх, огиулах, бөөлжих,

тэнцвэр алдах зовууриар гэнэт эхлэнэ.

Үзлэгээр аяндаа үүсэх нистагм, Ромбергийн

шинж илрэнэ. Хурц үе шат нь 1-2 долоо хоног

үргэлжилж аажимдаа сайжрана. Удаан

хугацаагаар үргэлжилсэн буюу олон давтан

хийгдсэн аминогликозид эмчилгээний үр

дүнд архаг даамжрах хэлбэрээр үүдэвчийн

үйл алдагдана.

3. Салицилат

Салицилатыг удаан хугацаагаар эсвэл өндөр

тунгаар хэрэглэхэд толгой эргэх, чих шуугих,

сонсгол буурах шинжүүд үүсэх бөгөөд энэ нь

харих явцтай, эмийн хэрэглээ зогссоны дараа

арилна. Энэхүү шинж тэмдэг нь дун,

үүдэвчийн төгсгөлийн хэсгийн гэмтэлтэй

холбоотой. Архаг салицилизмын үед толгойн

өвдөх, чих шуугих, сонсгол буурах, огиулах,

бөөлжих, ам хатах, хэт агаарших

(гипервентиляци) шинжүүд үүснэ, зарим

тохиолдолд ухамсарт ухаан бүдгэрнэ. Хүнд

зэргийн хордлогын үед эдгээр шинжүүд дээр

халууралт, тууралт, цус харвалт, усгүйжилт,

таталт, психоз өгөх, бүр комд орж болно.

Лабораторийн шинжилгээнд сийвэнд

салицилатын түвшин өндөр (ойролцоогоор

0.35 mg/mL) тодорхойлогдохоос гадна

метаболийн ацидоз, респиратор алкалозтой

хавсрана. Салицилатын хордлогын үед

яаралтайгаар ходоод угаах, идэвхжүүлсэн

нүүрс уулгах, шээсийг хүчлэн хөөх, хэвлийн

диализ эсвэл гемодиализ, гемиперфуз зэрэг

арга хэмжээнүүд авах хэрэгтэй.

4. Хинин & хинидин

Хинин, хинидин хоёр нь хинизмийн хамшинж

үүсгэх бөгөөд салицилатын хордлоготой олон

талаараа төстэй. Үндсэн шинж нь чих шуугих,

сонсгол буурах, толгой эргэх, хараа муудах,

огиулах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьс

улайсан халуун, хөлөрсөн байна. Хүнд

тохиолдолд халуурна, энцефалопати, ком мөн

үхэлд ч хүрэх аюултай. Эдгээр шинж

тэмдэгүүд хэт өндөр тунгаар эсвэл

идиосинкразийн урвалаар бага тунгаар

хэрэглэсэн үед ч үүсч болно.

5. Цисплатин

Хавдрын эсрэг эм бөгөөд хэрэглэсэн

өвчтөнүүдийн 50%-д ототоксик нөлөө илрэнэ.

Хуримтлагдсан тун 3–4 мг/кг хүрэхэд чих

шуугих, сонсгол буурах, үүдэвчийн

дисфункцийн шинжүүд илрэж, хэрэглээг

зогсоовол арилна.

Гипотензийн толгойн эргэлт

Элбэг тохиолдолд пресинкоп, байршлаас

хамааран даралт бууралтын улмаас толгой

эргэлт үүснэ.

Пресинкоп нь ухаан алдах гэж байгаа

мэдрэмж юм. Өвчтөний нүд харанхуйлж, хөл

нугаларч, царай цонхийн цайж, хүйтэн хөлс

асгарна. Хөдөлгөөний гажуудал үүсэхгүй тул

жинхэнэ толгой эргэлтээс ялгаатай. Зүрхний

үйлийн алдагдал, вегетатив мэдрэлийн

Page 41: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

41

тогтолцооны дисфункцитэй холбоотой

тархины цусан хангамж буурч, пресинкоп

үүснэ.

Зүрхний шалтгаанд хэм алдагдал, зүрхний

шигдээс, гүрээний артерийн нарийсал,

ортостатик гипотензи багтана.

Суправентрикуляр тахикардитай өвчтөний

75%-д толгой эргэлт мэдрэгддэг. Байршлын

гипотензи нь даралт бууруулах эм,

адреноблокатор, резерпин, шээс хөөх эм,

клонидин, леводопа, нейролептик,

антидепрессант, допаминерг бэлдмэлүүдийн

гаж нөлөөний улмаас үүсч болно. Ахимаг

насны хүмүүст илүү элбэг тохиолдоно.

Зураг 1: Зүрх судасны зохицуулгын алдагдал. Ортостатик гипотензи, байршлын тахикардийн

хамшинж ба мэдрэлийн шалтгаант синкопын цусны даралт огцом буурч, толгой эргэх,

пресинкоп/синкопын шинж илэрдэг бол цусны даралт ихсэхэд толгой эргэх шинж илрэхгүй.

Ортостатик гипотензийн үед 3 минут зогсоход

систолын даралт 20мм муб-аас, диастолын

даралт 10 мм муб-аас илүү буурна. Энэ үед

шинж тэмдэг илэрч, эсвэл шинж тэмдэг

илрэхгүй байж болно. (зураг 1) Шинж тэмдэг

бүхий ортостатик гипотензийн үед даралт

огцом буурна. Ахимаг насны хүмүүсийн 50%-

д дээрх шалгуур биелдэг. Эмчилгээ нь

шалтгаанаас хамаарна.

Зураг 2. Биеийн байрлал өөрчлөгдөх үеийн гемодинамик

Ортостатик гипотензийг дараах хэлбэрүүдэд

хуваана. Үүнд:

1. Зүрхний шалтгаант ортостатик

гипотензи. Зүрх шаардлага гарсан үед

зохих цусыг шахаж чадаагүйн улмаас

цусны даралт өсөх биш харин ч

буурдаг. Жишээ нь, зүрхний хэм

алдагдал, зүрхний дутагдал,

жирэмслэлтийн үед тохиолдоно.

2. Цусны эзэлхүүн багасснаас үүсэх

ортостатик гипотензи (цус багадалт,

үсгүйжих, диализ г.м)

3. Эмийн хамааралт ортостатик

гипотензи (даралт бууруулах эм,

адреноблокатор, резерпин, шээс хөөх

эм, клонидин, леводопа, нейролептик,

Page 42: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

42

антидепрессантууд, допаминэрг

бэлдмэлүүд)

4. Бөөрний дээд булчирхайн анхдагч

дутагдал. Глукокортикойдийн

(cortisone) дутагдлаас энэ шинж үүснэ.

Бараан арьстай, калийн хэмжээ өндөр

байх бөгөөд гипотиреоидизм, чихрийн

шижин, арьс цайх өвчинтэй хавсрана

(Salvatori, 2005).

5. Мэдрэлийн шалтгаант ортостатик

гипотензи

A. Мэдрэхүйн невропати (чихрийн

шижин, архи, тэмбүү, Холмс-

Эдийн хамшинж,

эндартерэктомийн дараах каротид

синусийн битүүрэл, Рилей-Дейн

хамшинж)

B. Төвийн хэлбэр

1) Шай-Драггерийн олон

тогтолцооны хатингирал (бараг

бүх тохиолдолд),

Паркинсонизмийн 5-50%-д

(Thaisetthawatkul et al, 2004;

Akaogi et al, 2009), Левийн биет

бүхий тэнэгрэлд 50% орчим

(Akaogi et al, 2009).

2) Уртавтар тархины харвалт,

гэмтэл

3) Верникийн хамшинж

C. Бусад хэлбэр:

1) Захын невропати, ялангуяа

чихрийн шижин, амилойдоз

2) Нугасны гэмтэл

3) Жинхэнэ автоном дутагдал

(PAF = pure autonomic failure) -

вегетатив дутмагшил буюу

идиопатик ортостатик

гипотензи. Эдгээр өвчтөнүүдэд

симпатик норадренэрг

мэдрэлжилтийн зүрхний

симпатик эсүүд цөөрсөн байдаг.

4) Паркинсоны өвчин: зангилааны

дараах симпатик денерваци.

Ийм өвчтөнүүдэд зүрхний

симпатик эсүүд цөөрсөн буюу

байхгүй байдаг.

5) Допамин бета-гидроксилазийн

дутагдал: автосом-рецессив

ховор удамшлын эмгэг бөгөөд

цусны сийвэнд адреналин ба

норадреналин байхгүй, харин

допамины хэмжээ эрс өндөр

байдаг. Цусны даралт хэт бага

байх, булчингийн гипотони,

гипотерми, гипогликэми болон

зовхи унжих шинжүүд илрэнэ.

6. Тодорхойгүй хэлбэр

A. Ортостатик мэдрэг байдал

(ихэвчлэн өсвөр насныханд

тохиолдоно)

B. Суурийн мигреньтэй хавсарсан

ортостатик мэдрэг байдал

C. Ортостатик гипотензи

хадгалагдах: вегетатив мэдрэлийн

тогтолцооны сульдлын улмаас 3-20

минут буюу түүнээс дээш

хугацаанд үргэлжилнэ.

Ортостатик гипотензийг хэвтээ болон босоо

байрлалд даралт, зүрхний цохилтыг хэмжиж

оношилно. Хэвтээгээс босоо байрлалд

шилжихэд систол/диастолын даралт 20/10 мм

муб-аас буурна. Хэвтээ байрлалд цусны

даралтыг хэмжээд, дараа нь босоо байрлалд

шилжүүлээд, 2 минут тутамд даралт, пульсыг

хэмжинэ (Tarazi and Fouad, 1983).

Өөр нэг оношлогооны арга нь ширээ босгох

арга (tilt table test) юм. Тусгай ор ашиглах энэ

аргаар биеийн байрлалыг 70 градус

хазайлгасны дараа цусны даралт, судасны

лугшилтыг хэмжинэ. (зураг 3) Судасны

лугшилтыг заавал тоолох хэрэгтэй. Даралт

буурахад судасны лугшилт өсөхгүй байх нь

мэдрэлийн шалтгаантай байж болохыг

илтгэнэ.

Зураг 3. Ширээ босгох сорилоор (tilt table test)

цусны даралт, судасны лугшилт хэмжиж

хянана.

Дотоод шүүрлийн шалтгаант толгойн

эргэлт

Толгой эргэлт үүсгэдэг дотоод шүүрлийн

эмгэгт чихрийн шижин, гипотиреоз багтана.

Чихрийн шижингийн гаралтай вегетатив

невропати, ортостатик гипотензи үүсдэг бол,

гипотиреозын үед толгой эргэлтийн өвөрмөц

Page 43: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

43

шалтгаан тодорхойлогдохгүй ч

вестибулопати, сонсгол буурах шинжүүд

хавсардаг. Толгой эргэлтийг ялган оношлох

явцад үүнийг зайлшгүй анхаарах хэрэгтэй.

Бамбай булчирхайн дутагдлын үед байнга

илрэх зовуурийн нэг бол толгой эргэлт юм.

Мэдрэхүйн олон төрлийн өгсөх ширхэгүүдийн

үхжил (Multiple Afferent Sensory Loss)

шалтгаант толгойн эргэлт

Үүдэвчийн тогтолцоо нь тайван ба

хөдөлгөөнт үе дэх орон зайн баримжааг

хангах, толгой биеийн хөдөлгөөний үед

харааг тогтвортой байлгах (vestibulo-ocular

reflex = VOR), их биеийн байрлал тогтоож буй

булчингийн тонусыг хянаж, зохицуулах

үүрэгтэй. Энэ зохицуулга нь маш нарийн

нийлмэл хяналтын механизм юм. Иймээс

толгой эргэх хөдлөлийн үед зөвхөн 1

тогтолцооний үйл алдагдах биш, харин олон

мэдрэхүйн үйл дутмагшиж, баримжаалал,

тэнцвэр алдагдана. Хараа муудсан (катаракт),

сонсгол муудсан (пресбиакузис), гүний

мэдрэхүй алдагдсан (захын невропати) ахимаг

настанд толгой эргэж маналзах нь илүү элбэг

тохиолдоно. Насжилтын улмаас үүдэвчийн

аппаратын үйл даамжран муудаж, сонсгол

бууралттай хавсарсны улмаас тэнцвэр алдаж,

пресбилибриум үүснэ.

Босоо байрлал нь мэдрэхүйн өгсөх

мэдээллийг саатуулснаас эрүүл залуу хүнд ч

гэсэн толгой эргэх мэдрэмж, эсвэл жинхэнэ

толгой эргэлтийг үүсгэдэг. Үүнд, тайван суух

үед орчны зүйлс эргэлдэж буй мэт гажуудал

(circular vection illusion) мэдрэгддэг. Нас

ахихад үүдэвчийн рецепторууд сөнөж,

үхжсэний улмаас толгой эргэж,

тэнцвэргүйднэ. Үүдэвчийн захын

тогтолцооны нэг талын эмгэгтэй холбоотой

тэнцвэргүйдэлд залуу хүн хялбархан дасан

зохицож, тэнцвэрийг сайжруулах чадвартай

байдаг. Харин настай хүмүүст үүдэвчийн

тогтолцооны үйл голчлон хоёр талд буурсан,

эсвэл төвийн аль нэг хэсгийн эмгэг

өөрчлөлтийн улмаас дасан зохицох чадвар

муу байх тул толгой эргэх, тэнцвэргүйдэх

зовуурь сайжирдаггүй.

Номзүй

1. Brandt T: Management of vestibular disorders. J

Neurol 2000; 247:491–499.

2. Fetter M: Assessing vestibular function: which

tests, when? J Neurol 2000;247:335–342.

3. Fife TD, Baloh RW: Disequilibrium of unknown

cause in older people. Ann Neurol 1993;34:694–

702.

4. Hotson JR, Baloh RW: Acute vestibular

syndrome. N Engl J Med 1998;339:680–686.

5. Nadol FB: Hearing loss. N Engl J Med

1993;329:1092–1102.

6. Bradley WG, Daroff RB, Fenichel GM, Jankovic

J: Neurology in Clinical Practice. 2009, p269

7. Akaogi, Y, Asahina M, et al.: Sudomotor, skin

vasomotor, and cardiovascular reflexes in 3

clinical forms of Lewy body disease. Neurology

2009/73(1):59-65.

8. Thaisetthawatkul P, Boeve BF, Benarroch EE,

Sandroni P, Ferman TJ, Petersen R, et

al. Autonomic dysfunction in dementia with Lewy

bodies. Neurology 2004;62:1804–1809.

9. Eggenberger E, Lovell DO, Lovell K: Vertigo

and Dizziness. Vestibular System Disorders –

Summary, HM513

10. Mundhenke М: Vertigo: A Common Problem in

Clinical Practice. Journal of Biomedical Therapy

2010/Vol. 4, No. 2, 17-21

11. Salvatori R: Adrenal insufficiency. JAMA

294:2481-2488

Systemic Causes of Vertigo

L.Enkhsaikhan1

1First Central Hospital of Mongolia, Department of Neurology

Systemic causes are discussed as a separate

category to include more widespread conditions

that secondarily affect peripheral or central

vestibular structures, or both, to produce vertigo.

Side effects of drug ingestion often cause

dizziness in the broadest definition of the term.

Vestibulotoxic drugs can produce true vertigo.

The dizziness produced by other drugs is more a

sense of weakness, disequilibration, or "fuzzy

headedness". The multiple causes of presyncope

or postural hypotension are often responsible for

complaints of vertigo or dizziness. Presyncope is

often described as lightheadedness and is actually

a common mechanism for dizziness or even

vertiginous sensations. Among the

endocrinopathies that cause disorders of

equilibration are diabetes and hypothyroidism.

The mechanism in diabetes is probably an

accompanying autonomic neuropathy and

orthostatic hypotension. The combination of

multiple sensory deficits can produce

disorientation or disequilibration that is

interpreted as dizziness or vertigo.

Page 44: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

44

ТАРХИНЫ ХАРВАЛТ ӨВЧНИЙ ЭРСДЭЛД

ИОГА БОЛОН БЯСАЛГАЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Б.Чойням1,С.Дүүрэнжаргал2

1,2-АШУҮИС-Эмзүй БиоАнагаахын сургууль

ТОВЧ УТГА:

Удиртгал: Энэхүү судалгаанд тархины харвалт өвчний суурь эрсдэл болох артерийн даралт

ихдэлтийг бууруулахад иог болон бясалгалын үзүүлэх нөлөөг судлав. Артерийн даралт ихдэлт

өвчнөөр өвчлөгсдийн 95%-с дээш хувь нь анхдагч даралт ихдэлт байдаг ба шалтгаан тодорхой бус

байдаг. Артерийн даралт ихдэлтэнд хүргэдэг хүчин зүйлүүд болон тус өвчнийг эмчилснээр тус

өвчнөөр өвчлөгсөд болон нас барагчдын тоог бууруулах боломжтой юм. Тус судалгаанд иога болон

бясалгалын артерийн даралт ихдэлтэнд нөлөөлөх нөлөөллийг судлахдаа артерийн даралт ихдэлтийн

хөнгөн зэргээс дунд зэрэг хүртэлх өвчинтэй өвчтөнүүдийг хамруулав.

Аргачлал: тус судалгаанд артерийн даралт бууруулах эмийг Иоганидра бясалгалтай хамт

хэрэглэдэг 15 өвчтөн (a), артерийн даралт бууруулах эмийг дангаар нь хэрэглэдэг 15 өвчтөн(b)-г

хамруулав. Эхний бүлэг өвчтөнгүүд Иоганидра бясалгалаар өдөр бүр өглөө оройдоо 45 минутын

турш хичээллэв. Хэмжилтүүдийг судалгаа эхлэхийн өмнө болон судалгаа эхэлснээс 3 сарын дараа

хийж үзэв.

Үр дүн, дүгнэлт: Уг судалгааны дүнгээс харахад иоганидрагаар хичээллэсэн хүмүүсийн

артерийн даралт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байв (p<0.01). Артерийн даралт ихдэлтийн

хөнгөн зэргээс дунд зэрэг хүртэлх өвчинтэй өвчтөнгүүдэд иоганидра бясалгалыг артерийн даралт

бууруулах эмтэй хамт хавсарсан эмчилгээ болгон хэрэглэх боломжтой байна.

Түлхүүр үгс: Артерийн даралт бууруулах эм, Цусны даралт, Артерийн даралт ихдэлт,

Иоганидра

УДИРТГАЛ

Артерийн даралт ихдэлт нь зүрх

судасны өвчний хамгийн нийтлэг өвчин

бөгөөд дэлхий дээр нийт нэг сая гаруй хүн уг

өвчнөөр өвчлөөд байгаа ба түүний хамгийн

гол хүндрэл бол тархины харвалт юм. Энэ

өвчин нь харвалт, зүрхний шигдээс, зүрхний

дутагдал, бөөрний үйл ажиллагааны алдагдал,

сохролд хүргэх гол шалтгаан болдог. Энэтхэгт

харвалтаас болж нас барсан нийт тохиолдлын

57% нь, зүрхний өвчний улмаас нас барсан

нийт тохиолдлын 24% нь артерийн даралт

ихдэлтээс шалтгаалж байна.

Мөн даралт ихдэлтийг шалтгаанаар нь

эссенциальный буюу анхдагч, хоёрдогч гэж 2

хувааж авч үздэг. Анхдагч даралт ихдэлтийн

шалтгаан нь тодорхойгүй бөгөөд удам дагах

хандлага өндөртэй байдаг байна.

Артерийн даралт ихдэлтийн 95%-с

дээш хувь нь анхдагч даралт ихдэлт байдаг ба

шалтгаан нь тодорхой бус байдаг.Цөөхөн хувь

нь л тодорхой нэг шалтгаантай байдаг ба энэ

төрлийн даралт ихдэлт нь хоёрдогч даралт

ихдэлтэнд ордог байна. Артерийн даралт

ихдэлтийг эмчлэх, шалтгааныг арилгах нь уг

өвчнөөр өвчлөгсөд болон нас барагчдын тоог

бууруулах юм.

Артерийн даралт ихдэлт нь ихэвчлэн

амархан эмчлэгддэг боловч эмчилгээний үр

дүнг барихад хүндрэлтэй насан туршид

үргэлжилдэг өвчин юм. Артерийн даралт

ихдэлтийн зэргээс шалтгаалж ангиотензин

хувиргагч ферментийг саатуулагч, бета-

хориглогч, кальцийн сувгийг хориглогч, шээс

хөөх болон альфа рецепторуудыг хориглогч

зэрэг бүлгийн эмүүдээс сонгон хэрэглэдэг.

Гэвч ихэнх тохиолдолд цусны даралтыг

хянахын тулд хоёр болон түүнээс дээш эмийг

хослуулан хэрэглэх шаардлагатай болдог.

Ингэж эмийг хослуулан хэрэглэхэд эм

хоорондын сөрөг нөлөө ихтэйгээс гадна хэсэг

газрын гаж нөлөө илэрдэг байна.

Зонхилон тохиолддог гаж

нөлөөнүүдэд хий ханиалгах, хөлийн хаван,

ядаргаа, бэлгийн сулрал, ойр ойрхон шээх,

нойргүйдэл, эм хэрэглэсний дараа эрт болон

хожуу үед артерийн даралт буурах зэрэг

орно. Артерийн даралт ихдэлтийн

эмчилгээний үр дүнгийн байдалд өвчтний

өөрийн хичээл зүтгэл, өвчнөө ухамсарласан

байдал болон хэрэглэж буй эмийн гаж нөлөө

зэрэг нь ихээхэн нөлөөлдөг. Эмийн гаж нөлөө

нь өвчтний эрүүл мэнд, амьдралын чанарт

нөлөөлдөг бөгөөд эмчилгээг тасалдуулах

нөхцөл болдог байна. Мөн түүнчлэн артерийн

Page 45: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

45

даралт бууруулах эмийн үнэ өндөр байдгаас

цөөн хүмүүс л артерийн даралтаа хянаж

чаддаг. Иймээс артерийн даралт ихсэлтээс

урьдчилан сэргийлэх, уг өвчнийг эмгүйгээр

эмчлэх болон эмийн эмчилгээтэй хавсран

артерийн даралтыг бууруулахад амьдарлын

хэв маягаа өөрчлөх нь өндөр ач холбогдолтой

юм. Харамсалтай нь хоолны дэглэм болон

дасгал хөдөлгөөнөөр удаан хугацаанд

артерийн даралт ихдэлтийг хянах нь тийм ч үр

нөлөө сайн биш байна.

Цусны даралтыг хэвийн түвшинд

барих эмийн бус шинэ арга болох Иога болон

Бясалгалын нөлөөллийг уг судалгаа судлах

юм. Уг аргыг эмчилгээний өөр нэгэн арга

болгон хэрэглэх туршлага улам бүр

нэмэгдсээр байна. Иога болон бясалгал нь хор

нөлөө байхгүй, сурахад хялбар, үнэ хямд

төдийгүй хэсгийн гаж нөлөө байхгүй бие

махбодийг тайвшруулах арга юм.

Артерийн даралт ихдэлтийн

эмчилгээнд иога, бясалгалын аргыг

хэрэглэхийг эрдэмтдийн судалгаанууд санал

болгосоор байгаа ч одоохондоо энэ аргыг

анагаах ухааны мэргэжилтнүүдийн зүгээс

стандард тогтоож баталгаажуулаагүй байна.

Иймэээс иога бясалгал нь анхдагч артерийн

даралт ихдэлтэнд хэрхэн нөлөөлж буйг

харуулахын тулд уг судалгааг явуулав.

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Анхдагч артерийн даралт ихдэлтийн

улмаас биемахбодийн олон эрхтний цусны

урсгал өөрчлөгддөг төдийгүй зүүн ховдолд

ихээхэн ачаалал өгдөг. Ихэнхидээ эдгээр

өвчтөнгүүд нь артерийн даралт бууруулах эм

хэрэглэдэг.

Уг судалгаа нь цусны даралтыг

бууруулах эмийн тунг багасгах, гаж

нөлөөллийг бууруулахад иога болон бясалгал

(Важрасана, Сукасана, Шавасана, Пранаяама,

“Ом” бясалгал, болон Иоганидра) хэрхэн

нөлөөлж буйг судлана.

МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ

Судалгаанд 45-65 насны артерийн

даралт ихдэлттэй, даралт бууруулах эм

хэрэглэдэг нийт 30 хүнийг хамруулав.

Өвчний түүхэнд хэдэн жил артерийн даралт

ихтэй байгаа болон удамшлын түүх, хэр удаан

эм ууж байгаа, хэрэглэж буй эмийн бүлэг, тун,

харшилтай эсэх зэргийг авч үзэв. Судалгааны

өмнө хоёрдугаар хэлбэрийн даралт ихдэлтийг

үгүйсгэх зорилгоор бүх оролцогчдод цусны

дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн

шинжилгээ авч эрүүл мэндийн дэлгэрэнгүй

үзлэг хийв.

Үндсэн үзүүлэлтүүдэд биеийн

жингийн индекс, цусан дахь өөхний хэмжээ,

өлөн үеийн болон хоол идсэний дараах цусан

дах чихрийн хэмжээ болон хэрэглэж буй

эмийн бүлэг, тунг оруулав. Ёсзүйн хорооны

зөвшөөрөл болон оролцогчдоос таниулсан

зөвшөөрөл авав. Судалгаанд оролцож болох

өвчтөнүүдийг сонгож, тэдгээрийг сонгогдох

шалгуурын дагуу хоёр бүлэг болгон судалгааг

хийв.

Бүлэг I: (судалгааны)

Иога болон эмийн эмчилгээг

хавсруулан хэрэглэж буй арван таван өвчтөн

Бүлэг II: (хяналтын )

Зөвхөн артерийн даралт бууруулах эм

хэрэглэж буй арван таван өвчтөн

Иогийн бас нэг төрөл болох

Шавасанагаар хичээллэсэний дараах

артерийн даралтын өөрчлөлтийг судалсан

олон судалгаан дээр ч мөн адил үр дүн гарсан

байна. Уг судалгаануудад артерийн даралт

буухдаа диастолын даралт нь систолын

даралтаасаа илүүгээр буурсан үзүүлэлт гарсан

байв [14,15]. Энэ нь оюун бодлос илүү

булчингийн үйл ажиллгаанд чиглэсэнтэй

холбоотой юм. Адер Алигийн дүгнэснээр

иогийн эмчилгээг дангаар нь хийсэн

тохиолдолд диастолын даралт илүү буурч

буурч, харин иога болон бясалгалын

хавсарсан эмчилгээ нь систолын даралтыг

илүү бууруулдаг байна.

Иоганидра бол бясалгал болон

тайвширлын хавсарсан арга бөгөөд хүний бие

махбодиос илүү оюун ухааныг чиглэсэн

Page 46: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

46

байдаг юм. Тархины симпатикийн

идэвхижлийг бууруулах нь хамгийн чухал үйл

явц бөгөөд үүний дүнд систолын даралт ч

буурах юм. Уг судалгаанд артерийн даралт

ихдэлтийн хөнгөн зэргээс дунд зэрэгтэй, эм

хэрэглэдэг өвчтөнүүдийг иоганидрагаар

хичээллүүлж судалсан ба үр дүнд нь артерийн

даралт мэдэгдэхүйц хэмжээнд буусан юм.

Судалгааны дүнд буусан артерийн даралтын

хэмжээ нь дан ганц бясалгалаар

хичээллэснээс илүүгээр буурсан байв. Иймээс

уг аргаар илүү олон хүнийг хамруулж, илүү

удаан хугацаагаар судалгаа хийвэл гарах ач

холбогдол бүхий үр дүн илүү гарч болох юм.

Андрейгийн [17]-н хийсэн

судалгаагаар эмчилгээ явуулсан 3 сарын

хугацаа болон түүний дараа ч цусны даралтын

дундаж бууралт 10мм.м.у.б-с ч ихээр буурсан

явдал нь эмнэлзүйн хувьд чухал ач

холбогдолтой гарчээ. Иога, булчин суллах

арга, бясалгал гэх мэт бие оюун ухааны

олонтөрлийн эмгүй эмчилгээнүүд нь

артерийн даралтыг бууруулахад чухал ач

холбогдолтойг эдгээр бүх судалгаанууд

харуулж байгаа юм. Иоганидра дээр хийсэн

саяын судалгааны дүнд цусны даралтын

дундаж бууралт 22/14мм.м.у.б байгаа нь

чухал өөрчлөлт бөгөөд иоганидраг артерийн

даралт бууруулах сонголтот болон эмийн

эмчилгээтэй хавсарсан эмчилгээнд оруулах

боломжтой байгааг харуулж байна.Мөн

түүнчлэн Австралийн Үндэсний Цусны

Даралтын судалгаагаар артерийн даралтын

менежментийн анхан шатны тусламж болох

тиазидын бүлгийн шээс хөөх эмээр нийт

даралт ихдэлттэй хүмүүсийн дөнгөж 30% нь л

даралтаа хянаж чаддаг байна.

Артерийн даралт бууруулах олон эмийг

хавсран хэрэглэдэг өвчтөнгүүдэд хийсэн

судалгаагаар тэдгээр хүмүүс даралт

бууруулах нэг эмийг хэрэглэх нь үр дүнгүй

байсан байна. Брөвнштэйн болон Демберт

нарын артерийн даралт ихсэлтийн дунд

зэрэгтэй өвчтөнгүүдэд хийсэн судалгаагаар

тиазидын бүлгийн эм хэрэглээд үр дүнгүй

байсан өвчтөнгүүдэд иогийн тайвшруулах

эмчилгээний дараа диастолын даралт нь

мэдэгдэхүйц ач холбогдолтойгоор буурсан

аж. Мөн тэд иогийн тайвшруулах эмчилгээг

артерийн даралт ихдэлтийн дунд зэрэгтэй

өвчтөнгүүдэд сонголтот эмчилгээгээр

ашиглахийг санал болгосон байна. Тиймээс

иога эмчилгээ нь эмийн эмчилгээг дэмжиж,

хослох ба эмийн тунг бууруулж чадахуйц

эмчилгээ юм. Ийм учраас артерийн даралт

ихдэлтийн дундаас хүнд зэрэгтэй

өвчтөнгүүдэд артерийн даралтыг бууруулах

зорилгоор иоганидраг эмийн эмчилгээтэй

хавсран хэрэглэх боломжтой юм.

ДҮГНЭЛТ

Уг тохиолдол хяналтын судалгаа нь

иога болон бясалгал нь анхдагч артерийн

даралт ихдэлтэнд хэрхэн нөлөөлж байгааг

артерийн даралтын, зүрхний цохилт, амьсгал

гаргалтын хэмжээ, биеийн жингийн индекс,

цусан дахь өөх тосны өөрчлөлтөнд

тулгуурлан тодорхойлов. Судалгааны

өгөгдөлд харьцуулсан Т-тестийн аргыг

ашиглан дүгнэлт хийхэд зүрхний цохилтын

тоо, хэвтээ, суугаа, босоо байрлалд хэмжсэн

артерийн даралтын хэмжээ мэдэгдэхүйц ач

холбогдолтойгоор буурсан байлаа. Харин

цусан дахь өөх тосны хэмжээ, амьсгал

гаргалтын хэмжээ, биеийн жингийн индекст

онц өөрчлөлт гарсангүй. Судалгааны үр

дүнгээс харахад иогийн арга техникийг

артерийн даралт ихдэлтийн дундаас хүнд

түвшинтэй өвчтөнгүүдийн эмийн эмчилгээтэй

хавсарч ашиглах боломжтой байна. Мөн

бясалгал болон булчин суллах аргын нэг

төрөл Иоганидраг артерийн даралт ихдэлтийн

дунд зэрэгтэй өвчтөнгүүдэд эмийн эмчилгээ

эхлэхээс өмнө ашиглах боломжтой юм.

Түүнчлэн артерийн даралт ихдэлтийн удамтай

болон артерийн даралт ихдэлтийн өмнөх

шатны хүмүүст амьдарлын хэв маягаа

дээшлүүлэх эмчилгээний арга болж чадна.

ABSTRACT

Introduction: Meditation is a technique of

achieving harmony between the physical, mental,

intellectual and spiritual personalities of man.

Rajyoga is one of the techniques of meditation

where a flow of thoughts is encouraged thus using

mind in a natural way. Meditation has a number

of positive effects on the physiology of human

body. It has shown to reduce diastolic blood

pressure, systolic blood pressure, heart rate and

serum cholesterol levels thus reducing the risk of

coronary artery disease.

Aims and Objectives: This study aims to

highlight hemodynamic effects of meditation by

studying its impact on blood pressure, heart rate

and ECG.

Materials and Methods: The study was

conducted on 100 healthy subjects (50 meditators

and 50 non-meditators) from Brahma Kumari

Ashram. They were further subgrouped on the

basis of their sex, age and duration for which they

had been practicing yoga. A detailed history was

taken and detailed general physical examination

was conducted on all of them. Anthropometric

measurements were taken. Systolic and diastolic

Page 47: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

47

blood pressures, heart rate and ECG was recorded

in all of them. Data was collected and statistically

analyzed to achieve the results.

Results: The mean heart rate, systolic blood

pressure, diastolic blood pressure, heart rate were

significantly lower in subjects who practised

meditation regularly than in subjects who did not.

ECG did not show any significant change except

for decreased heart rate in meditators.

Conclusions: Coronary Heart Disease remains

one of the most important causes of morbidity

and mortality in Indian population. Yoga and

Meditation, given its positive effects on

physiology of human body, if practiced regularly,

can emerge as one of the

important non-pharmacological method of

prevention of heart disease.

References [1] Deepa t., gowri sethu, n.Thirrunavukkarasu Effect of

Yoga and Meditation on Mild to Moderate Essential

Hypertensives Journal of Clinical and Diagnostic Research. 2012 February, Vol-6(1): 21-26 [2] Neuberry CR. Tension and relaxation in the individual.

Int.Dent.J.1972;29(2):173-82.

[3] Kaplan NM. The deadly quartet. Arch. Intern. Med.1989;

149: 1514.

[4] Gordon DJ, Probstfield JL and Garrison RJ. High density

lipoprotein cholesterol and cardiovascular disease.

Circulation.1989; 79:8.

[5] Lang R, Dehof K, Meurer KA, Kaufmann W.

Sympathetic activity and transcendental meditation. J.

Neural. Transm. 1975; 44 (1-2): 117-35

[6] Cuthbert B, Kristeller J, Simons R, Hodes R, Lang PJ.

Strategies of arousal control: biofeedback, meditation and

motivation. J. Exp.Physiol. Gen.1981; 110(4): 518-46 .

[7] Patel C, Marmot MG, Terry DJ, Carruthers M, Hunt B,

Patel M. Trial of relaxation in reducing the coronary risk:

Four year follow up. Br Med J(Clin Res Ed).1985;

290(6475):1103-6.

[8] Scneider RH, Staggers F, Alexander CN, Sheppard W. A

randomized controlled trial of stress reduction in older

African Americans. Hypertension 1995; 26 (5): 820-7.

[9] Wenneberg SR, Schneider RH, Walton KG, Maclean

CR, Levitsky DK.A controlled study on the effects of the

transcendental meditation program on the cardiovascular

reactivity and ambulatory blood pressure. Int. J.

Neurosci.1997; 89 (1-2) :15-28.

[10] Bhargava R, Gogate MG, Mascarenhas JF. Autonomic

responses to breathholding and its variations following

pranayam. Ind J.Physiol.Pharmacol.1998;32(4):257-263.

[11] Jenving R, Wallace RK, Beidibach M. The physiology

of meditation: a review; a wakeful, hypometabolic integrated

response. Neurosci.biobehav Rev 1992;16(3):415-424.

[12] Vyas R, Dikshit N. Effect of mеditation on the

respiratory system, the cardiovascular system and the lipid

profile. Indian J Physiol Pharmacol2002 Oct;46(4): 487-91.

[13] Murthy SN, Rao NS, Navdkumar B, Kadam A. Role of

naturе path and yoga in the management of hypertension.

Complement Ther Clin Pract 2011 Feb;17(1):9-12.

[14] Cooper MJ, Aygen MM. A relaxation technique in the

management of hypercholesterolemia. J Human Stress 1979

Dec;5(4): 24-27.

[15] Chakrabarty, Ghosh, Sahana. Physiological changes

during meditation. In: Chakrabarti, Ghosh and Sahana’s

Human Physiology. 2nd edition. The New Book Stall,

Calcutta. India 1984; 1236-44.

[16] Wenger MA, Bagchi BK, Anand BK. Voluntary

controls of the heart and pulse. Circulation 1961 Dec 24;

1319-25.

[17] Anand BK, Chhina GS, Singh B. Investigations on

yogis who claimed to stop their heart beat. Indian J Med

Res.1961; 49(1): 90-94.

[18] Patel CH. Biofeedback aided relaxation and meditation

in the management of hypertension. Biofeedback Self Regul

1977; 2 (1): 1-41.

[19] Hafner RJ. Psychological treatment of essential

hypertension: a controlled comparison of meditation plus

biofeedback. Biofeedback Self Regul 1982;7(3): 305-16.

Page 48: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

48

ШУГТЭ-ИЙН МЭДРЭЛ СУДЛАЛЫН ТАСГИЙН

ХӨГЖИЖ ИРСЭН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Байгуулагдсан түүх: П.Н.Шастины улсын

гуравдугаар төв эмнэлэг нь 1954 онд

байгууллагдсанаас хойших хөгжлийн

түүхэндээ Монгол улсын эрүүл мэндийн

салбарт мэргэшсэн эмч, эмнэлгийн

мэргэжилтэн, албан хаагчдыг бэлтгэхэд

тэргүүлэн оролцож яваа эрдэм, ажлын эх

уурхай билээ. Энэ их айлын гал тогоонд

боловсорч гарсан олон тасгуудын нэг бол

Мэдрэл судлалын тасаг юм. Тус тасаг нь 1964

оны 10 сарын 14-нд одоогийн П.Н.Шастины

төв эмнэлгийн харъяанд “Голын больниц”

хэмээн нэрлэгддэг Туул голын хойд хөвөөнөө

аж үйлдвэрийн комбинатын баруун талд

байрлах дан жижиг цагаан байшинд анх бие

даасан тасаг болж 60 ортой, 3 эмч, 4 сувилагч,

4 асрагч бүхий 17 ажиллагсадтай ажиллаж

эхэлжээ. Тасгийн анхны эрхлэгчээр

Х.Цэвэлээ, ординатор эмчээр Мягмарсүрэн,

Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй үйл

ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1965 оны үерийн үед Гандангийн

хүүхдийн больницад нүүн очиж, 1968 онд

бөөрний тасагтай хамт галын депогийн зүүн

талд хүнсний дэлгүүрийн дээд талд, хэвлэх

үйлдвэрийн байранд /төв музейн ар талд/

нүүн орсон. Улмаар 1970 онд музейн ар талын

цэцэрлэгийн 2 давхар байранд дотрын

тасагтай хамт 70 ортой ажиллаж байгаад, 1985

онд одоогийн төв байрнаа 50-ортойгоор

шилжиж ирсэн. 1999 оноос 55 ортой, 2000

оноос 45 ортой, 2003 -2013 он хүртэл 40 ортой

ажиллаж байгаад, 2014 оны 1 сараас 30 ортой

тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдүгээ мэдрэл судлалын чиглэлээр улсын

хэмжээнд лавлагаа, тусламж үйлчилгээ

үзүүлдэг төв болтлоо өргөжин хөгжиж байгаа

ба тус тасгаас Улсын анхны Харвалтын

тасаг ДЭМБ, МСС-ын дэмжлэгтэйгээр 2013

оны 11 дүгээр сард 20 ортой бие даасан тасаг

/А” хэсэг – харвалтын эрчимт эмчилгээний

хэсэг, Б” хэсэг-эрчимтийн дараах хэсэг/ болон

салбарлан хөгжиж үйл ажиллагаа явуулж

байна.

Мэдрэлийн тасаг нь Монголын мэдрэл

судлалыг үндэслэгч, мэдрэлийн анхны

мэргэжилтэн, эрдэмтэн, тасгийн анхны зөвлөх

эмч Г.Лодон багшийн санаачлагаар үүсгэн

байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа

мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч

мэргэжилтэн бэлтгэх сургалт судалгааны гол

төв болж 1965 оноос анх мэдрэлийн албаны

ууган багш нарын нэг доцент Д.Равдандорж

эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлыг

эхлүүлж байсан. Энэ үед ЗХУ-ын

мэргэжилтэн доктор Е.П.Загоровский уригдан

ирж хичээл зааж, зөвлөгөө өгөх, онол

практикийн бага хурал хийх зэрэг нь мэдрэл

судлалын шинжлэх ухааны хөгжилд ихээхэн

түлхэц болсон юм.

1965-1970 онд тархины судасны өвөрмөц

үрэвсэл, эмнэл зүй, оношилогоо, эмчилгээний

чиг хандлагыг боловсруулж, 1970-1975 онд

вегетатив мэдрэлийн системийн эмгэгшил,

түүний клиник шинж тэмдэг,оношилгооны

өвөрмөц арга, эмчилгээний стандартчилал

боловсруулсан. 2014 онд Харвалтын

удирдамжтай холбоотой сургалтын гарын

авлага, протокол, журмыг шинээр

боловсруулан гаргасан.

Мөн 1966 онд мэс заслын тэнхимийн ууган

багш, доктор Ж.Хайрулла, тасгийн зөвлөх эмч

Г.Лодон нар тархины хавдартай өвчтөнд

анхны мэс засал эмчилгээ хийсэн нь манай

тасагтай 40 гаруй жил хамтран ажиллаж

байгаа мэдрэлийн мэс заслын тасаг үүсэн

байгуулагдах үндэс болжээ. Энэ үеэс

пневмоинсуфляцийг анх мэдрэлийн практикт

нэвтрүүлсэн нь эмчилгээ оношилгооны чухал

ач холбогдолтойд тооцогдож байв.

Д.Равдандорж 1971 онд “Мэдрэлийн

тэмбүүгийн судасны хэлбэр, түүнийг

Монголын нөхцөлд бициллинээр эмчилсний

үр дүн” сэдвээр АУ-ны докторын зэрэг,

Л.Жамсран 1979 онд “Гэдэсний шархлаа

өвчний үеийн мэдрэлийн шинж тэмдэг”

сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний цол

тус тус хамгаалж мөн өөрийн орны анагаах

ухааны салбарт ПЭГ, хөгжим эмчилгээг

нэвтрүүлж оновчтой саналын үнэмлэх авсан

юм. Ийнхүү 1970- аад оноос тархины судасны

эмгэг, эмнэл зүйн хэв шинж, оношлогоо,

Page 49: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

49

эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудал

зэргийг системтэй, дэс дараатай судлаж ирсэн

нь үе үеийн мэдрэлийн эмч нарын нарийн

мэргэжлийн үндсэн үйл ажиллагааны

мөрдлөг, чиг баримжаа болж, цаашдын

судалгаа шинжилгээний эх сурвалж болсон

билээ. Мөн тархины харвалттай өвчтөний

эмчилгээ үйлчилгээ, түргэн тусламжийг

сайжруулах зорилгоор тус тасгийн эмч нар

103 буюу яаралтай түргэн тусламжийн төвтэй

хамтран ажиллаж, энэ үүргийг манай тасгийн

эмч Ж.Гэрэл анхлан гүйцэтгэж, хожим нь

өнөөгийн инсульт-бригад болон өргөжсөн.

Зөвлөх эмч Д.Баасанжав нь 1970-аад оноос

ЭЭГ-ийн шинжилгээг анх нэвтрүүлж,

“Тархины судасны өвчний зарим хэлбэрийг

судлахад тархины цахилгаан идэвхижлийн

тооны илэрхийлэлийн холбогдол” сэдвээр

1973 онд Москва хотноо АУ-ны докторын

зэргийг хамгаалж эмнэл зүйн практикт

тархины цахилгаан бичлэгийн аргыг өргөн

нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн.

1982 онд Абденбай даргын тушаалаар тус

эмнэлгийн мэдрэлийн тасгийн харьяанд ЭЭГ-

ийн анхны кабинет байгуулагдаж, анхны

мэргэшсэн эмчээр нь Р.Сувд эмч 2005 он

хүртэл ажиллаж байхдаа

“Электроэнцефалографын шинжилгээг

клиникийн эмнэлгийн кабинетийн хэмжээнд

зохион байгуулж нэвтрүүлэх арга нэртэй

тэргүүн туршлага, шинжлэх ухаан техникийн

ололтыг санаачлан ажиллаж манай улсын

эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлсэн

нь чухал ач холбогдолтой зүйл болж ЭХЯ-аас

олгосон “Анх санаачлан нэвтрүүлэгч”–ийн

122 тоот гэрчилгээг авч байжээ.

Мөн тус тасгийн эмчээр ажиллаж байсан

Д.Баярмаа нь энэ шинжилгээг улам

өргөжүүлж Москва хотноо 2004 онд

“Эпилепсийн уналтын үндсэн хэлбэрүүдийн

үе дэх эпилепсийн тогтолцооны үйлийн

байдал сэдвээр АУ-докторын зэрэг хамгаалж

одоо Монголд анх удаа нярай, нялхасын

нойрны ЭЭГ шинжилгээг хийж байна. Тэрээр

2005 онд “Эпилепсийн бичил төв” байгуулан

уналт таталттай өвчтөний эмчилгээ

оношилгоо,тэдгээр хүмүүсийн амьдралын

чанар, чадамжийг дээшлүүлэх сургалт

судалгаа явуулж зарим аргачлал зөвлөмжийг

тасралтгүй гаргасаар байгаа билээ.

1980- аад оны дунд үеэс тус тасгийн үйл

ажиллагаанд Компьютер томографи, 1990-ээд

оны сүүлээр тархины судасны хэт авиан

оношлогоо зэрэг аргууд нэвтэрснээр

эмчлүүлэгчдийн оношлогоо, эмчилгээний

чанарт ихээхэн эргэлт гарсан юм.

1990-2000 онд мэдрэл булчингийн зарим

ховор тохиолдох өвчин, мэдрэл халдварын

болон миелингүйжих эмгэгүүд түүний эмнэл

зүйн онцлог, эмчилгээний зарим асуудлыг

АУХ-ийн мэдрэлийн сектортой хамтран

судалж, Монголын мэдрэл судлалын хөгжилд

тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулсаар

байна. Мөн 1996-1998 онуудад харвалттай

өвчтөнүүдэд үзүүлэх эрчимт эмчилгээний

тусламжийг сайжруулах зорилгоор

“Инсультийн блок” нээн ажиллуулж байсан

нь тухайн үеийн эмчилгээ сувилгааны

хамгийн дэвшилтэт арга болж, 2004 онд

мэдрэлийн өвчтөний төрөлжсөн сувилгааны

аргачлалыг боловсруулж, ашигтай загварын

гэрчилгээ авч, сургалтын гарын авлага кино

хийсэн.

2011-2013 онд мэдрэлийн тасгийн эмч

нар анагаах ухааны хүрээлэнгийн мэдрэлийн

сектортой хамтран, тархины харвалтын дотор

“бага харвалт” гэдэг ойлголтыг бататган ,

түүний оношлогооны хэлбэрүүд /ишеми,

геморраги г,м/-ийг тэдгээрийн оношлогооны

шалгууруудыг боловсруулсан нь тархины

харвалт том харвалт болж хүндрэхээс

сэргийлэх зарчимд чухал шинэлэг үзэл

баримтлал болж практикт нэвтэрч байна.

Мөн мэдрэл судлалын тасаг нь анагаах

ухааны хүрээлэнтэй хамтран ажилласан нь

ихээхэн үр дүнтэй болж оношилгоо

эмчилгээний олон чухал концепци –үзэл

баримтлал, аргуудыг эзэмшин, мэдрэлийн

өвчний онош эмчилгээг оновчтой болгох,

өндөр түвшинд хүргэхээр томоохон ахиц

дэвшил гаргаж байгаа нь Монголын анагаах

ухааны мэдрэлийн салбар харьцангуй

хурдацтай урагшлан дэлхийн түвшний

болоход гол хөдөлгүүр болж байна.

1965 оноос мэдрэлийн эмчийн мэргэжил

олгох анхны 6 сарын курс хичээллэж эхэлсэн

тэр үеэс хойш мэдрэлийн эмч бэлдэх богино

хугацааны сургалтууд болоод резидентийн

сургалтыг тасралтгүй явуулж байна.

Page 50: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

50

1969-1971 онд Мэдрэл судлалын тэнхим тус

эмнэлгийн мэдрэлийн тасаг дээр баазлан

Г.Цагаанхүү багш ажиллаж, сургалт явуулж

байгаад 1971 онд нэгдүгээр эмнэлгийн шинэ

байр ашиглалтанд ороход нүүж тэнхим тэнд

байрлах болжээ.

2001 оноос хойшхи зөвхөн резидентийн

сургалтаараа 100 гаруй мэдрэлийн эмчийн

мэргэжил эзэмшүүлсэн. Ийнхүү мэдрэл

судлалын бүхий л асуудалд тус тасаг нь улсын

хэмжээний шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж

байгаа нь үе үеийн тасгийн эрхлэгч, эмч,

ажилчдын хөдөлмөр зүтгэл, тэдний

мэргэжлийн цар хүрээ, мэдлэг чадвартай

холбоотой юм. Тасгийн эмч, сувилагчид нь

“Дэлхийн мэдрэлийн эмч нарын холбоо”,

“Дэлхийн нейрореабилитацийн холбоо”,

“Монголын мэдрэлийн эмч нарын

нийгэмлэг”, “Монголын сувилагчдын

нийгэмлэгийн гишүүн” ба ХБНГУ-н Ульм,

Халле хотын мэдрэлийн төв эмнэлэг, Тайвань

улсын Үндэсний их сургуулийн төв эмнэлэг,

Хятадын АУИС-н төв эмнэлэг, Солонгосын

Ионсей, Самсунг, Северенсе эмнэлэг болон

ОХУ, Япон, АНУ-ын мэргэжил нэгт эмч

нартай хамтран ажиллаж суралцсаар байна.

Мэдрэлийн тасагт жилдээ 1300-1500

эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, амбулаториор

20000 гаруй үйлчлүүлэгчдэд лавлагаа

тусламж үйлчилгээ зөвлөгөө өгч, улсын

хэмжээний оношлогоо эмчилгээний асуудлыг

шийдэн, орчин үеийн техник технологи,

нотолгоонд суурьласан эмчилгээ

оношлогооны шинэ арга барилыг нэвтрүүлж

дэлхийн стандартад дүйцэхүйц эмнэлгийн

тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй,

үйлчлүүлэгчдийг дээдэлсэн үйлчилгээг

үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Өнөөдөр: Мэдрэл судлалын тасагт зөвлөх эмч

ШУ-ны Гавъяат Ажилтан Шинжлэх Ухааны

доктор, профессор Д.Баасанжав, Мэдрэлийн

төвийн дарга, АУ-ны ахлах зэргийн эмч, АУ-

ны магистр, клиникийн профессор

П.Алтанцэцэг, Тасгийн эрхлэгч, МУ-

тэргүүлэх зэргийн эмч, АУ магистр

С.Дариймаа, Харвалтын тасгийн эрхлэгч,

Клиникийн профессор, МУ-ын тэргүүлэх

зэргийн эмч, АУ-ы магистр Ж.Ариунаа,

мэдрэлийн тасгийн их эмчээр АУ-ны доктор

Н.Лхамцоо, МУ-ахлах зэргийн эмч, АУ-ны

магистр М.Ичинхорлоо, Г.Байгалмаа,

М.Ууганбилэг, Анагаах ухааны магистр

П.Бурмаа, Ц.Бямбасүрэн, их эмч

Д.Гэрэлтогтох, их эмч Г.Наранчимэг,

Ө.Сараа, Т.Мандах, Г.Түвшинжаргал, О.Туул,

Т.Баасандорж, Тасгийн ахлах сувилагч, АУ-

ны ахлах зэргийн сувилагч, СУБакалавр

П.Эрдэнэ, тасгийн сувилагч АУ-ны тэргүүлэх

зэргийн сувилагч, Б.Оюунчимэг, АУ-ны ахлах

зэргийн сувилагч Л.Дэлгэрбаяр, АУ-ны ахлах

зэргийн сувилагч Д.Энх-амгалан, Д.Наран,

Д.Энхцэцэг, Г.Баярцэцэг, А.Одончимэг,

О.Болормаа, Б.Болорцэцэг, Г.Даваасүрэн,

Ц.Лхагвасүрэн П.Бүрэн, М.Үнэнбат,

Г.Алтантогос, Б.Батцэцэг, нарын гар сэтгэл

нийлсэн баг хамт олон хүн ардынхаа эрүүл

мэндийн манаанд зогсон ажиллаж байна.

Тус тасагт ажиллаж байсан эмч нар

Х.Цэвэлээ, Н.Дэжид, Л.Жамсран,

Д.Цэрэннадмид, С.Бадамдорж,

Ц.Гончигсүрэн, Н.Нинжил, Д.Дашжамц,

С.Лхагвасүрэн, зөвлөх эмч Д.Өлзийбаяр, их

эмч Ц.Нямаа, Р.Цогт, С.Сувд, Ж.Гэрэл,

Х.Батия, С.Ган-Очир, Б.Бадамханд, Аня,

А.Сарантуяа, сувилагч Д.Цэнд, М.Мөнзөв,

Д.Бира, А.Дуламсүрэн, Ж.Оюунчимэг,

Д.Цэрэндорж, Р.Оюунхүү, Л.Алтанцэцэг,

Н.Цэрэнсодном, С. Намжилмаа, А.Ханд,

П.Цэнд-Аюуш, С.Бадам, Ч.Энхтунгалаг нар

унтах нойроо умартан, нүд цавчилгүй хүн

ардынхаа эрүүл мэндийн манаанд үнэнч

зогсон, оюун бодлоо уралдуулан

хөдөлмөрлөж байсан эрүүлийг хамгаалахын

хүндэт харуулууд билээ.

Тасаг үүсгэн байгуулагдсан 50 жилийн

хугацаанд ажилласан үе үеийн эмч ажилтан

ажилчдын хөдөлмөр бүтээлийг өндрөөр

үнэлэн, урамшуулж байсны илрэл нь: тус

тасаг нь 7,8-р таван жилийн гавшгайч бригад

тасаг, 2004 оны эмнэлэгийн “Шилдэг хамт

олон”, 2008 оны БГД-ийн хэмжээн дэхь анхны

“Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн хамт олон” цол

өргөмжлөл, 2009 оны “Оны шилдэг хамт

олон” шагналуудыг тус тус ажил үйлсээрээ

шалгаран хүртэж, 2009, 2010, 2011, 2012, 2013

оны байгууллагын даргын нэрэмжит спортын

наадамд сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга

хамт олон”–оор тус тус шалгарсан. Мэдрэл

судлалын тасагт ажиллаж байсан болон

ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн

Page 51: Mongolian Stroke Societymongolmed.mn/uploads/editions/pdf/68a8029d0567d663d508a0e1a4268b28.pdfтультраадах, хахаж цацах, гар хөлийн хөдөлгөөний

51

салбартаа болон мэргэжилдээ үнэнчээр

зүтгэж ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд

хариуцлагатай ажилласныг нь үнэлэн төрийн

ба салбарын, байгууллагын дээд

шагналуудаар шагнасныг дурсан дурдах нь

сайхан байна. Тухайлбал: ШУ-ны Гавъяат

Ажилтан -1, Алтан гадас одонтон 4, салбарын

дээд шагнал “Эрүүлийг Хамгаалахын

Тэргүүний ажилтан “ 12 , ЭМЯ-ны “Жуух” 16,

Нийслэлийн ЭМГ-ийн “Тэргүүний ажилтан 2,

байгууллагын хөдөлмөрийн аварга “ эмч 2,

сувилагч 3, “ Шастины тэмдэг”-тэн -1 ,бусад

шагналууд МЗХ-ны Тэргүүний залуу алтан

медаль -8, Монголын ҮЭХ-ны “Жуух” 1, БГД-

н “Хүндэт тэмдэг” –тэн 2, “Өргөмжлөл” 2,

“Хэрэглэгчийн анд нөхөр” хүндэт тэмдэгтэн 2

хүн болон төрийн бус байгууллагын

шагналуудаар олон ажилтан шагнагдсан.

Тасгийн зөвлөх эмч нар:

E. Г.Лодон 1964-1968 онуудад

F. Д.Равдандорж АУ-ны дэд эрдэмтэн,

доцент 1968-1971 онуудад

G. Е.П.Загоровский ЗХУ-ын их эмч АУ-

ны доктор 1971-1975 онуудад

H. Т.Ф.Трикашная ЗХУ-ын мэдрэлийн

эмч 1975-1976 онуудад

I. Д.Баасанжав ШУ-ны доктор,

профессор, 1976 оноос хойш одоог

хүртэл ажиллаж байна.

J. Д.Өлзийбаяр АУ-ы доктор 1990-ээд

оны дунд үеэр тус тус ажиллаж байв

Тасгийн эрхлэгч нар:

D. Х.Цэвлээ 1964-1965 он

E. Л.Жамсран 1965-1976 он

F. С.Бадамдорж 1976-1977он

G. Ц.Гончигсүрэн 1977-1978 он

H. Н.Нинжил 1978-1980 он

I. С.Лхагвасүрэн 1980-1982 он

J. Л.Жамсран 1982-1986 он

K. Д.Цэрэннадмид 1986-1994он

L. Ц.Нямаа 1994-2007 он

M. Ж.Ариунаа 2007-2011 он

N. С.Дариймаа 2011- оноос хойш одоог

хүртэл ажиллаж байна.

Тасгийн бага эмч, ахлах сувилагч нар:

1. И.Нүрзэдмаа, Рагчаа, Даваасүрэн нар

нь 1964 - 1968 он

2. Ж.Оюунчимэг 1968-1979 он

3. Д.Туяа 1980-1985 он

4. Ж.Дуламсүрэн 1985 -1987 он

5. Ж.Оюунчимэг 1987 -1989 он

6. Л. Алтанцэцэг 1989-1990 он

7. Б.Ундармаа 1990- 1991 он

8. Д.Даваасүрэн 1991-1996 он

9. Б.Оюунчимэг 1996- 2007 он

10. П.Эрдэнэ 2007- оноос хойш одоог

хүртэл ажиллаж байна.

Төвхнөсөн: Ш. Даариймаа